Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчидтай уулзжээ. Манай улсад одоогоор 1160 аж ахуй нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд манай улс үр тариа, төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бүрдсэн. Тиймээс илүү ургацаа экспортлож эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг...
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барьсан усан хангамж, ариутгах татуургын системийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр болжээ. Ингэснээр сумын төсвийн байгууллагууд цэвэр, бохир усны системд холбогдож буй юм байна. Өмнөговь, Дорноговь аймгийн хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн GO204-MON төслийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлсэн байна. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаас 15 сая, Монгол улсын засгийн газраас 6.9 сая, нийт 21.9 сая ам долларын хөрөнгийг уг ажилд зарцуулжээ. Усан...
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй хонины шинэ үүлдэр баталгаажуулжээ. Дархад үүлдрийн гэх уг хонь нь уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүн ноостой, мах-өөх, ноосны чиглэлийнх аж. Уг үүлдрийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга...
Өрөвдөлтэй юм. Сая гаруй хүн амтай метрополис хотын иргэд хэрэглээний усгүй гурав хонож, бие засахдаа хүртэл “хориг тавих” тухай бодож сууна. Эсвэл ундны усны гол эх үүсвэр болж буй Туул гол руугаа бохироо цутгана гэнэ. Төв цэвэрлэх байгууламж насгүй болж, өдөр хоногийг арайхийн аргацааж буй нь ийм байдалд хүргэж, бид дэлхийн хамгийн том “жорлон”-д амьдрах нь гэж энд тэндгүй ярьж, бичиж байна. Аль нэг аймаг, сумын төв биш, хотоос алслагдсан Багануур, Багахангай...
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас өнгөрсөн баасан гаригт “Өсвөр насны охид, хөвгүүд-Ирээдүйн баялаг бүтээгч” чуулган зохион байгууллаа. Энэ нь өсвөр үеийнхнийг мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой анхны чуулган гэдгээрээ онцлог. Тиймдээ ч ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, үүний тулд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгч байв. Чуулганы үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн...
Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж, ус хүлээн авч, бохирыг нь бактераар задалж, цэвэршүүлдэг аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламж нь цөмөрч муудан нурахад бэлэн болсон талаар манай сонин мэдээлсэн. Цэвэрлэх байгууламжийг нэг өдөр ч зогсоох боломжгүй учраас засаж амжихгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тиймээс өнөө маргаашгүй Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг хязгаарлах юм уу, эсвэл бохирыг цэвэрлэлгүйгээр шууд Туул голд нийлүүлж байж засах шаардлагатай байна гэж Ус,...
Монголын боулинг сонирхогчдын холбооноос өнгөрсөн бямба гаригт нэрэмжит тэмцээнээ зохион байгуулав. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрөлд нийт 50 орчим тамирчин өрсөлдсөн юм. Өглөө 10.00 цагт эхэлсэн уг тэмцээн 23.00 цаг хүртэл үргэлжиллээ. Хосын төрөлд өрсөлдөж буй тамирчид эхлээд гурван тоглолт хийв. Үүнээс эхний найман баг тунаж, оноогоороо нэгд шалгарсан баг нь наймд шалгарсан багтайгаа халз тоглож, хасагдах журмаар аваргаа тодруулсан юм. Ганцаарчилсан төрлийн тэмцээн нь ч...
Уул уурхайн яамныхан өчигдөр “Ил тод уул уурхай” хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 18-нд Дубай хотноо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгаагүй байсан, төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх, “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүд манай тал хяналт тавих, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн...
Хот даяар өнгөрсөн ням гаригийн өглөө цахилгаан тасарч нэлээд сандаргасан. Ус хангамжийн салбарт үүнтэй адил гамшиг тохиолдоход ойрхон байна. Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэж, ус хүлээн авч, бохирыг нь бактераар задалж, цэвэршүүлдэг аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламж нь цөмөрч муудан нурахад бэлэн болсон гэнэ. Барилгажилт эрчимжихийн зэрэгцээ ноос, ноолуур, арьс шир боловсруулах, мах, сүүний үйлдвэр, машин угаалгын газруудаас бохирдсон ус их ирж байгаа нь тус...
Урин дулааны улирал, аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан тав, живсэн хоёр, мөс цөмөрсөн хоёр, шаварт суусан нэг, усанд осолдож амь насаа алдсан нэг дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн аж. Уржигдар л гэхэд Хан-Уул...
Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн... » Дэлгэрэнгүй