Тусгай хэрэгцээт боловсролын танхим нээжээ

2015 оны 10 сарын 26

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНСУ-ын “Глокаль” олон улсын нийгмийн халамжийн төвтэй хамтран Сүxбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвийн дэргэд Тусгай хэрэгцээт боловсролын танхим нээжээ. БНСУ-ын “Экзим” банкны санхүүжилтээр байгуулж буй тус танхимд хараагүй иргэд ашиглах компьютер, барелл үсэгтэй ном, тэргэнцэртэй хүмүүст зориулсан бичгийн ширээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах гүйлтийн зам, хонхот бөмбөг, мэдрэмжтэй хүндийн өргөлтийн туухай зэрэг эрүүл мэнд, спортын зарим техник хэрэгслийг нийлүүлжээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тусгай танхимтай болж буй гэнэ.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.