ӨВГӨН БАЙГУУЛАМЖ ОДООХОНДОО НАМ ГҮМ

2015 оны 09 сарын 28

Бохир усыг хоёр аргаар цэвэрлэдэг. Хоёр дахь нь биологи цэвэрлэгээний байгууламж. Энэ дамжлагад бохирыг нянгаар задалж цэвэршүүлдэг

 -Лагийг байгалийн жамаар буюу ил хатаадаг учраас үнэр их гардаг аж-

Төв цэвэрлэх байгууламж нам тайван. Өнгөрсөн хавар юу ч болоогүй юм шиг. “51 жил өвөл, зун, өдөр, шөнөгүй ажилласан байгууламж халаагаа өгөх цаг ирлээ, хэцүүдэж байна. Хэрэглээний усгүй гурав хоно, эсвэл Туул гол руу бохироо цутгана” гэж хаваржин хашгирсан. Үүнээс болж бөөн үймээн. Иргэдээс эхлээд төр, засгийн түвшинд хүртэл шуугиж, яах вэ гэж бужигнасаар арай гэж арга хэмжээ авсан.

Гэхдээ нас нь гүйцсэн, далан нөхөөстэй, өвгөн байгууламж хэт доройтсон тул энэ засвар түр зуурынх гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч, цаашид шинийг барихаас өөр аргагүйг дуулгасан нь мартагдаагүй байна. Харин одоо таг чиг. Байгууламж энэ өвөл хэр ажиллах, шинийг барих хүртэл тэсэх үү гэсэн асуулт өдгөө ч бий. Инженерүүд нь ажилдаа анхаарч, цэвэрлэх байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагаа өрнөөд, тэд дотроо ч нам тайван.

Өвлийн бэлтгэлийн 94 хувийг базааж, айдгаа авдартаа хийчихсэн учраас тэр. 496 сая төгрөгийн 33 ажлыг өвлийн бэлтгэлийнхээ хүрээнд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнээс 384 сая төгрөгийн ажил амжуулсан гэнэ. Төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, шинэ тоноглолоо угсарч, суурилуулж, турших зэрэг чухал ажлуудаа тэд хэдийнэ дуусгачихсан.

Үлдсэн зургаан хувьд голдуу техник хэрэгсэл худалдан авах зэрэг багтсан аж. Нисэх, Биокомбинат, Дамбадаржаа дахь бага оврын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг тэднийх хариуцдаг бөгөөд өвлийн бэлтгэл нь үндсэндээ шувтарсан байна.

... Цэвэрлэх байгууламжийн гол үйл явц цай шүүхтэй адил. Ирсэн бохир усыг хэд хэдэн дамжлага бүхий станцуу-даар цэвэрлэхэд дор нь лаг үлдэнэ ...

 

Тэднийд гомдол ирж байна. “Цэвэрлэх байгууламжийн үнэр хотоор тарж байна. Өнгөрсөн хавар хэцүүдлээ гэсэн.

Ажиллахаа больчихсон юм биш үү”, “Арьс ширний үйлдвэрүүд бохироо Туул гол руу цутгаж байгааг шийдэж өгнө үү” гэсэн санал гомдол Засгийн газрын “11 11” төв болон хотын захиргааны мэдээлэл хүлээн авах төвөөр дамжин Төв цэвэрлэх байгууламжид ирж буйтай таарав.

Цэвэрлэх байгууламжаас ялгардаг байсан үнэрийг өнгөрсөн хаврын дуулианаас болоод иргэд их эмзэг хүлээн авч байгаа. Байгууламж орчим буюу Нисэх, Яармаг, Сонсголон, I хороололд үнэртдэг байснаа хотын төв рүү тэлсээр байгаа нь ч маргаангүй. “Үнэрийг яах ч аргагүй. Бие засахаа боль гэлтэй биш. Ил технологи учраас үнэртэж л таарна. Арьс ширний үйлдвэрүүдийн тухайд Засгийн газрын шийдэх хэрэг” гэж инженерүүд нь ярилцаж байгаа дуулдана.

Бохир ус цэвэрлээд үлдсэн лагийг хатаах, булах 34 талбай байдаг. Тэнд лагийг байгалийн жамаар буюу ил хатаадаг учраас үнэр их гардаг аж. “Технологи нь ийм байхад бид яах вэ” гэж тэд хариулж байна. Хүмүүсийн олонх нь амарч, зугаалаад алга болсон зуны гурван сар түр амсхийсэн цэвэрлэх байгууламж намраас эхлээд ачаалалтай золгодог. Оргил ачааллын үе нь ес, аравдугаар сар. Шугам сүлжээ, тоног төхөөрөмж нь хуучирсан, бүр 1960-аад оных. Дээр нь хөрсний ус ихсээд сандаргах нь ч бий. Гэхдээ одоогоор ийм хүндрэл гараагүй нь тэдний тайван байх бас нэг шалтгаан.

Усны цэвэршүүлэх түвшин нь ч боломжийн. Өнгөрсөн хавар 60-70 хувьд болсон нь санаа зовмоор бага тоо. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн шинжилгээгээр ус цэвэршүүлэх түвшин 81.3 хувьтай гарчээ. Долоо хоног бүр шинжилж шалгадаг байна. Өглөөгүүр харьцангуй бага байснаа, цайны цагийн үеэр бохир усны хэмжээ нэмэгддэг аж. Үдээс хойш багассанаа орой 18.00-23.00 цагт дахиад ихэсдэг. Үүнийг зохицуулах үүрэгтэй инженерүүд өдөржин станцуудаа манадаг юм байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард 190.000 шоо метр ус хүлээн авсан нь тэр үеийн хамгийн өндөр ачаалал байжээ. Тус байгууламж 165.000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай. Энэ намар бохир усны түвшин харьцангуй бага байгаа учраас сандрах зүйлгүй гэнэ. Цэвэрлэх байгууламжийн гол үйл явц цай шүүхтэй адил. Ирсэн бохир усыг хэд хэдэн дамжлага бүхий станцуудаар цэвэрлэхэд дор нь лаг үлдэнэ. Механик болон биологийн гэсэн хоёр төрлийн цэвэрлэгээ хийдэг.


Механик цэвэрлэгээнээс үлдсэн хог хаягдал

Механик нь эхний дамжлага бөгөөд томоохон хог хаягдлыг нь авч үлддэг бол биологийнх нь бохир усыг нянгаар задалж цэвэршүүлдэг. Бохирыг цэвэрлэх байгууламж руу тодорхой хэмжээ хязгаартай оруулах ёстой бөгөөд түүнийг нь тусгай хаалтуудаар тохируулдаг. Тэр хаалтууд эвдэрч, муудсанаас бохир ус ямар нэгэн хаалт, хамгаалалтгүйгээр Туул гол руу шууд урсаж мэдэх аюул өнгөрсөн хавар нүүрэлсэн юм. Бохир ус бетоныг олон жил “идсэнээс” болж, хаалтууд элэгдэж, зарим нь бүр цоорчихоод байжээ.

Түүнийг нь “Lynx powercore” компанийнхан өнгөрсөн зургадугаар сард зассан аж. Уг компани нь ус, чийг тусгаарлагч бодис оруулж ирдэг бөгөөд тэр бодисоо элэгдсэн цоорсон газруудад түрхэж, “эдгээсэн” юм байна. Ус, сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Н.Одхүү энэ талаар “Эдэлгээ сайн дааж байна. Ирэх жил тэднээс дахиад бодис авах санаатай. Орон сууцны хана, гараажаар хөрсний ус орж ирэхийг тогтоодог бодис юм билээ.

Бетон хийц өвлийн улиралд их элэгддэг. Ус дулаан, бетон хүйтэн учраас халуун хүйтэн харшина, завсар зайгаар нь ус орж хөлдөж, хагардаг. Үүнээс болж ирэх жил ч тоног төхөөрөмж өө засах шаардлага тулгарах байх.


Бохир усыг эхний станцаас дараагийнх руу уг шахуургаар дамжуулна

Гэхдээ өнгөрсөн удаагийнх шиг байгууламжийг зогсоох хэмжээний асуудал гарахгүй. Ус хуваарилдаг хаалтууд нь муудчихсан, усаа хорьж дийлэхгүй байснаас өмнөх засвар нэлээд асуудал дагуулсан. Тэр үед бетон хаалтуудаа сольж амжсан. Гэхдээ байгууламж том, урт настай учраас дахиад засах газар бий” гэсэн юм. Тэд голдуу л байгууллагынхаа төсвөөр засвар хийнэ. Уг нь улсын төсвөөр хоёр тунгаагч барих болсон ч ажлыг нь эхлээгүй, гурван жил дамнаж байгаа гэнэ. Хөрөнгө төсөв нь саатсан юм байх. Энэ онд ашиглалтад оруулах ёстой байсан ч одоогоор дөнгөж суурийг нь цутгах гэж байна. Хоёр тунгаагуур нэмэгдчихвэл тэдний ажил бага боловч хөнгөрөх аж.

Байгууламжид ирж буй усыг цэвэрлэхэд хурд, хугацаа хоёр хамгийн чухал. Ирсэн усыг тунгаагуурт хүлээн аваад гаргадаг. Зарим үед тунгаагуур дахь ус 15 минут болоод гардаг бол ачаалал нэмэгдвэл таван минут ч хүрэлгүй, дараагийн дамжлага руу “гүйнэ”. Инженерүүд нь ирсэн усны хурд, хугацааг тохируулахын тулд хаалтаа байнга тохируулна. Ачаалал янз бүр учраас нэг тохируулаад орхих биш, байнга хянахаас өөр аргагүй аж.

Төв цэвэрлэх байгууламж зөвхөн бохир ус цэвэрлэх биш, Улаанбаатар хот дахь бохир усны 174.4 км шугамын үйл ажиллагааг давхар хариуцдаг. Хавар, намарт шугам сүлжээгээ угааж цэвэрлэдэг. Цэвэрлэхгүй бол бохир дахь хүнд элементүүд шугамд үлдэх, бөглөх, гудамж талбайд бохир халих эрсдэл үүсдэг. Ялангуяа, хайрга, элс, шороо их ирдэг гэнэ. Шугам сүлжээгээ угаах ажил нь өдгөө үргэлжилж буй, ирэх сард дуусгах аж.

Жил бүрийн намар есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15 хүртэл, хавар тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 15-нд энэ ажлаа амжуулдаг. Харин шугам сүлжээ дундаа хагарч айлгах нь төдийлэн үгүй. Бохир ус даралтгүй “гүйдэг” учраас тэр. Гэхдээ олон он үзэж, ан цав суусан шугам хоолой мэр сэр бий гэнэ. Тэдгээрийг одоогоор шинэчлэх боломжгүй, ирэх жилээс Австрийн Засгийн газартай хамтарч, шугам доторлох багаж авчихвал засах боломж бүрдэх аж.

Уг багаж нь газар ухаж, сэндийчихгүйгээр, шугамны дотуур полиэтилэн гүйлгэн доторлодог юм байна. Өнгөрсөн өвөл Төв цэвэрлэх байгууламжид осол, гэмтэл гараагүй, харьцангуй тайван байжээ. Энэ жил ч тийм байна гэж тэд үзэж буй ч нэгэнт хуучирсан “юм” учраас жижиг сажиг асуудал гарахыг үгүйсгэхгүй гэнэ. Гэсэн ч “Энэ өвлийг асуудалгүй, найдвартай давна” гэдгийг тэд цэвэрлэх байгууламжид санаа зовж, чих тавьж буй хүмүүст амласан.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
174.16.205.76 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.