Ургамлын тосны дотоодын хэрэгцээг бүрэн хангана

2015 оны 06 сарын 22      1      3919

Холестрингүй, хойд зүгийн олив гэж нэрлэгддэг рапсын тосыг манай улсад анх удаа үйлдвэрлэж эхэлжээ . Ийм тосны “Оргих” нэртэй брэндийг “Дельта холдинг”-ийн охин компани болох “Майнд тэч” компанийнхан үйлдвэрлэж байна. Тус компани Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулснаа өнгөрсөн баасан гаригт албан ёсоор нээлээ. Герман улсаас авчирсан, өндөр хүчин чадалтай, бүрэн автомат төхөөрөмжөөр үйлдвэрээ...

Их дэлгүүрийн өмнө суулт хийнэ

2015 оны 06 сарын 17      0      1781

“Улсын их дэлгүүр” компанийн хувьцаа эзэмшигчид компанийн ТУЗ, Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, нийт хувьцааны 38 хувийг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Тус компани нийт 36.8 сая ширхэг хувьцаатай. Үүний 61 хувийг “Номин холдинг”-ийнхон, үлдсэнийг нь 45.390 иргэн эзэмшдэг байна. “Улсын их дэлгүүр” компани жил бүр ашиггүй ажилладаг гэнэ. Учир нь “Номин холдинг”-ийн...

“Талархал” зөвлөлгөөн зохион байгууллаа

2015 оны 06 сарын 17      0      1943

Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран захиргааны хяналтыг сайжруулах 45 хоногийн аян зарлажээ. Сүхбаатар дүүрэг дэх  Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хорих ялаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнслэгдсэн этгээдэд тавих хяналтыг сайжруулах 45 хоногийн аяныг хэрэгжүүлж байна. Өнөөдөр энэхүү аяны хүрээнд “Талархал” нэртэй зөвлөлгөөн зохион байгууллаа. Зөвөлгөөнд дүүргийн I Прокурорын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Цагдаагийн I...

“Ноосон дулаалга” гарааны компани байгуулжээ

2015 оны 06 сарын 15      0      4491

Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр шинжилгээ, судалгаа хийдэг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн дэргэдээ “Ноосон дулаалга” гарааны компанитай болжээ. Эрдэмтдийнхээ шинэ санал, санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зохион байгуулалттайгаар зах зээлд гаргах зорилгоор уг компанийг байгуулсан байна. Манай оронд хонины ноос элбэг ч 30 гаруйхан хувийг нь бүрэн боловсруулж, үлдсэн хэсгийг түүхийгээр нь экспортолдог. Үүнийг харгалзан тус...

Монгол, Чехийн хамтарсан компани шар нунтаг боловсруулахаар болов

2015 оны 06 сарын 15      1      4125

Монголын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Чех улсын “Ураниум индастри” ХК хамтран ураныг шар нунтаг хүртэл боловсруулах зорилгоор “Мон-Чех ураниум” компани байгуулж буй аж. Уг компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн баасан гаригт болжээ. “Мон-Атом” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Н.Батбаатар, гүйцэтгэх захирал Э.Галбадрах, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иас ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх...

Хийт бетоны анхны үйлдвэр үүдээ нээлээ

2015 оны 06 сарын 15      2      7879

Шатдаггүй, хорхой шавьж иддэггүй, дулаан хадгалах чадвар өндөртэй хөнгөн блокоор байшин барих боломж бүрдлээ. “Бид дулааныхаа 50 хувийг нь хаалга, цонхоор алдчихдаг. Ихэнх барилга дулаан их алддаг учир машинтай зүйрлэвэл шатахууныхаа талыг нь зүгээр л асгачихдагтай адил. Манайхан евро стандарт нэвтрүүлнэ гэж хэдэн жил ярьсан. Энэ зорилтдоо хүрч эрчим хүч хэмнэсэн барилгын материалын үйлдвэр ашиглалтад оруулж буй нь монгол айл бүрийн мөнгийг хэмнэх хаалга нээж буй юм” гэж...

Төв цэвэрлэх байгууламжийг ӨНӨӨ ОРОЙНООС ЗАСАЖ ЭХЭЛНЭ

2015 оны 06 сарын 12      1      4339

Бид өмхий хотод амьдрахад хүрэв. Уг байгууламжийн үнэр I хороолол, Сонсголон, Толгойт орчмынхны амьсгалыг жилийн жилд боомилох шахдаг гэхэд хилсдэхгүй. Уламжлал энэ жил ч үргэлжилж, хотын баруун хэсэгт амьдардаг иргэдийн дотор муухайруулаад эхэлчихсэн. Харин өчигдөр уг үнэр хотын төвд хүртэл тархав. Уг байгууламжийг засах тухай хөндөж буй үед энэ нь Туул гол руу бохироо асгаж буй юм биш биз гэсэн хардлага дагуулахад хүргэсэн юм. Холбогдох албаны хүмүүсээс энэ талаар тодруулахад...

Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын гурван талт чуулга уулзалт болно

2015 оны 06 сарын 10      0      2035

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүх Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороотой хамтран Хятад, Монгол, Оросын танхимуудын 11 дэх удаагийн Нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах болжээ. Гурван орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын бизнесийг дэмжих, үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, хамтарсан төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөрш зэргэлдээ оршдог орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн асуудал, бэрхшээлүүдийг...

Манай улсад малын эмч нар чуулна

2015 оны 06 сарын 10      0      2101

Өнгөрсөн сарын 24-29-нд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 83 дугаар -рөнхий чуулган Франц улсын Парис хотноо болжээ. Чуулганд дэлхийн 140 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцож, хуурай газрын болон усны амьтдын малын эрүүл мэндийн код хариуцсан зөвлөлийн тайлан, дэлхий нийтийн малын эрүүл мэндийн асуудал, анхаарал татсан өвчний дэгдэлт зэрэг асуудлаар илтгэл тавьж, хэлэлцсэн байна. Тус чуулганд манай улсаас Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн, ДМАЭМБ-ын...

Бэлчээрийн газрын 20 хувь нь доройтжээ

2015 оны 06 сарын 10      0      2062

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг бэлчээр аж. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт болон малын тоо өссөнтэй холбоотойгоор зарим бүс нутагт бэлчээр доройтоод байгаа. Одоогоор бэлчээрийн газрын 20 хувь буюу Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бэлчээр 2-3 дахин доройтож, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай болсон аж. Үүнийг хэрхэн шийдэхийг хэлэлцэх зорилготой “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хурал өчигдөр болов....

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй