Ноолуурын үнэ хамгийн ихдээ 52.000-56.000 төгрөг байв

2015 оны 05 сарын 18      0      2215

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар өнгөрсөн сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Увс, Ховд, Өвөрхангай Сүхбаатар, Завхан аймагт хамгийн бага буюу 30.000-40.000, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 50.000-60.000 төгрөг байжээ. Адууны шир Өмнөговь, Дундговь, Увс, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт 20.000-25.000...

“Буянт-Ухаа 2” хорооллыг долдугаар сард ашиглалтад оруулна

2015 оны 05 сарын 18      0      1992

Төрийн орон сууцны корпорацын захиалгаар “Буянт-Ухаа 2” хорооллыг өнгөрсөн оны тавдугаар сарын 30-наас барьж эхэлсэн. Уг ажлыг дотоодын таван компанийн нэгдэл болох “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац” гүйцэтгэж буй юм. Тус корпорацынхан нийт 48 барилга барихаас өдгөө 31-ийнх нь үндсэн бүтээцийг дуусгажээ. Эхний ээлжинд ашиглалтад оруулах 22 орон сууцны  барилгын гадна засал 90, дотор засал 21, инженерийн шугам сүлжээний ажил 50 хувьтай, барилга угсралтын ажил...

Даатгалын нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна

2015 оны 05 сарын 18      0      1915

Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 17 аж ахуйн нэгж, байгууллага даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй аж. Тэдгээрийн даатгалын хураамжийн орлого 35 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 9.5 тэрбум төгрөг олгожээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даатгалын хураамж 11.6 тэрбум, нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Эд хөрөнгийн даатгалын орлого 2.8 тэрбум төгрөгөөр буурсан ч хариуцлагын даатгалын орлого 13.8 тэрбум төгрөгөөр өссөн нь хураамж нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Нөхөн...

1000 айлын орон сууцны түрүүчийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ

2015 оны 05 сарын 18      0      2727

Засгийн газраас “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацын захиалгаар Архангай аймагт эхний ээлжийн 120 айлын орон сууцны “Булган хангай” хороолол барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус хороололд байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажилласан байна. Тус хорооллын зураг төслийг “Очир тааб” компани боловсруулсан бол “Хасу мандал” компанийнхан барилгын ажлыг...

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4-61.6 хувиар буурав

2015 оны 05 сарын 18      0      1885

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сард 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өсчөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.9 хувь буурсан бол боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 9.5, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 19 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн сард 114.3 болж, өмнөх сараас 7.5 хувь, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар...

Хүнсний 93 нэрийн барааны 36 хувийнх нь үнэ нэмэгджээ

2015 оны 05 сарын 18      0      1883

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сард өмнөх сараас 0.9, оны эхнээс 2.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеэс хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард бүх аймагт өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.2-1.8 хувиар өссөний дотор Баянхонгор аймагт...

Монголд анхдагч “ногоон” брэнд “LHAMOUR”

2015 оны 05 сарын 18      7      7087

Хүмүүс байгалийн гаралтай, “ногоон” бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг чухалчилж, органик бүтээгдэхүүн моодонд орох болжээ. Агаарын бохирдол, тоос шороо, хоол хүнс зэрэг бидний арьсанд муугаар нөлөөлөх зүйл олон бий. Ийм “суурьтай” дээрээ химийн бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсаа сүйтгэснээс ялгаагүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Зах зээлд тоолж барамгүй олон бараа бүтээгдэхүүн гарч буйтай холбоотойгоор хэрэглэгчид сонголт хийхэд улам түвэгтэй...

Гадаад худалдааны тэнцэл 418 сая ам.долларын ашигтай

2015 оны 05 сарын 14      1      2835

Монгол Улс 2015 оны эхний дөрвөн сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1.4 тэрбум, импорт нэг тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 15.9 хувь, үүний дотор импорт 32.2 хувь буурч, харин экспорт 1.4 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний дөрвөн сард 94 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ онд 418 сая ам.долларын ашигтай гарчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт...

Төсвийн орлогын 88 хувийг татвар бүрдүүлж байна

2015 оны 05 сарын 14      1      2942

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж энэ оны эхний дөрвөн сард 1.6 их наяд, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.9 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 139.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлага нь орлогын өсөлтөөс 7.8 пунктээр илүү нь нөлөөлсөн байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 38.3 тэрбум төг буюу 2.7 хувиар өсөхөд...

Жижиглэн худалдааны борлуулалт 31.5 тэрбум төгрөгөөр буурчээ

2015 оны 05 сарын 14      0      2699

Энэ оны эхний улиралд манай улсад нийт 60.500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 23.100 нь бөөний болон жижиглэн худалдааных аж. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэг аж ахуйн нэгжид ногдох орлого өнгөрсөн оны эхний улиралд 319 сая төгрөг байсан бол энэ онд 319.4 сая төгрөг болж, 0.1 хувиар нэмэгджээ. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 2015 оны эхний улиралд 2.2 их наяд төг болсон нь өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Ангилж...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй