XI сургуулийнхан шинэ байрандаа оржээ

2016 оны 04 сарын 07      1      831

Хуучин барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нурааж, шинийг барих болсон сургууль нийслэлд хэд хэд бий. Хэдийнэ буулгачихсан, барилгын ажлыг нь эхэлсэн нэг сургууль нь XI. Гэвч ажил нь удаа дараа саатсаар өдий хүрсэн юм. Тэгвэл тус барилгыг ашиглалтад оруулжээ. Сурагчид нь энэ долоо хоногийн эхнээс шинэ байрандаа хичээллэж байна. Сургалтын менежер Б.Хишигбаяраас ажил бүрэн дууссан, эсэхийг тодруулахад “Тохижилтын бага сага ажил үлджээ. IV улирлын хичээл эхэлснээс...

Хил дамнасан нуруунд хэдэн ирвэс байгааг тогтооно

2016 оны 04 сарын 07      0      594

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Сийлхэмийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсэг бол хил дамнасан Чихачевийн нуруунд багтдаг, цоохор ирвэстэй газар. Тус нуруунд хэдэн ирвэс байгаа, тэдгээр нь хэр их шилжилт хөдөлгөөн хийдгийг Монгол, Оросын тал хамтран судлах болжээ. Хоёр тал тус тусдаа камер тавьж судалгаа хийгээд, үр дүнг нь нэгтгэх аж. Үүний дагуу ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь...

Тариаланчдад 50 тэрбум төгрөгийн зээл олгож, тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлөх болов

2016 оны 04 сарын 06      0      1517

2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхээр Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр эхний ээлжинд гаргаж, тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй олгох боллоо. Уг зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-наас тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлжээ. Худалдаа хөгжлийн банк, ХААН, “Голомт” зэрэг арилжааны банкаар дамжуулан зээл олгох гэнэ. Өнгөрсөн зун...

Биокомбинат, Шувуун фабрикийн ГАЗРЫН 60-70 ХУВЬ НЬ ЛИЦЕНЗТЭЙ

2016 оны 04 сарын 05      8      1263

Туулын эрэг дагуух карьеруудаас ус шүүрэх нь элбэг бөгөөд энд тэнд олон шалбааг харагдах аж Туулын хэвлийг ухсан хэвээр. Хайргаар нь дамжуулж, гүн дэх усыг нь шавхсаар. Дэд бүтцэд хамгийн ойр, зардал бага гэдэг шалтгаанаар Туул голын эргээс элс, хайрга авах гэсэн “дайны” үр дагавар нь энэ. Эцэс төгсгөл нь үл мэдэгдэх уг “дайн” энэ жил ч үргэлжлэх төлөвтэй. Тавдугаар сарын 15-наас л үймээн самуун эхэлж, Биокомбинат, Шувуун фабрикийн иргэд төдийгүй, тэр...

“Монгол ньюс” компани БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авч эхэллээ

2016 оны 04 сарын 05      3      4427

БНСУ-аас Монгол Улсад су гаа Элчин сайдын яам визийн мэдүүлэг хүлээн авах хэд хэдэн аж ахуйн нэгж сонгон шалгаруулахаар өнгөрсөн хоёрдугаар сард тендер зарласан. Уг тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдээс дөрвөн компани шалгарсны нэг нь “Монгол ньюс” ХХК гэдгийг “Өнөөдөр” сонин өмнө нь мэдээлсэн. Визийн мэдүүлэг хүлээн авах компанийн тоо өмнө нь гурав байсан бөгөөд ийн нэмэгдэж буй нь тус улсыг зорих монголчуудад илүү шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлж байгаа билээ....

Улаанбаатарын ҮНЭР

2016 оны 04 сарын 04      1      918

- Төв цэвэрлэх байгууламжийг хэзээ засах нь тодорхойгүй байна – Хотын “анхилам” үнэр хэдийнэ ханхлаад эхэлчихэж . Хавар болж байна, арга ч үгүй биз. Толгойт, Сонсголон, “Москва”, I хороололд амьдардаг иргэдийн хамарт өмхий үнэр “уламжлал ёсоор” хүрч, бухимдуулаад эхэлжээ. Тэр хавийн иргэдийн зарим нь “Өвөл ч үнэртэж л байсан” гэж дассан янзтай ярьж байх юм. Цаашид бүр дулаарч, зун болоход үнэр хэрхэхийг тэнгэр бурхан, Төв...

Загас барихыг хориглоно

2016 оны 03 сарын 30      0      1011

Нөгөөдрөөс загас барьж болохгүй. Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Энэ хугацаанд үржлийн үе нь тохиох учраас тэр. Уг хориглолтын дагуу гол, нуур зүглэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас иргэдэд анхааруулжээ. Үржлийнх нь үед халдвал тухайн төрөл устах магадлалтай. Жишээ нь, хадран загас 10.000-12.000 түрс шахдаг ч 1000 түрс тутмын нэг нь жараахай болдог аж. Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж ан...

Н.СОНИНХИШИГ: МОНГОЛ ОРНООС 110 ЗҮЙЛИЙН ЦАХИУРТ ЗАМАГ ШИНЭЭР НЭЭСЭН

2016 оны 03 сарын 29      18      3886

-Нийт хүчилтөрөгчийн гуравны хоёр нь далай тэнгист амьдарч буй цахиурт замгийн фотосинтезийн үр дүнд бий болдог- Доктор, дэд профессор, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Н.Сонинхишигтэй ярилцлаа. Салбарынхандаа МУИС-ийн гэхээсээ илүү цахиурт замгийн Сонинхишиг гэж танигдсан тэрбээр судалгааны 20 гаруй өгүүллээ гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлжээ. Мөн Монгол орны цахиурт замгийн судалгаагаа “Iconographia diatomologica” гэх олон улсын чанартай бүтээлийн...

Ховор шувууд зусдаг нуурыг хамгаална

2016 оны 03 сарын 29      0      663

Дорнод аймгийн Баяндун сум, Түргэн багийн нутагт орших Цагаан нуур, Хайрхан багийн нутаг дахь Улаан хадны нууруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг Улз голын сав газрын захиргааныхан гаргажээ. Усны шувуудын гол түшиц нуур гэдэг утгаар нь тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулж, саналаа орон нутгийнхаа удирдлагуудад хүргүүлсэн юм байна. Орон нутгийн удирдлагууд нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд удахгүй хэлэлцэж, шийдэхээ илэрхийлжээ. Улз голын сав газарт олон...

2.7 сая төл хүлээн аваад байна

2016 оны 03 сарын 28      0      466

2016 оны эхэнд улсын хэмжээнд 23.8 сая эх мал тоолуулсан. Үүнээс ингэ 105.200, гүү 952.500, үнээ 1.4 сая, хонь 10.6 сая, ямаа 9.6 сая байна. Одоогоор нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая нь төллөж, 2.7 сая төл хүлээн авсан бөгөөд нийт төл бойжилт 97.2 хувьтай байгаа гэнэ. Нийт 11.500 ботго, 7.400 унага, 46.200 тугал, 1.4 сая хурга, 1.3 сая ишиг хүлээн авчээ. Манай орны нийт нутгийн 20 гаруй хувь нь өдгөө цастай байна. Тэр дундаа Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн зарим суманд 20-64 см...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй