ТЭР ХОЁРЫН ОЛЗ

2015 оны 10 сарын 16      0      3437

-"Монгол ямар гайхамшигтай гээч" Рик жолооч нь хэдэн жил ажилласан бол гэж айсаар аяллаа эхлэв. Гэхдээ энэ талаар асуухаас санаа зовно. Энэ нь туршлагагүй байвал яана гэж эмээснийх. “Фургон” машинд анх суухад ойрд засаагүй болов уу гэмээр тав тух муутай, элдэв дуу чимээ ихтэй, дотор нь шатахуун үнэртэж байсны дээр зам ч тааруу байжээ. Жолоочоос үнэр ямар учиртайг асуулгахад “Энэ бол орос машины үнэр. Нэлээд явж байгаад дасчихна” гэжээ. Америкт амьдардаг, Японоор...

ХБНГУ-тай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаар боллоо

2015 оны 10 сарын 15      1      3443

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-нд Монгол улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд хоёр улс шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслол өнөөдөр Гадаад хэргийн яаманд боллоо. Тодруулбал, Монгол улсын Шинжлэх ухааны академи, ХБНГУ-ын Лаибницийн нийгэмлэг болон Линдаугийн сантай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм....

ШАРГАЛЖУУТ ГОЛД ХАЛДЖЭЭ

2015 оны 10 сарын 15      0      4656

Баянхонгор аймгийнхан Шаргалжуутын рашаан урсаж ордог Шаргалжуут гол руугаа дайрах тохиолдол ч цөөнгүй гардаг аж. Өнгөрсөн онд голын эрэгт мод тарьж байгаа нэрээр жижиг оврын трактороор зүлгийг нь ухаж, сэндийчсэнийг таслан зогсоож байжээ. Тэгвэл өнгөрсөн сард голын эргээс хайрга олборлож, гольдролыг өөрчилж, урсацыг нь багасгаж болзошгүй хэрэг гарсан байна. “Хайрга олборлоод байна” гэсэн иргэдийн гомдлын дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд,...

ОХУ, Хятадад болсон парадад эх орноо төлөөлсөн залуусыг шагналаа

2015 оны 10 сарын 14      0      1944

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн парадад Монгол цэргүүд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЗХ-оос эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан уг бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, цэргийн ёслолын параданд...

Дугуйн парад болно

2015 оны 10 сарын 14      0      1374

Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн аялал, парад зохион байгуулдаг. Намрын ээлжит дугуйн парад энэ сарын 17-нд Чингисийн талбайд болох аж. Жил ирэх бүр парадад оролцогчдын тоо нэмэгдсээр, энэ удаа 1000 орчим дугуйчин хамрагдах болжээ. Уг арга хэмжээг МЗХ, “Сannondale” дугуйн дэлгүүр, “Залуу дугуйчин” клуб хамтран зохион байгуулах бөгөөд “Идэвхтэй оролцож, спирт биш спортыг...

“ХЭРЭМНҮҮД” ойгоо сүйтгэсэн хэвээр

2015 оны 10 сарын 14      0      1880

Хүмүүс самар түүгээд л хөлжиж буй гэнэ. Уг нь аравдугаар сарын 15-наас түүж эхэлдэг. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ажлаа авсан даруйдаа аймгуудын удирдлагатай цахимаар хуралдахад орон нутгийнхан самар бэлтгэх, түүх нь нэлээд хүндрэл учруулж байгаа талаар ярьсан. Сайд энэ асуудлыг анхааралдаа авч, шуурхай арга хэмжээ авсан нь хугацааг наашлуулсан явдал байв. Тэрбээр “Хуш модны самрыг үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар энэ оны аравдугаар сарын 1-нээс түүж бэлтгэхийг...

Орон сууцжуулах аян эхэллээ

2015 оны 10 сарын 13      1      3796

Залуу гэр бүлд тулгардаг томоохон бэрхшээлийн нэг нь орон сууц. Монголын залуучуудын холбооны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо “Хямралыг хямраацгаая” уриан дор залуу гэр бүлийг орон сууцжуулах аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ-ны Орон сууцны байнгын хороо хамтран, энэ сарын 23-25-нд шинэ орон сууцны “Үнэ тохиролцох экспо”-г “Аса” циркт зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр залуу гэр бүлд...

ДОХИО ЯАГААД ДУУГАРААГҮЙ ВЭ

2015 оны 10 сарын 08      2      5395

Газар хөдлөлт улаанбаатарчуудыг сандаргав. Өнгөрсөн бямба гаригийн 17.30 цагт Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнээс 38 секундын өмнө уг газарт 3.4 магнитудтай хүчтэй газар хөдөлсөн байжээ. Зөвхөн үүгээр зогсоогүй. Голомтын бүс одоо ч идэвхтэй хэвээр , өчигдрийг хүртэл 0.5-2.6 магнитуд буюу сулавтар хүчтэй хөдөлсөн тохиолдол 14 удаа бүртгэгдээд байна. Энэ явдал Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт буюу Гачууртаас хойш 10 км...

НҮҮРСНЭЭС ХИЙН ТҮЛШ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

2015 оны 10 сарын 07      27      9988

Утааны “салбарт” шинэ түүх эхлүүлж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг ажлын эзэн нь “Гранд повер” компани. Тэд энэ өвөл нүүрснээс гаргаж авсан хийн түлшээ нийслэл дэх зарим байгууллага, аж ахуйн нэгжид нийлүүлж магадгүй гэх сураг сонсогдсон. Шахмал түлш харж суусаар утааг хяналтаасаа алдчихсан манайхан өдгөө хийн түлшинд найдлага тавьж буй. Энэ найдлага бодитой, эсэхийг нягтлахаар тус компанийнхан хэрхэн ажиллаж байгааг сонирхсон юм. Сонгинохайрхан...

АВТО ХУДАЛДАА НЭГ ГАЗАРТ ТӨВЛӨРЧ ЭХЭЛЛЭЭ

2015 оны 10 сарын 05      1      2217

Жил хүлээлгэсэн Авто худалдааны цогцолборын нээлт өчигдөр боллоо. Ингэснээр нийслэл дэх авто худалдаа эрхлэгчид хүйтрэхээс урьтаж, нэг газарт төвлөрөн, худалдаа, үйлчилгээ явуулах боломж бүрдэж буй юм. Нээлтийн үеэр цогцолбор хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зарим худалдагчид хэдийнэ ирчихсэн иргэдэд машинаа сонирхуулж байв. Жил гаруй үргэлжилсэн бүтээн байгуулалтын хүрээнд одоогоор суудлын машины 6375 зогсоол бариад байгаа юм. Мөн худалдаа, үйлчилгээ, албан байгууллагын зориулалттай...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй