Чөлөөт бүсийн 72.000 га-г эргэлтийн талбай болгоно

2015 оны 10 сарын 26

“Халх гол” чөлөөт бүсийн хил хязгаарыг 500.000 га-гаар тогтоон, цаашид хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан, байгаль орчинд ээлтэй дэвшилт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан. Мөн Засгийн газрын шийдвэрээр уг чөлөөт бүсийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэл тодорхойлсон. Эдгээр баримт бичгүүдэд дурдсанаар чөлөөт бүсэд тариалан хийхдээ тэг технологийг мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус чөлөөт бүсийн талбайн 14.4 хувь буюу 72.000 га-г эргэлтийн талбай болгоно. Тариалалт хийхдээ элдэншүүлэггүй буюу тэг технологи ашиглана. Энэ нь тариалангийн хамгийн дэвшилт, сүүлийн үеийн технологи бөгөөд энгийнээр тайлбарлавал газрын хөрсийг жил бүр эргүүлж буйгаас татгалзан, газрыг зүсэж үр суулган буцаан хаадаг юм байна. Халх голын үржил шим сайтай атлаа салхинаас хамаарч элэгдэх аюултай энэ бүс нутагт газрын хөрсийг эргүүлэхгүй, чийгийг нь хадгалах энэ технологи хамгийн тохиромжтой гэж үзжээ. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.