Яармагт инженерийн дэд бүтэц тавина

2015 оны 03 сарын 25

Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэг, Яармаг, Нисэх орчмын гэр хорооллыг суурьшлын шинэ бүс болгож нийслэлийн нүүр царайг илэрхийлэх суурин байгуулах гэнэ. Уг газар нь Богд хан уулын ар, Туул голын хөндий дагуу, хотын төвөөс баруун урагш долоон км зайтай, Хан-Уул дүүргийн IV-X, мөн XVI хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4400 га талбай аж. Суурьшлын шинэ бүс бий болгох ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийнхөн энэ онд цэвэр усны 15 км, бохир усны 14.5 км гол шугам татах, насос станц барих, цахилгаан хангамжийн зураг төсөл гаргахаар болжээ.

Тус төслийн нэгжийнхэн Яармагийн гэр хороололд тавих ариутгах татуургын зураг төслийг боловсруулаад байгаа гэнэ. Мөн Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй хамтран өчигдөр газар дээр нь очин хэмжилт хийн шугам сүлжээ угсрах байршлыг эцэслэн тогтоов. Нийт 15.089 метр урт шугам тавихаас энэ онд ариутгах татуургын 14.500 км шугам татаж, гурван насос станц барих аж.

Үүний 3484 метр шугамыг гэр хороолол дунд, 11.605 метрийг нь төв замын урд талын шинээр төлөвлөсөн хороололд угсрах гэнэ. Харин бохир усны гол шугам тавих хөрөнгийг шийдээгүй тул хэдийд гүйцэтгэх нь тодорхойгүй юм байна. Инженерийн дэд бүтэц тавьснаар Яармаг орчимд 49.600 айл, 178.400 хүн амтай, аялал жуулчлал, аж үйлдвэр, төр захиргааны байгууллага бүхий суурьшлын дэд төв байгуулах боломж бүрдэх юм.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
195.178.99.167 Many many qulitay points there. http://wkhuwttm.com [url=http://wpufzl.com]wpufzl[ /url] [link=http://haahgj.com]haahgj [/link]
190.79.21.23 Dag nabbit good stuff you whprnepsiappers!
128.140.196.243 To think, I was cofeusnd a minute ago.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.