Залуучуудын холбоо шинэ байртай боллоо

2015 оны 10 сарын 26

Баянзүрх дүүргийн Залуучуудын холбоо өнгөрсөн наймдугаар сард анхдугаар чуулганаа хийж бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөн, шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон. Тэгвэл баянзүрхийн залуус өөрсдийн санал санаачилгаар засаж тохижуулсан шинэ байрандаа ороод буй гэнэ. Тодруулбал, холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлэх, залуучуудын холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх үүднээс өөрийн төв байрыг тэргүүлэгчдийнхээ санхүүгийн хандив тусламжаар Баянзүрх дүүргийн IV хороо, 97 дугаар сургуулийн зүүн талд “Сод эрхэс” төвийн дэргэд байгуулжээ. Тус байрны нээлт 2015 оны энэсарын 23-нд болжээ. Нээлтэд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Хонгорзул, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Анхжаргал болон Баянзүрх дүүргийн Залуучуудын холбооны дарга тэргүүлэгч нар оролцсон юм. Баянзүрх дүүргийн Залуучуудын Холбоо нь 17 тэргүүлэгч бүхий тэргүүлэгчдийн зөвлөл, гурван гишүүнтэй хариуцлагын хороотой бөгөөд тэргүүнээр Э.Бат-Амгалан, дэд тэргүүнээр Б.Галцог, үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар Ж.Мөнхсэргэлэн, салбар хариуцсан нарийн бичгийн даргаар Г.Бат-Амгалан нар тус тус ажиллаж буй юм байна. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.