Арьс ширний үйлдвэрүүд нүүхийг дэмжиж байна

2015 оны 06 сарын 10      0      1824

Өнгөрсөн онд нийт 1.3 сая хос гутал үйлдвэрлэж, 120 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолсон арьс ширний салбарынхан цаашдын хөгжлийн замаа тодорхойлохоор өчигдөр зөвлөлдлөө. Салбарын 40 гаруй аж ахуйн нэгж бондын хөнгөлөлттэй зээл авснаар өнгөрсөн онд манай улсад бэлтгэж буй арьс ширний түүхий эдийн 38 хувийг дотоодын үйлдвэрүүд худалдан авчээ. 2011 оноос боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ нэгтгэн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо байгуулжээ. Тус...

Орон сууцны борлуулалтад анхаарахыг хүсчээ

2015 оны 06 сарын 08      2      2337

УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын 17 байршилд орон сууцны хотхон, хороолол барих инженерийн дэд бүтцийг цогцоор нь бий болгохоор төлөвлөсөн. Уг хөтөлбөрийн хүрээний бүтээн байгуулалтын ажлууд өдгөө ч үргэлжилж буй юм. Үүний хүрээнд улсын хэмжээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх,...

Цахилгааныхаа төлбөрийг гар утсаараа төлөх боломж бүрджээ

2015 оны 06 сарын 08      0      2413

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК жилд 15.000-аар өсөж буй хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор өнгөрсөн оноос бүх үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн. Үүний тулд ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн гаргасан ч Android үйлдлийн систем бүхий утастай хэрэглэгчдийн хүрээнд ашигладаг байв. Тэгвэл энэ сараас эхлэн тус аппликэйшны IOS хувилбарыг хэрэглээнд нэвтэрч эхэлжээ....

Завьт эргүүлүүд ажиллана

2015 оны 06 сарын 08      0      2168

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа гэнэ. Энэ жилийн тухайд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр маргаашнаас эхлэн ирэх...

МОНГОЛ ТОГОО

2015 оны 06 сарын 08      2      10695

Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хийж, хадгалах зайлшгүй шаардлагатай. Сав суулга нь эрүүл мэндэд хоргүй, материалынх нь амт, үнэр нь доторх хүнсэнд нь шингэдэггүй, шингэсэн тохиолдолд тогтоосон норм хэмжээнээс давахгүй байх зэрэг эрүүл ахуйн шаардлагатай байдаг гэнэ. Манайхан ч энэ жишгийн дагуу зориулалтын, стандартад нийцсэн, иргэдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй сав суулга үйлдвэрлэдэг болчихжээ. “Чиглэл” компани чанар стандартын шаардлагад нийцсэн, эрүүл мэндэд...

“Мониторинг 2015” арга хэмжээ зохион байгууллаа

2015 оны 06 сарын 07      0      2779

ХХААЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт “Мониторинг 2015” арга хэмжээ зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат”, ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээний төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан байна. “Мониторинг 2015” ажлын...

Айл өрхийн хэрэглээний усыг хязгаарлахгүй

2015 оны 06 сарын 05      0      3164

Эвдэрснээс болж зогсооход хүрч магадгүй байгаа Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-наас засахаар болжээ. Засах хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах юм уу, бохир усыг шууд Туул голд цутгах арга хэмжээ авна гэж Ус, сувгийн удирдах газраас мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдэгдэл гаргаж, з асварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй байх арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна....

100-200 үнээтэй ферм байгуулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ

2015 оны 06 сарын 04      0      1803

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяартог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж, улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сэргэн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар ард иргэдийг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол 100 хувь хангах зорилт тавьж, хот суурин газрын ойролцоо мах,...

Төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ

2015 оны 06 сарын 04      0      2153

Монгол улсын Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт газар тарилангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Одоогоор дотоодын хэрэгцээг улаан буудай, төмсөөр бүрэн, хүнсний ногоогоор 54 хувь хангаж буй юм байна. Үүнтэй зэрэгцээд төмс, хүнсний ногоог хадгалах технологийн нөхцөлийг сайжруулах, зоорийн хүчин чадал багтаамжийг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг ч...

Батлан хамгаалахын салбарын бараа бүтээгдэхүүнийг дотоодоос авна

2015 оны 06 сарын 04      0      2455

Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам хамтран Батлан хамгаалах салбарын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний техникийн шаардлага, стандарт, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдэвт танилцуулах үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Өнгөрсөн нэгдүгээр сард батлан хамгаалах салбарыг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангахаар хамтран ажиллах санамж бичигт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурсан. Санамж бичигт...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй