Тэмээг морьтой хамт уралдуулбал АЛЬ НЬ ТҮРҮҮЛЭХ БОЛ

2016 оны 03 сарын 17      4      802

Саяхан даа, энэ сарын эхээр Монгол Улс түүхэндээ анх удаа Өмнөговь аймагт “Монгол тэмээ 999” баяр зохион байгуулж, мянган тэмээ уралдуулан, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэв. Сайхан, бахархмаар үйл явдал. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх нэг томоохон боломж бол энэ. Монгол оронд өвөл болохгүй өнжих биш, өвөл морь уралдуулан хэл ам таталж байхын оронд хавар хурдан морь, тэмээгээ хамт уралдуулж, гадаад, дотоодын жуулчдын халаасыг “шоглож” байя. Ингэхдээ...

Сонголтгүй эрх хэцүү

2015 оны 12 сарын 28      0      639

Монгол Улсын иргэд бид Үндсэн хуульд зааснаар тун дажгүй эрх эдэлдэг юм байна шүү. Мэдээж эрх эдэлж байгаа болохоор үүрэг хүлээнэ л дээ. Тухайлбал, хуулиар ногдуулсан албан татвар төлөх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэх мэт. Харин эрхээ бүрэн дүүрэн эдэлж, үүргээ зохих ёсоор нь биелүүлж байна уу гэдэг нь жирийн иргэдийн хувьд эргэлзээтэй. 2012 оны сонгуулиар бил үү дээ нэг “ханхүү” цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаанаар сонгогдох эрхээ эдэлж...

ХЭРҮҮЛИЙН БУЗАР

2015 оны 12 сарын 21      1      670

Аливаа хүмүүсийн санаа бодол тохирохгүй харилцан маргаж, тэмцэл үүсгэх нь хэрүүлийн эх гэж үзэн монголчууд хүнтэй ам мурийхыг эрт дээр үеэс цээрлэж ирсэн. Тиймдээ ч эв эеийг хичээн, “Ухаант түшмэд эвийг хичээх, мулгуу түшмэд хэрүүл өдөөх...” гэж сургадаг уламжлалтай, ухаант ард түмэн. Харин өнөөдөр монголчууд бид “мэргэжлийн хэрүүлчид” болсон байна. Тэр тусмаа бидний хамгийн ухаантай, улс орноо, биднийгээ залж, чиглүүлээд явна гэж найдсан түшмэд маань. Ер нь...

ЦАГААН МОРЬ ЗОДОГ ТАЙЛСАН НЬ

2015 оны 07 сарын 02      1      3086

Наадам ойртоод л, сэтгэл догдлоод л нэг л сайхан байна, ойрын өдрүүдэд. Наадам, Цагаан сарыг сэтгэл догдлон хүлээдэггүй монгол хүн гэж хаа ч байхгүй. Тэр тусмаа наадам. Монголчууд маань жилийн жилд ёстой л дэлхийг донсолгож, дэнж хотойтол наадаж, тэр жилийн сонин хачныг дараа жилийн наадам хүртэл хуучилдаг. Наадам наадмаас сумын наадам бүр сайхан. Сурагч ахуйдаа мэдэрсэн тэр жилийн наадмын дурсамж санаанаас ер гардаггүй. Тэр миний хувьд онцгой наадам байсан юм. Би арванхоёр, гуравтай...

Хавтгай дэлхийн БӨӨРӨНХИЙ МОНГОЛ

2015 оны 06 сарын 08      0      2286

Дэлхий бөөрөнхий биш гэдгийг 2005 оноос хойш хүн төрөлхтөн бараг мэддэг болсон. Учир нь Пулитцерийн гурван удаагийн шагналт, “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлч Томас Л.Фрийдман “Дэлхий бөөрөнхий биш” номоо хэвлүүлэн, улмаар ном нь бестселлерүүдийн жагсаалтыг тэргүүлж, 30 гаруй хэлнээ орчуулагдан, хоёр сая хувь борлуулж байсан түүхтэй. Фрийдман энэ номондоо айсуй цоо шинэ ертөнцийн тухай тайлбарлахдаа, дэлхий дээр мэдээллийн асар хүчтэй давалгаа үүссэнээр өрсөлдөөний...

“ГАР ЗҮСЭМ” АРВАН ШИРХЭГ ЗУУТ...

2015 оны 01 сарын 15      1      3228

                                                 /хууч яриа/     Арван ширхэг зуут гэдэг мянган төгрөг, одоо хүн бүрийн халаасанд өдөр тутам байж л байдаг мөнгө. “Гар зүсэм” гэхээр гүйлгээнд  бараг ороогүй гэсэн утгатай...

ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨМӨӨРӨХ ХИЙГЭЭД ӨРӨВДӨХИЙН УЧИР

2015 оны 01 сарын 14      1      2281

1991 оны зун манай улсын шинэ Үндсэн хуулийн анхны төсөл “Их цааз хууль” (Үндсэн хууль) нэртэйгээр төвийн сонин, хэвлэлүүдэд бүрэн эхээрээ нийтлэгдэв. Энэ үеэс шинэ Үндсэн хуулийн сар, өдрүүд эхэлсэн гэж болно. Үндсэн хуулийн төсөл хүмүүсийн анхаарлыг онцгой ихээр татсан. Улс орон маань ямархүү засаг төртэй болж, юуг зорин тэмүүлэх гэж байгаа нь хүн бүхнийг догдлуулсан хэрэг. Аргагүй шүү дээ. Шинэ хүнд нэр өгөхдөө хүртэл өвгөд дээдсээ хүндэтгэн, өнө холыг зөгнөн, бэлгэ дэмбэрэл,...