Исламын шашинтан Лондон хотын дарга болов

2016 оны 05 сарын 07      0      2619

Пакистаны цагаач гэр бүлийн найман хүүхдийн нэг, жирийн нэгэн автобусны жолоочийн хүү, өдгөө 45 настай, исламын шашинт Садик Каан Их Британийн нийслэл Лондон хотын даргаар сонгогдлоо. Тэрбээр сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 56.8 хувийн дэмжлэгийг хүлээсэн бол түүний гол өрсөлдөгч 43 хувийн санал авчээ. Садик Каан Британийн Хөдөлмөрийн намын гишүүн бөгөөд түүний Лондоны мэрээр сонгогдсон нь тус намынхны хувьд онцгой чухал ялалт гэгдээд байна. Учир нь тус нам орон нутгийн...

Хот сууринг газар хөдлөлтөд хэрхэн тэсвэртэй болгох вэ

2016 оны 04 сарын 29      0      1201

9000 орчим хүний амийг авч одсон Балбын газар хөдлөлтөөс хойш нэг жил өнгөрчээ. Гамшигт өртсөн ихэнх газар нь одоо ч нурангид дарагдсан хэвээр байгаа нь хүчтэй чичиргээний үеэр чанар муутай олон мянган барилга нурж сүйдсэнтэй, тэр бүхнийг сэргээн босгоход үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байгаатай холбоотой юм. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд газар хөдлөлт болоод түүнээс үүдсэн гамшиг, ослоос болж дэлхийн хэмжээнд сая гаруй хүн амиа алджээ. Хохирогсдын дийлэнх нь хот суурин...

Африкийн хамгийн олон жил төр барьсан удирдагч бүрэн эрхийн хугацаагаа сунгалаа

2016 оны 04 сарын 26      0      981

Өдгөө төрийн эрхэнд буй Африк тивийн төдийгүй дэлхийн удирдагчдаас хамгийн олон жил засгийн эрх барьж байгаа Эквадорын Гвиней улсын Ерөнхийлөгч Теодор Обианг өнгөрөгч ням гаригт болсон сонгуулиар сонгогчдын 90 хувийн санал авчээ. Ингэснээр 37 дахь жилдээ эрх барьж байгаа түүний бүрэн эрхийн хугацаа дахин долоон жилээр сунгагдаж байна. Энэ жил 73 настай Теодор Обианг нь 1979 онд төрийн эргэлтээр авга ахаасаа засгийн эрхийг булаасан аж. Тэрбээр эрх мэдлээ бататгахын тулд Үндсэн хуулийг...

2030 он гэхэд Дубайн дөрвөн машин тутмын нэг нь жолоочгүй болно

2016 оны 04 сарын 26      0      1288

Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотын захирагч Шейх Мохаммед бин Рашид аль Мактум хотынхоо нийт автомашины 25 хувийг буюу дөрвөн машин тутмын нэгийг 2030 он гэхэд жолоочгүй болгохоо мэдэгдлээ. Тус хотын метроны систем хэдийнэ хүний үйл ажиллаганаас ангид буюу бүрэн автомат болж, жолоочгүй болсон билээ. Автомашиныг бүрэн "ухаалаг" болгох нь авто замын ослоос сэргийлнэ, мөн шатахуун зарцуулалтыг хэмнэн, байгаль орчинд ч эерэг нөлөөтэй гэж Дубайн албаныхан үзэж байгаа аж.

2020 оны зуны олимпийн логог танилцууллаа

2016 оны 04 сарын 25      0      1140

2020 онд болох Токиогийн зуны олимпийн их наадам болон паралимпийн албан ёсны шинэ логог Японы Үндэсний олимпийн хорооноос танилцуулав. Хөлөгт дүрсний найрсал нэртэй уг лого нь япон үндэстний уламжлалт өнгө, дүрсийг ашигласны дээр олон улс, үндэстнийг олимпийн далбаан дор нэгтгэнэ гэсэн санааг илтгэж буй гэнэ. Шинэ логог загвар бүтээгч Асао Токоло гаргажээ. Токиогийн олимпийг зохион байгуулах хороо өнгөрсөн оны сүүлээр наадмын анхны логог танилцуулсан ч түүнийг нь Бельгийн нэгэн зураач...

Нүдээ олоогүй шагналууд

2016 оны 04 сарын 24      1      943

Германы Канцлер Ангела Меркель өнгөрөгч пүрэв гаригт Олон улсын Дөрвөн эрхийн медаль гэгч шагнал гардсан нь олон хүнийг гайхашруулав. Учир нь уг шагналыг олгодог Нидерландад төвтэй Рузвельтийн сан хэмээх байгууллага түүнийг дэлхийн II дайнаас хойших Европт нүүрлээд буй дүрвэгч, цагаачдын хамгийн том асуудлыг хэдийнэ шийдвэрлэсэн гэж үзсэн байна. Гэтэл дүрвэгчдийн цуваа тасраагүйгээр барахгүй, Европт толгой хоргодож буй хэдэн сая хүний хувь заяа цаашид хэрхэх нь өнөө ч тодорхойгүй байгаа...

ВАЦЛАВ ГАВЕЛ: УЛС ТӨР БОЛ ЗОЛИОС ШААРДСАН ТАЛБАР

2016 оны 04 сарын 11      1      495

Нэрт зохиолч Милан Кундера Вацлав Гавелийг өөд болсны дараа “Туулсан амьдрал нь түүний хамгийн гайхамшигтай бүтээл байлаа” гэж хэлсэн байдаг. Эсэргүү гэгдэн хоригдож байсан Вацлав Гавел(1936-2011)1989 онд Чехийн Хилэн хувьсгалыг удирдаж, коммунист тогтолцооны хамгийн бурангуй засгийн нэгийг цус асгаруулалгүйгээр түлхэн унагасан, Чехословакийн сүүлчийн, ардчилсан Чехийн анхны Ерөнхийлөгч юм. Тэрбээр мөн жүжгийн зохиолч, философич байлаа. Түүнд Нобелийн энхтайвны шагнал олгоогүйг...

Уучлаарай, дөрөвдүгээр сарын 1...

2016 оны 04 сарын 01      2      1321

Английн уран зохиолын эцэг гэгддэг Жэфри Чосер ( 1343-1400 ) алдарт “Кантабэрийн үлгэрүүд” зохиолдоо олон түмнийг хуурсан нэгэн зарын тухай өгүүлсэн байдаг. Түүний бичсэнээр Английн II Ричард хаан Богемийн Анна гүнжтэй 1381 оны тавдугаар сарын 2-нд хуримлахаар байсан ч хуримын зарыг тараагчид “гуравдугаар сарын 1-нээс 32 хоногийн дараа” гэхийг “гуравдугаар сарын 32-нд” хэмээн ташаа бичсэнээс олон нийт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хааны ордны...

Анри Картье-Брессон: “МАГАДГҮЙ” гэдэг хамгийн адгийн үг шүү

2016 оны 03 сарын 29      0      500

Гэрэл зургийн сэтгүүл зүйг урлагийн нэгэн төрөл болгон хөгжүүлж, гудамжны буюу эрс шулуун, илэрхий тод өгүүлэмжтэй гэрэл зургийг үндэслэсэн Францын гэрэл зурагчин Анри Картье-Брессон (1908-2004) бол фото урлагийн ертөнцдөө Моцарт, Прүст, Дали юм. Түүнийг мөн өнгөрсөн зууны дүрслэх урлагийн ертөнцөд хар, цагаан зураг дээр буух ганц эгшний гайхамшгийг таниулсан Зэнгийн мастер гэх нь бий. Тэр Испанийн иргэний дайнаас эхлээд Парисыг чөлөөлөх тулаан, 1968 онд болсон франц оюутнуудын...

ТҮМЭН АМЬТАЙ ТҮМЭН НАСТ

2016 оны 03 сарын 25      3      1055

Огторгуйн уудмаар аялсан “сансрын нисэгчид” эх дэлхийдээ эргэн иржээ. Гэвч тэд ийм ер бусын аялалд оролцсоноо мэдсэнгүй, хөлгийн бүхээг дотор тухайлан байрлуулсан хоргон дотор бөх гэгч нь унтаж байлаа. Аяллыг зохион байгуулагчид хэвтрийг нь засаж, зөөвөрлөөгүй бол тэд тэндээ 10 мянган жил ч унтаж чадахаар байв. Яахын аргагүй жир биш амьтад юм. Дээрх аяллаас хоёр долоо хоногийн дараа тэд мөнөөх хоргоноосоо, дараа нь биеийг нь бүрхсэн хальсан бүрхүүлээсээ гарч, яргай загас шиг...

Г.Лхагвадулам

Ганбатын Лхагвадулам АНУ-ын Пума коллеж (2003) Монгол-Америкийн хамтарсан бизнесийн дээд сургууль (2006). Англи хэлний багш, орчуулагч 2014 оны хоёрдугаар сараас "Өнөөдөр" сонины экологи, гадаад...    » Дэлгэрэнгүй