“Манай улсад ирэх жуулчдын тоо 600.000-д хүрнэ”

2015 оны 03 сарын 19

Манай улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “ITM Mongolia 2015”-ыг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн үзэсгэлэн нь “ITB Berlin 2015”-д манай улс анх удаа түншээр оролцсоны дараах аялал жуулчлалын шинэ улирлын бэлтгэлийг хангах хүрээнд тохиож байгаагаараа онцлогтой.

Тиймээс тус салбарынхан жуулчдыг ирэх үед хэрхэн бэлтгэлтэй байх талаараа хэлэлцэж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах сэдвийг хөндөх юм байна. “ITB Berlin 2015”-ын үеэр гэрээ хийсэн 150.000 гаруй жуулчин энэ зун манай улсад ирэхээ мэдэгдсэн, ингэснээр манайд ирэх жуулчдын тоо 600.000-д хүрнэ” гэж салбарын яамныхан мэдээлж байсан юм. Манайхан энэ үзүүлэлтээ ирэх жилүүдэд хадгалаад зогсохгүй өсгөж чадвал 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авна гэж тооцож байгаа аж.

Уг үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын олимп болох “ITB Berlin”-ий загвараар зохион байгуулдаг. Энэ жил 14 аймаг, нийслэлийн 130 аж ахуйн нэгж оролцох аж. Түнш аймаг нь Архангай тул тус аймаг дахь үзмэр, түүхэн дурсгалт газар, зочид буудал, жуулчны бааз зэргийг түлхүү сурталчлах гэнэ.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.132 Жуулчин ирж болноо. Үгүй ядаж Тэрэлж , Манзуширын хийддээ боловсон жорлон байгуулчихаад 2 сая жуулчин авна гэж яриач.
103.26.193.102 enkhbayariin juulchin buyu 600,000 hyatad juulchin avchrah shig amar yum alga, yu geh geed bn gevel iim hudlaa too tavihaa boli. germanii uzesgelen heden terbuliig zaraad heden german juulchin avah gej bgaagaa bich

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.