Орон сууцны эрэлт сэргэж байна

2015 оны 08 сарын 24      11      4139

“Барилга орон сууц 2015” үзэсгэлэн яармаг өчигдөр өндөрлөлөө. Барилгын салбарын 89 жилийн ойг тохиолдуулан уг арга хэмжээг зохион байгуулсан юм. Орон сууцны үнэ ханшийг тодорхойлох, борлуулагч, худалдан авагчийг холбох гүүр болсон уг яармагт гадаад болон дотоодын 120 гаруй байгууллага оролцож, шинэ орон сууцны 80 гаруй төсөл танилцуулав. Үзэсгэлэнгийн үеэр иргэд тансаг, бизнесээс энгийн зэрэглэлийн орон сууцны хотхон, хорооллуудаас захиалах, төлбөрийн уян хатан...

УРГАЦЫН ТАВИЛАНГ “ТӨМӨР ЦЭРГҮҮД” МЭДНЭ

2015 оны 08 сарын 21      0      5950

Найр наадмаа мартаж, намрынхаа ажилд анхаарах цаг ирлээ. Өвлийн бэлтгэлээ хангадаг энэ үеийн том ажлын нэг нь ургац хураалт. Ургацаа алдаж байна гэсэн шуугиан улс даяар түгэж, сургаар нь л гурил, талхны үнэ өсөв. Тариалангийн талбай руу анхаарахаасаа илүү улстөржсөөр байгаад л ийм үр дүн авчирлаа. Газар тариалангийн үйлдвэрлэл хүнд байгаа нь үнэн гэдгийг салбарын яамнаас ч мэдээлж буй. Тэнгэрийн араншин, техникийн дутагдалтай холбоотойгоор үүссэн уг нөхцөлөөс болж бид хэр...

Туул голын сав газрын гол горхи, булаг шандыг тоолжээ

2015 оны 08 сарын 20      0      4286

Туул голын сав газарт хамрагдах Улаанбаатар хотын зургаан дүүрэг, таван аймгийн 38 сумын гол горхи, булаг шандыг тоолж бүртгэжээ. Уг ажлыг Туул голын сав газрын захиргааныхан сум, дүүргийн ЗДТГ-ын албан хаагчидтай хамтран гүйцэтгэсэн байна. Тооллогын дүнд урьдчилсан байдлаар сав газрын хэмжээнд нийт 305 гол горхи, 514 булаг шанд, 40 рашаан, 107 нуур тойром, 7393 худаг байгааг тогтоожээ. Мөн газрын доорх усны хяналтын 46 цооног, 10 усан сан, услалтын 15 систем, үерийн...

МОНГОЛД БОЙЖИЖ БУЙ ЖИМСНИЙ ХААН

2015 оны 08 сарын 19      1      6880

Чацарганы ач тусыг мэдэхгүй хүн ховор. Олон төрлийн өвчин, эмгэг анагаах шидтэй тул жимсний хаан гэж үүнийг өргөмжилдөг. Сүүлийн жилүүдэд манайхан хаан жимсийг нэлээд тарьж, түүгээрээ эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн ч үйлдвэрлэх болсон. Энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж цөөнгүй бий болжээ. Тэдний нэг болох “Сибукторн” компанийн, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь чацарганы аж ахуйг сурвалжиллаа. Тэднийх ОХУ-аас өндөр ашиг шимтэй сортын мод авчирч суулгажээ....

Цэцэрлэгүүд ирэх долоо хоногоос хүүхдээ бүртгэнэ

2015 оны 08 сарын 19      0      4123

Нийслэлийн Боловсролын газраас өчигдөр цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээллээ. Энэ жил нийслэл дэх 2-5 насны хүүхдийн 78.6 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Өнгөрсөн жил 78.4 хувьтай байжээ. 2015-2016 оны хичээлийн жилд 91.687 хүүхдийг төр, хувийн өмчийн нийт 632 цэцэрлэгт элсүүлнэ. Үүний 233 нь төрийн өмчийнх бөгөөд хичээлийн шинэ жилийн эхэнд 32, энэ ондоо багтааж ашиглалтад оруулах 11 шинэ барилга, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өргөтгөлийг нэмснээр энэ тоо гарч...

Б.Оюунбат: Өөртөө итгэлтэй, аливаад тууштай ханддаг нь бидний онцлог

2015 оны 08 сарын 16      0      3783

Баатарын Оюунбат бол Монголын газрын теннисний мэргэжлийн анхны тамирчин. Энэ сарын 7-9- нд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр ганцаарчилсан төрөлд найм дахь удаагаа аварга болсон юм. Б.Оюунбат дунд сургуулиа 2003 онд төгсөөд мэргэжлийн тамирчин болж, бэлтгэл сургуулилалт хийх болжээ. Ингээд гадаадаар аялж, тэмцээнд оролцож 4-5 жил болохдоо газрын теннист хүч хөдөлмөр, цаг зав зэрэг бүх зүйлээ зориулсан байна. Дараа нь Улаанбаатар дээд сургуульд орж, 2012 онд...

Шингэн алт ДАЙЖИХ НЬ

2015 оны 08 сарын 14      1      4129

Зам талбай, ногоон байгууламжаас эхлээд бохироо асгах газаргүй гэхэд хилсдэхгүй Улаанбаатараас ус хүртэл дайжиж мэдэх нь. “Арван литр усаар шүдээ угаадаг” гэж шүүмжлүүлдэг нийслэлийнхэн хэрэглээгээ танаж, хэмнэх хэрэгтэй болж байна. Улаанбаатар өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжиж буй мэт боловч цаг хугацааны эрхээр олширч буй хүн амынхаа хэрэгцээ, шаардлагыг дийлэхгүйд хүрчээ. “Иргэн аж ахуйн нэгжүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд бүгд л бохир усаа Туул гол руу цутгаж,...

“ЧЕНЖГҮЙ НОГОО” ЗАРНА

2015 оны 08 сарын 13      6      4343

“Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагын санаачилгаар шинэ ургацын хүнсний ногоог талбай дээрээс нь хэрэглэгчдэд шууд хүргэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэд “Ченжгүй ногоо” буюу хүнсний нарийн болон шинэ ургацын бусад ногоог талбай дээрээс ямар нэг шат дамжлагагүйгээр авчирч, зах зээлийн үнээс хямдаар борлуулж байгаа юм байна. Одоогоор өргөст хэмх 1000, улаан лооль 3000-3500, үрлэн помидор 5000, байцаа 800, лууван 1200 төгрөгийн үнэтэй...

Түймрээс сэргийлэх зурвас татжээ

2015 оны 08 сарын 12      0      3376

Улз голын сав газрын ОХУ-тай хиллэдэг хэсгээр сүүлийн жилүүдэд түймэр ихээр орж ирж, экологи, эдийн засгийн хохирол учруулах болжээ. Улз голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд ОХУын хилийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх зурвас татахаар тусгасан байдаг аж. Үүний дагуу өнгөрсөн онд Улсын төсвийн 150, Дорнод аймгийн Байгаль хамгаалах сангийн 100 сая төгрөгөөр Чулуунхороот сумын нутаг, гурван улсын хилийн заагаас Баян-Уул сумын нутаг Өвөр тогторын застав...

Ахмадын орон сууцны дараагийн ээлжийн барилга энэ онд ашиглалтад орно

2015 оны 08 сарын 12      0      3566

Сүхбаатар дүүргийн XI хороо, VII хороололд Ахмадын орон сууцны хотхоны хоёрдугаар ээлжийг барьж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барьж буй тус орон сууцанд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон айлууд орох гэнэ. 2013 онд ашиглалтад оруулсан Ахмадын хотхоны дэргэд байрлах уг хотхоныг тус бүр нь 132 айлын орон сууцны гурван барилгатай байхаар төлөвлөжээ. Эхний ээлжийн 132 айлын орон сууцыг энэ оны IV улирлын эхээр...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй