П.БОЛОРТУЯА: Тэд манай мал эмнэлгийн чадавх, бидний нотолгоонд итгэхгүй байгаа юм

2015 оны 09 сарын 10      1      5901

Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван улсын малын ерөнхий эмч нарын уулзалт маргааш эхэлнэ. Манай орон малынхаа тоог цөөлж, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарсан энэ үед зохион байгуулж буй эл уулзалт экспортыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж албаныхан үзэж байгаа юм. Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн П.Болортуяатай уг асуудлаар ярилцлаа. -Экспортын талаар нэлээд ярьж буй ч ажил төдийлэн урагшлахгүй юм. Энэ жил махаа экспортолж эхлээгүй, хугацаа...

ТЭНГЭР МЭХЛЭХГҮЙ гэх баталгаа алга

2015 оны 09 сарын 09      0      6538

Ирэх цагийн өнгийг та бид байтугай цаг уурчид ч тааж мэдэхэд бэрх байна . Гэхдээ мичин жил гэгч “мангаа” айлчлах гэж буй нь жийрхэхээс аргагүйд хүргэнэ. Дэлхийн II дайны үеийн тэр “мич” морилоод ирж гэмээнэ салан задгай орхисон олон зүйл халамж шаардаж, бид барьц алдана. Өвлийн, ялангуяа мичин жилийн цаг уурыг ярихад одоо эрт байж мэдэх ч анхаарахад илүүдэхгүй. Цаг уур байгалийн үзэгдэл учраас 2-3 сарын дараах үзэгдлийг 100 хувь тааж мэддэг хүн байтугай багаж,...

Зүүн бүсийн залуус Хэнтий аймагт чуулна

2015 оны 09 сарын 07      0      3900

Монголын залуучуудын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 11-13-нд Хэнтий аймагт зүүн бүсийн залуусын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. Залуус өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг энэ үеэр хэлэлцэх аж. Мөн МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг танилцуулах, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг нь шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхижуулах сургалт явуулах юм байна. Мөн чуулганд оролцогч залуусын санал,...

Тав арваар тогтохгүй “авлагатай” өвөл

2015 оны 09 сарын 07      0      4253

Тэд маргалдаж л байг. Сандал, суудлынхаа төлөө зүтгэж л байг. Үүнээс чухал ажил их, түүнийг амжуулах цаг бага байна, малчид аа. Манай орон өдгөө 70 сая малтай. Үүнийг хонин толгойд шилжүүлэхэд 90 сая хүрнэ. 10 орчим саяыг нь бид иднэ гэж хасаад тооцсон ч ирэх өвөл, хавар бэлчээрийн даац дор хаяж 10 сая малаар хэтрэх гэнэ. Өнгөрсөн зун нийт нутгийн 60 орчим хувьд гандуу, 10 хувь нь гантай, үлдсэн хувьд нь зуншлага боломжийн байв. Долдугаар сарын дунд үеэс бороо орж харьцангуй сайжирсан...

Л.Отгонбаатарт ахлах дэслэгч цол олголоо

2015 оны 09 сарын 04      0      3861

Жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулан дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан.  Тус тэмцээнд -100 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Л.Отгонбаатарыг өнөөдөр ОБЕГ-ын удирдлага хүлээн авч уулзлаа. Түүнийг Онцгой байдлын албаны ахлах дэслэгч...

Ө.БАТБОЛД: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ХААЛГА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД ХАГАС НЭЭЛТТЭЙ

2015 оны 09 сарын 03      0      3964

“Монгол органик ус” компани бохир ус цэвэршүүлээд дахин ашиглах, гарсан хог хаягдлыг нь боловсруулж, эко түлш, эрчим хүч, хий, бордоо үйлдвэрлэх хоёр шаттай технологи Монгол оронд нутагшуулахаар ажиллаж байна. Тус компанийн захирал Ө.Батболд өнгөрсөн зургадугаар сард болсон “Mongolia business summit 2015” уулзалтын үеэр энэ талаар танилцуулсан юм. Түүнтэй нутагшуулж буй технологийнх нь талаар ярилцлаа. -Энэ технологийг Монголд нэвтрүүлэхээр гурван...

Алтны шороон ордуудад усны тоолуур тавьж байна

2015 оны 09 сарын 03      1      5139

Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ. Усны тухай хуулийн холбогдох заалт, 2013 онд тухайн үеийн БОНХ-ийн сайдын тушаалаар баталсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмыг хэрэгжүүлж, ус зохистой хэрэглүүлж хэвшүүлэхээр уг ажлыг зохион байгуулж буй аж. Тус байгууллага сав газрынхаа хэмжээнд ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвшөөрөл олгож, гэрээ байгуулдаг байна. Энэ сарын 1-ний байдлаар алтны шороон...

Хулгайгаар алт олборлогчид дийлдэхээ больжээ

2015 оны 09 сарын 02      0      3593

Увс аймгийн Тариалан сумын нутаг, Гэдэг гэх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлсэн байна. Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоожээ. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан ч уг гэрээнд ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байсан аж. Мэргэжлийн хяналтын...

Залуучууд судлалыг хөгжүүлнэ

2015 оны 09 сарын 02      0      3638

Залууст тулгамдаж буй асуудлыг олон нийтэд түгээх зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 10-нд ХАХНХЯ, Монголын залуучуудын холбоо зохион байгуулах болжээ. Залуучууд судлалын асуудлыг тодорхойлон гаргаж ирэх нь тэдний өмнө тулгамдаж буй олон асуудлын гарцыг олоход тусална гэж зохион байгуулагчид үзэж байна.Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутан залуус, мөн...

120.000 тонн өвс бэлджээ

2015 оны 09 сарын 02      0      3866

Өвөлд бэлтгэх ажлын хүрээнд өдгөө 120.000 тонн өвс, 261.1 тонн гар тэжээл зэхээд байгаа аж. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 10 хувь гэнэ. Энэ жил нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байсан нь хадлан, тэжээл бэлдэхэд багагүй хүндрэл учруулсан. Тиймээс Засгийн газраас гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгийг Дорнод аймагт 500 га, Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх тогтоол гаргасан юм. Дээрх аймгуудаас одоогоор Дорнодод 60, Сүхбаатарт...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй