АВРАХ БАГУУДЫГ ХИЛЭЭР ТҮРГЭН ШУУРХАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

2015 оны 06 сарын 26      1      2868

ОБЕГ, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтран Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулилалтыг энэ сарын 22-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Үүний хүрээнд өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусламжийн багуудыг манай улсын хилээр хэрхэн хүлээн авах, үдэхийг жишээ болгон үзүүлэв. Олон улсын багийг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр хилээр...

С.БАТМӨНХ-ЭРДЭНЭ: ЭНЭ ОНД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ 60 ХУВЬД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН

2015 оны 06 сарын 25      2      3071

Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тус салбарын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудал хөндөгддөг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга С.Батмөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнээс ашигт малтмал олборлогчид байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээхэд хэрхэн анхаарч, төрийн байгууллагаас түүнд нь ямар хяналт тавьж байгааг тодруулсан юм. -Өнгөрсөн онд улсын хэмжээнд уул уурхайн...

10.000 орчим иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно

2015 оны 06 сарын 25      4      2667

Иргэд орон сууцны үнийн 10 хувийг урьдчилж төлөөд байр авах боломж бүрдсэн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өчигдөр мэдээллээ. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн 20-д нь Засгийн газар баталгаа гаргах болсон учраас үүнд хамрагдсан иргэд 10 хувийг нь бэлнээр төлж, 90 хувьд нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Баталгааг Хөгжлийн банкнаас гаргах бөгөөд хэрэгжүүлэхийн тулд БХБЯ, Сангийн яам, ХАХНХЯ хамтран журам боловсруулахаар болжээ. Долдугаар...

МОНГОЛ ОЛОН УЛСЫН АВРАХ БАГТАЙ БОЛНО

2015 оны 06 сарын 23      0      4003

ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигд өр эхэллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой бүлэг заалт оруулж байгаа. Олон улсын туршлагыг...

Их хална

2015 оны 06 сарын 22      0      2372

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгийн нутгаар халж, хуурайшилт ихтэй байх нь. Ялангуяа Орхон, Сэлэнгийн сав, зүүн аймгуудын нутгаар 30-35 градус хүрч халах төлөвтэй тул өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас болгоомжилж, задгай газар байлгах, нарны шил, малгай өмсүүлэх шаардлагатайг ОБЕГ-аас нийт ард иргэдэд сэрэмжлүүлэв. Мөн хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч байгаа тул амралт, аялал зугаалгаар явахдаа гал түймрийн...

Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум болно

2015 оны 06 сарын 22      0      3735

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчлах үеэр Монгол, Японы Эдийн з асгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Үүний хүрээнд энэ сарын 25-н д Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болжээ . Уг форумд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 150 гаруй иргэн аж ахуйн нэгж, Япон у лсын Хөдөө аж...

Боомтуудад хорио цээрийн хяналт явуулах боломж бүрдүүлнэ

2015 оны 06 сарын 22      0      2671

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлож, эдийн засгийн эргэлтэд оруулахад салбарын яамнаас ихээхэн анхаарч байгаа. Энэ хүрээнд БНХАУ-ын талтай  тодорхой тохиролцоонд хүрч цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Бичигт боомтод ажиллаж эхэлжээ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй тул ийн ажиллах болжээ. Тиймээс Баянхошуу, Өвдөг,...

18 сая төл хүлээн авчээ

2015 оны 06 сарын 22      0      2018

Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 85.5 хувь буюу 18.3 сая нь төллөж, нийт 18 сая төл хүлээн авчээ. Үүний 45.600 нь ботго, 477.600 нь унага, 870.300 нь тугал, 8.9 сая нь хурга, 7.7 сая ишиг аж. Төл бойжилт 98 хувьтай байгаа аж.

Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшилнэ

2015 оны 06 сарын 22      0      2099

ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигдөр эхэллээ. Ирэх баасан гаригт өндөрлөх уг дадлагыг Монгол Улсад зохион байгуулснаар онцгой байдлын байгууллагуудын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшлэх гэнэ. Мөн аврах баг бэлтгэх туршлага хуримтлуулж, хил гаалиараа олон улсын хүмүүнлэгийн тусламжийг түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд холбогдох байгууллагууд гүйцэтгэх үүргээ нарийн тодорхойлох аж....

“Манзушир өргөө” хорооллыг ашиглалтад орууллаа

2015 оны 06 сарын 22      0      4661

Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотод барьж буй 1000 айлын “Манзушир өргөө” хорооллын эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад нь хүлээлгэн өгчээ. “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын гишүүн болох “Бүти” компани уг ажлыг гүйцэтгэсэн юм. “Манзушир өргөө” хороолол нь 1000 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургуулиас бүрдэх аж. Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй