Мал төллөлт 70.3 хувьтай байна

2015 оны 05 сарын 14      0      2799

Улсын хэмжээнд төллөх насны 22.2 сая хээлтэгч малын байгаагийн 15.6 сая буюу 70.3 хувь нь энэ оны эхний дөрвөн сард төллөжээ. Эм ямааны 73.3, хонины 75.6, ингэний 31.4, үнээний 40.8, гүүний 25.6 хувь нь өдгөө төллөөд буй аж. Гарсан төлийн 97.7 хувь буюу 15.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 14.8 хувиар нэмэгдсэн тоо аж. 

Нийт зээлийн 6.1 хувь нь чанаргүй

2015 оны 05 сарын 14      0      2540

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12.3 их наяд төг болж, өмнөх сараас 26.3 тэрбум, өмнөх оны мөн үеэс 559 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ сарын эцэст 587.8 тэрбум төг болж, өмнөх сараас 28.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 288.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.8 хувийг эзэлж буй аж. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ...

Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 398 гэмт хэрэг гарчээ

2015 оны 05 сарын 14      0      2486

Улсын хэмжээнд гэмт хэргийн тоо өсчээ. Энэ оны эхний дөрвөн сард 10.451 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1332-оор өссөн үзүүлэлт. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, аж ахуйн эсрэг зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Сэжигтэн нь тодорхойгүй 5252 хэргийн 2875 буюу 54.7 хувийнх нь холбогдогчийг тогтоосноор гэмт хэрэг...

Аюулт үзэгдэл, ослын улмаас 43 хүний амь үрэгдэв

2015 оны 05 сарын 14      0      2015

Энэ он гарсаар цаг агаарын аюулт үзэгдэл болон гал түймэр нэлээд гарсан. Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний дөрвөн сард 1957 удаа гарч, 43 хүн ам и а алд аж , 126.6 00 толг ой мал, амьтан хорогджээ. Энэ хугацаанд 1658 удаа т үймэр, мал, амьтны халдварт галзуу өвчин 104 удаа гарсан аж . Т үймрийн улмаас 4.3 тэрбум төг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 24.7 сая төгрөгийн хохирол учирч, нийт 62.2 сая төг зарцуулсан байна . Т үймр ээ с болж...

Баянхонгор аймгийн Жинст суманд 33 градус хүрч халжээ

2015 оны 05 сарын 14      0      1801

Дулаарсантай холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ багасаж буй. Гэхдээ өнгөрсөн сард азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 13 дугаар хороолол орчимд 29 удаа, Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, I хороолол орчимд 11 удаа агаарын чанарын стандартаас давжээ. Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Толгойт орчимд 29, Амгаланд 28, Телевизэд 23 удаа стандартаас давсан байна. Тэгвэл 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 26, Толгойт болон Зурагт орчимд 25, 2.5...

Хүүхдийн мөнгөнд 81.2 тэрбум төгрөг зарцуулжээ

2015 оны 05 сарын 14      0      1900

Нийгмийн халамжийн сангаас 2015 оны эхний дөрвөн сард 185.400 хүнд 47.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 22.800 хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдээд буй гэнэ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 63.100 хүн хамрагдсан нь өмнөх оноос 15 хувь өссөн үзүүлэлт бол олгосон тэтгэврийн хэмжээ 8.3 хувиар нэмэгдсэн аж. “Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний дөрвөн сард 18...

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өссөн байна

2015 оны 05 сарын 14      0      1848

Энэ оны эхний дөрвөн сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 13.579 болж, өмнөх оны мөн үеэс 2407-гоор нэмэгдсэн байна. Сүрьеэгээр өвчлөгчдийн тоо тав, тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 16.2 хувь, салхин цэцгээр өвчлөгчид 21.5 хувиар өссөн нь уг өсөлтөд нөлөөлжээ. Харин Гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 80.4 хувиар буураад буй юм байна. Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ-ын халдвартай 185 хүн бүртгэгджээ. Улсын хэмжээнд 2015 оны эхний дөрвөн сард 26.398 эх амаржиж, 26.561 хүүхэд мэндэлжээ. Өмнөх оны мөн...

Нийгмийн даатгалын сангийн зарлага орлогоосоо давжээ

2015 оны 05 сарын 14      0      2239

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний дөрвөн сард 430.3 тэрбум төг, зарлага 487.8 тэрбум төг болж, зарлага нь орлогоосоо даруй 57.5 тэрбум төгрөгөөр илүү гараад байна. Өмнөх оны мөн үеэс орлого 35.9 тэрбум төгрөг, зарлага 79.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 32.1 тэрбум төг буюу 11.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 79.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд...

Чинээлэг иргэдийн дундаж хэрэглээ ядуучуудынхаас 4.9 дахин их

2015 оны 05 сарын 14      0      1999

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2015 оны эхний улиралд хамгийн бага хэрэглээ, орлоготой иргэд нийт хүн амын хэрэглээний 8.2 хувийг эзэлж байна. Харин хамгийн чинээлэг хэсэг нь 39.9 хувийг эзэлж буй юм байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг болох 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ нь хамгийн ядуу 20 хувийнхнаас 4.9 дахин их байгааг харуулсан үзүүлэлт аж.

Өрхийн дундаж орлого 941.500 төгрөгт хүрчээ

2015 оны 05 сарын 14      1      1913

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 941.500 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 56.500 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 15.5 хувиар буурсан ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 66 хувь, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 8.9 хувь, цалин 8.1 хувиар өссөн нь үүнд нөлөөлжээ. Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2015 оны эхний улиралд 861.400...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй