Барилгын материалын үйлдвэрлэгч топ 50 компани шалгаруулжээ

2015 оны 03 сарын 20

Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо хамтран өнгөрсөн оны III, IV улиралд нийт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дунд судалгаа явуулжээ. Энэ нь манай улсад анх удаа барилгын материал үйлдвэрлэгчдийн дунд дэлгэрэнгүй судалгаа явуулсан гэдгээрээ онцлог бөгөөд үр дүнд нь дотоодын үйлдвэрлэгчид ямар түвшинд байгаа, аль нь сайн ажиллаж буйг тодорхойлох боломж олгож байгаа аж.

Тэд улсын хэмжээнд бүртгэлтэй бүх үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан тул манайд урьд өмнө нь хийгээгүй, ул суурьтай судалгаа болсон гэж дүгнэж буй юм байна. Албан бусаар манайд барилгын материал үйлдвэрлэгч 700 гаруй аж ахуйн нэгж бий гэсэн тоо байсан аж. Харин уг судалгаагаар үйл ажиллагаагаа зогсоосон, өөрчлөгдсөн зэргийг тодорхойлсноор өдгөө үйл ажиллагаа явуулж буй 390 үйлдвэр бийг тогтоожээ.

Эдгээр аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, технологи, эргэлтийн хөрөнгө, бүтээгдэхүүний нэр төрөл зэрэг үзүүлэлтээр нь судалж үзээд топ 50 аж ахуйн нэгжийг шалгаруулснаа олон нийтэд танилцуулж буйгаа холбогдох байгууллагуудаас өчигдөр мэдээлсэн юм. Жагсаалтын эхний байранд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компани шалгарсан бол дараагийн байруудад нь “Дөл түшиг”, “АТА трейд”, “Ган хийц”, “Тедмент хийц”, “Ремикон” зэрэг аж ахуйн нэгж оржээ.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.