Солонгосчуудад газар өгсөн үү

2015 оны 10 сарын 27

2009 онд Халх голд солонгосуудад газар өгсөн гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын “Хансолмо” гэх компанид 30.000 га газар өгсөн гэдэг. “Хансолмо” компани 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд Халхгол сумын ИТХ-ын 117 дугаар тогтоолоор 25.966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ газрыг сумын засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халхгол сумын Засаг дарга дахин захирамж гаргаж, Монгол Улсын “Үйзэн тал” компанид 14.000 га, “Цог-Октаэдр” компанид 6900 га, “Ашдын нөхөр” компанид 4800 га-г тус тус олгосон юм байна.

Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлдэг. Хэрэв иргэн аж ахуйн нэгж эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх” хэмээн тус тус заажээ. Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газар зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, газар олголт ил тод болох гэнэ. Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд төвлөрөх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Aimag sum gazaraa tureeseer uguud ter munguur aimag sumiig tsetsegluulj bolohgui gej uu.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.