ТӨРИЙН ШИЙДВЭР ТОГЛООМ БИШ

2015 оны 10 сарын 01      2      5034

Цэгцтэй, цэвэр хотод амьдрахыг хүснэ. Улсын нийслэлийг ийм болгоход чиглэсэн зорилго, зорилт хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нь цөөнгүй бий. Түүний нэг нь Авто худалдааны цогцолбор барих. Энэ нь замын түгжрэл, ослыг бууруулах, хөрс, агаарын бохирдлыг багасгах зорилго бүхий том шийдвэр. Хамрах хүрээ, шийдвэрлэх асуудал нь том учраас эхэлсэн цагаасаа олны нүдний өмнө байлаа. Цогцолборын шавыг өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд тавьсан. Уг нь тухайн ондоо багтаан ашиглалтад оруулахаар...

“Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлнэ

2015 оны 09 сарын 30      0      3074

Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны V их хурал 12 жил завсарласны эцэст өнгөрсөн гуравдугаар сард болж, залууст чиглэсэн цөөнгүй тогтоол гаргасны нэг нь Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах шийдвэр байсан. Уг шийдвэрийн дагуу Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон юм. Тэгвэл II хурал нь энэ сарын 29-нд боллоо. Уг хурлаар “Хар, цагаан жагсаалт”, “Аравтын систем”, бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын санал санаачлага...

ХИЙН ХӨШИГ зузаарсаар байна

2015 оны 09 сарын 30      0      3641

Дэлхийн хөшиг болсон хүлэмжийн хий хүний үйл ажиллагаанаас шалтгаалан хэмжээнээсээ хэтэрч, уур амьсгал өөрчлөгдөн, агаарын температур дулаарахад хүргэж буй. Японд 146 жил үзэгдээгүй халуун энэ жил “айлчилснаас” эхлээд байгалийн элдэв үзэгдэл, өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн буруутан нь тэр. Аль орон хэр их хүлэмжийн хий ялгаруулж байгаа нь чухал биш. Хор нөлөө нь дэлхий дахинд мэдрэгддэг учраас хүлэмжийн хийтэй тэмцэх нь дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа гэж...

Ц.ШИНЭН: “ДӨРВӨН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭГ НЭГ ХОТОНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЧАДЖЭЭ” ГЭЖ УРАМ ӨГСӨН

2015 оны 09 сарын 29      0      3227

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, хамгийн олон тэмээтэй малчин Цэдэнгийн Шинэнтэй ярилцлаа. Түүнийг монголчуудын олонх нь мэдэх байх. Жил өнжиж ботголдог, уяж номхруулах, саалинд сургах, уналга, эдэлгээнд ашиглах, ноос үсийг нь авахаас эхлээд тэмээ өсгөх нь тэвчээр, бяр, хүн хүч шаардсан, амаргүй ажил. Гэсэн ч халширч зугтаагүй, өдий хүртэл ажилласаар иржээ. Үүнийхээ төлөө тэрбээр сумын, аймгийн, улсын сайн малчин болсон. Мөн 2013 онд гавьяат цол хүртсэн юм. Ц.Шинэн гуайнх...

ӨВГӨН БАЙГУУЛАМЖ ОДООХОНДОО НАМ ГҮМ

2015 оны 09 сарын 28      1      4222

Бохир усыг хоёр аргаар цэвэрлэдэг. Хоёр дахь нь биологи цэвэрлэгээний байгууламж. Энэ дамжлагад бохирыг нянгаар задалж цэвэршүүлдэг  -Лагийг байгалийн жамаар буюу ил хатаадаг учраас үнэр их гардаг аж- Төв цэвэрлэх байгууламж нам тайван. Өнгөрсөн хавар юу ч болоогүй юм шиг. “51 жил өвөл, зун, өдөр, шөнөгүй ажилласан байгууламж халаагаа өгөх цаг ирлээ, хэцүүдэж байна. Хэрэглээний усгүй гурав хоно, эсвэл Туул гол руу бохироо цутгана” гэж хаваржин хашгирсан. Үүнээс...

ЗАЛУУ МАЛЧДЫН ТОО ЭРС ЦӨӨРСНИЙГ САНУУЛАВ

2015 оны 09 сарын 28      0      2705

Аваргууд Улаанбаатарт цуглалаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас ирсэн малчин Д.Нямсүрэн гуай өдгөө 90 хүрэх гэж яваа. Тэрбээр 10 настайгаасаа эхлээд 70 гаруй жил мал малласан. “Би 1960 оноос эхлээд гавьяа шагнал, урамшууллаас салаагүй. Хөдөө аж ахуйн салбарт хийгээгүй ажил байхгүй. Энэ ажлыг би хэнээр ч заалгаагүй, хөдөлмөрөөрөө л бүтээсэн” гэж өөрийгөө тодорхойлсон тэрбээр сургуульд сурч байгаагүй. Гэсэн ч малаа хариулах завсартаа бие даан бичиг үсэг сурсан төдийгүй...

Органик хүнстэй ”Намрын ногоон өдрүүд” нээлтээ хийлээ

2015 оны 09 сарын 27      0      2831

Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 10 дахь жилдээ болж буй уг арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцсон юм. Тэрбээр “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр бүтээлийн баяр "Намрын ногоон өдрүүд-2015" нэгдсэн арга хэмжээг 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй нийт ажиллагсад, малчид,...

Сургууль, цэцэрлэгийн барилгын эрсдэлийг шалгажээ

2015 оны 09 сарын 25      0      3064

Дэлхийн банкны “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн менежментийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэ сарын 14-18-нд нийслэл дэх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 55 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийсэн байна. Ажлын хэсгийг АНУ-ын барилга бүтээц, газар хөдлөлт, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Миамото” компанийн төлөөлөл ахалж ажилласан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжлийн...

“Буянт-Ухаа 2” хорооллын захиалга 80 хувьтай байна

2015 оны 09 сарын 25      0      3083

“Төрийн орон сууцны корпорац”-ийн захиалгаар, улсын хөрөнгөөр барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалгыг эхлээд хоёр долоо хонож байна. Тус хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-ноос бүртгэж эхэлсэн юм. Одоогоор захиалга 80 гаруй хувьтай байгаа аж. Эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хороололд байр авах журмын нөхцөлийг хангасан ч сугалаа явуулахад шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэсэн. Тэдний 30...

Хадлангийнхаа 50 хувийг бэлджээ

2015 оны 09 сарын 25      0      3213

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.000 тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.000 тонн давс, хужир бэлтгэх болсон. Өнгөрсөн зун хур бага, олон аймагт зуншлага тааруу байснаас шалтгаалж, зарим газар хадах өвс бага байгаа. Тиймээс Засгийн газраас тогтоол гаргаж, зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгийнхныг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь 635.000 га талбайгаас хадлан бэлтгүүлэх болсон. Тэд Дорнодод 60,...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй