Левесоны магадлагаа ба МОНГОЛ

2016 оны 05 сарын 04      0      2159

“Хэвлэл нь эрх чөлөөтэй, тэгээд хүн бүр уншиж байгаа бол нийгэм аюулгүй гэсэн үг” АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жеферсон, 1800 он Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (media) бол хүчтэй зэвсэг. Хэвлэл мэдээлэл (press) нь нийтийн эрх ашгийг хамгаалагч, үйл явдлын гэрч, өмнөөс нь ярих хүнгүй хүмүүсийн дуу хоолой болдог учраас нийгэмд хууль зүй, шударга ёсыг сахиулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Нийтийн сонирхлын төлөө, айдасгүй, тал засалгүй, шударга ажиллаж буй...

Барилгынхны гацаа БА гарц

2016 оны 04 сарын 27      4      1039

Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эдүгээ сонгомол утгаар нь харвал хөлд орон ядаж буй хүүхдийг санагдуулж байна. Учир нь барилгын компаниуд нь үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж ирсэн нь энэ салбарт холион бантан хутгаж, үр дүнд нь үл хөдлөх хөрөнгө буюу газар, түүний дээрх барилга, байшингуудын чанар, үнэ цэнийг бодитой тогтоох аргагүй болгожээ. Улаанбаатар хотод гэхэд л шавааралдан баригдсан олон мянган орон сууцны болон худалдаа, үйлчилгээ, үйлдвэрийн байшингуудын байдал нь...

ХАРААС ЦЭНХЭР РҮҮ

2016 оны 04 сарын 20      0      1182

Эдийн засаг тогтвортой байна гэдэг нь хүн бүрийн хэрэгцээг тэдний амьдарч буй газар нь элбэг олддог материал ашиглан хангах чадварыг хэлнэ гэж профессор Гюнтер Паули хэлж байна. Тийм чадвар бүхий бизнесийн загварыг цоо шинэ шийдлээр боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр зах зээлд нийлүүлж чадвал ашгаас гадна олон давхар унацтай болохыг тэрбээр амьдрал дээр баталжээ. Г.Паули 1994 онд НҮБ-ын хүсэлтээр цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх тухай...

БҮСИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ба ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО

2016 оны 04 сарын 13      0      447

Монгол Улс Францаас гурав дахин том газар нутагтай ч, гуравхан сая хүнтэй, засаг захиргааны 21 аймаг, нэг нийслэл хотод хуваагддаг, тэр нийслэлд нь хүн амын хагас нь амьдардаг тул улс орноо бүсчлэн, жигд хөгжүүлэх тухай нухацтай ярилцах, ухаалаг шийдвэр гаргах шаардлага өдгөө тулгараад байна. Өнөөгийн хандлага хэвээр үргэлжилж, орон нутгаас малчид нь хот суурин газар руу шилжин, сумаас аймгийн төв рүү, аймгаас нийслэл рүү нүүсээр байвал хэн хөдөө амьдарч, Монголын нүүдэлчин соёл...

ХЯМРАЛЫН ГАРЦ НЬ ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

2016 оны 04 сарын 06      3      680

Өдгөө Монголын эдийн засаг хүндэрч, өсөлт нь бараг зогсож эхэллээ. Эдийн засагт бэлэн мөнгөний хомсдол нүүрлэж, ихэнх аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн компаниуд зээлээ төлж хүчрэхгүй, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрээд байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогсож, төсвийн алдагдал жил бүр нэг их наяд төгрөгт хүрэн, Засгийн газар ч гадаад, дотоодын зах зээлд өр тавьж, өрөө өрөөр дарахыг л хичээж буй. Саяхан Засгийн газар гадаадын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай бонд...

Өрийн хавханд орсон АРГЕНТИН

2016 оны 03 сарын 30      1      625

Эдүгээ Аргентин улс Латин Америкийн эхний гурван том эдийн засагтай орны нэгд тооцогддог бөгөөд газар тариалан, бэлчээр зонхилсон 2.5 сая ам км нутагтай, хүн ам нь 43 сая (80 хувь нь Европ, дийлэнх нь Испани, Итали гаралтай), нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган долларт хүрсэн, шинээр хөгжиж буй (emerging) орон юм. Гэхдээ тус улс нь гадаад зээлээ хугацаанд нь төлөөд, 90-ээд онд эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэлээ тууштай хэрэгжүүлж, авлигатайгаа тэмцэж чадсан бол одоогийнхоосоо хэд дахин илүү...

ЭЛЭГДЭЖ ЯВАА ЭРХ ЧӨЛӨӨ МИНЬ

2016 оны 03 сарын 23      6      483

Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь та, би, бид бүгдээрээ үзэл бодлоо төр засгийн хяналт, дарамтгүй, хэн нэгнээс айхгүйгээр илэрхийлэхийг хэлж буй юм. Үүнийг бас өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө ч гэж нэрлэдэг. Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөнд хувь хүн ямар ч хэрэгслээр мэдээлэл, санаа хайх, олж авах, тараах эрх багтдаг. Үг хэлэх эрх чөлөө нь хүний бусад бүх эрхийн тулгуур нь бөгөөд үүнгүйгээр хүн, нийгмийн хөгжил дэвшил, ардчилал, зах зээл зэрэг үнэт зүйлсийг төсөөлөх боломжгүй. 1689 онд Английн...

ТООН ХӨГЖЛИЙН ТОВГҮЙ УНАЦ

2016 оны 03 сарын 02      0      418

Эдүгээ гурван сая монголчууд таван сая шахам гар утас хэрэглэж, нэг сая нь интернэттэй тогтмол холбогдож байна. Монгол Улсад 100 хүнд 165 үүрэн телефон ногдож буй нь дэлхийд зөвхөн Хонконг (240), Арабын нэгдсэн Эмират (204), Монтенегро (178), Саудын Арабын (169) дараа орж буй үзүүлэлт юм. Гэхдээ бид ийм олон гар утас хэрэглэснийхээ ид шидийг бүрэн ашиглаж чадаж байна уу? Монгол Улс тоон эдийн засагтай болж байна уу? Гар утас нь ухаалаг болчихоод байхад хүн нь өөрөө ямар байна вэ?...

АВЛИГА МОНГОЛД 2020 ОН ХҮРТЭЛ БУУРАХГҮЙ

2016 оны 02 сарын 24      0      363

Монгол Улс 2015 оны авлигын үзүүлэлтээр (“Транспаренси интернэшнл” байгууллагын) 100 онооноос 39-ийг авч 168 орноос 72, урд хөрш 37 оноогоор 84, хойд хөрш 29 оноогоор 119 дүгээр байрт жагсав. Жагсаалтыг Дани 91 оноогоор тэргүүлж, Финланд, Швед, Шинэ Зеланд удааллаа. Манай улс 2012 онд 36, 2013 онд 38, 2014 онд 39 оноо авсан нь Монголын авлигын түвшин буурахын оронд гацчихаад буйг харуулж байна. Энэ нь авлигад холбогдсон өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцож чадахгүй...

ИЛҮҮ САЙН Хүн болоорой

2016 оны 02 сарын 17      0      515

2012 оны зун, наадмын дараа Улаанбаатарт их сонин, тай (Тайланд) хүнтэй танилцах завшаан тохиосон юм. Ноён Викром Кромадит өөрийн багтайгаа манай орноор бүтэн сар аялж, Монголын байгаль, нийгмийн амьдралын тухай баримтат кино хийгээд буцаж байлаа. Тэрбээр Тайландын Чонбури мужийн эдийн засгийн чөлөөт бүсэд гадаадын олон зуун компани болон тайчуудыг ажиллуулан машин техник, тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж, экспортолдог аж үйлдвэрийн хувийн парктай юм байна. Бангкокоос зүүн урагшаа...

Д.Жаргалсайхан

Дамбадаржаагийн Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба "De Facto" нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч, хараат бус сэтгүүлч юм. Д.Жаргалсайхан...    » Дэлгэрэнгүй