”Харцага” цувралыг тэргүүлж эхэллээ

2016 оны 05 сарын 03

Үндэсний аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд боллоо. 1-1-ээр тэнцээд байсан тоглолтын эхний үед Хүлэгүүд тун сайн эхлэл хийж, Б.Билгүүн болон Н.Золжаргал нарын довтолгоо амжилттай болсноор 26-22-оор Хүлэгүүд илүүрхсэн. Харин 2 үед Харцага багийн алсын зайн шидэлтүүд байндаа тусаж тэр дундаа багийн хамгаалан тоглогч Райн Кесиковскийгийн 2 дараалан шидэлт багтаа сэргэлт авчирч эхний хагас 47-39-өөр Харцага баг илүүрхэн завсарласан юм. Улмаар 3-р үед тэнцэж өндөрлөсөн хоёр багийн тоглолт 4-р үеийн эцсийн секунд хүртэл өрнөсөн. Тоглолтын тооны харьцаа 99-97 байхад Хүлэгүүд багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн хоёр торгуулийн шидэлтээ алдаж улмаар 100-97-н харьцаатай "Альянс Тех Харцага" баг үндэсний аваргын цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Энэ өдөр 2 баг аль аль нь самбараас бөмбөг авалт тэнцүү байсан бол бөмбөг алдалтыг Хүлэгүүд 26 удаа Харцага баг 22 удаа хийсэн юм. Мөн Харцага багаа Карл Блейр ээлжит удаагаа багаа тэргүүлэн 30 оноо 11 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Райн Кесиковский 22 оноо 8 самбар, ОУХМ Б.Одбаяр 17 оноо 14 самбар, Тийнг Акол 14 оноог тус тус авсан. Харин хожигдол хүлээсэн Хүлэгүүд багаас багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн 34 оноо 9 самбараас бөмбөг авалт, Корбин 22 оноо 10 оночвтой дамжуулалт, Н.Золжаргал 17 оноо, Харрис 17 оноо авлаа.

Б.Мөнх-Эрдэнэ

Овог нэр: Батмөнхийн Мөнх-Эрдэнэ ШУТИС, ҮТДС, хэвлэлийн технологич Шагнал: 2012 оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааны нийгмийн төрөлд гранпри, бусад уралдаануудад удаа дараа амжилттай оролцож байсан 2014 оны 4-р сараас "Өнөөдөр" сонины гэрэл зургийн албанд гэрэл зургийн сурвалжлагч