1395 зээлдэгчид ипотекийн зээл шинээр олгожээ

2015 оны 11 сарын 23      0      2605

Банкууд өнгөрсөн сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Үүнээс ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг болж харин нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ. Тухайлбал, тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.1 нэгж хувиар, оны эхнээс 22.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 29.8 нэгж хувиар буурсан байна. Мөн түүнчлэн тайлант сарын...

Ерөнхийлөгч Франц улсад айлчлаад эх орондоо ирлээ

2015 оны 11 сарын 23      0      3200

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад энэ сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Уг айлчлал нь Парис хотод террорист халдлага болсны дараа гадаадын анхны Төрийн тэргүүний тус улсад хийсэн айлчлал болсон юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг,...

Бүх бараа агуулахын үнээр худалдаалагдав

2015 оны 11 сарын 23      0      3583

Уншигч та хэрхэн зөв, эрүүл, аюулгүй хүнс сонгохоо мэддэг үү? Хүн бүр хүүхдүүддээ чанартай, эрүүл, органик хүнс өгөхийг эрмэлздэг. Дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа ганган чамин хаяг шошготой бүтээгдэхүүнүүдээс бид юуг нь анхаарч авах ёстой вэ? Тэгвэл эдгээр асуудалд туслах үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Үүний хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 23-нд ердөө ганцхан өдөр “Хариуцлагатай...

Улсын үзлэг явагдаж дууслаа

2015 оны 11 сарын 23      0      2379

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 2015 оны өнгөрсөн есдүгээр сарын 07-ноос энэ сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Архивын ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний төв архивын ажилтнууд болон архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 23 ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, аймаг, нийслэлийн...

БНХАУ-ын Байнгын хорооны дэд дарга хүрэлцэн ирлээ

2015 оны 11 сарын 23      0      2769

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи-г БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Дуучин Miley Cyrus 23 нас хүрлээ

2015 оны 11 сарын 23      0      3343

Арваннэгдүгээр сарын 23 Григорийн тооллын 327 дахь өдөр. Мөн он дуустал 38 өдөр үлдэж байна. Хүйтний эрч огцом чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өнөөдөр өдөртөө -17 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -25 градустай байх нь ээ. Билгийн тооллын 12, шийдэм одтой, харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин эмгэг ирж мэдэх муу өдөр гэнэ. Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн гэнэ. Мөн эл өдөр газар хагалах,...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ”Тоглоомын түүх” 20 нас хүрлээ

2015 оны 11 сарын 22      0      3165

Арваннэгдүгээр сарын 22 Григорийн тооллын жилийн 326 дахь өдөр. Хуучин оноо үдэхэд ердөө 39 хоног үлдлээ. Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -16 градусын хүйтэн байх бол шөнөдөө -22 хэмийн хүйтэн байна. Мөн өдөртөө бага зэргийн цастай байх гэнэ. Билгийн  тооллын 11, дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эрхтэн хурц болох сайн өдөр гэнэ. Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай,...

Энэ 7 хоногийн тойм

2015 оны 11 сарын 21      0      3706

Энэ долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе. Б.Батзаяаг батлан даалтад гаргалаа Төрийн өмчийн хөрөнгийг залилан мэхэлж авсан, гадаадаар дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчлан хорьсон билээ. Гэвч түүнийг сэжигтнээр цагдан хорьсноос хойш 14 хоногийн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Өнөөдөр бол Дэлхийн телевизийн өдөр

2015 оны 11 сарын 21      0      4111

Арваннэгдүгээр сарын 21   Григорийн тооллын жилийн 325 дахь өдөр. Хуучин оноо үдэхэд ердөө 40 хоног үлдлээ. Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -16 градусын хүйтэн байх бол шөнөдөө -25 хэмийн хүйтэн байна. Билгийн  тооллын 10, могойг хүлэгч одтой, цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эрч хүч ихсэх сайн өдөр гэнэ. Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг...

1000 гаруй залуус ”жалам хар”-ыг бүжиглэнэ

2015 оны 11 сарын 20      3      5713

Морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн бүжиг бол яахын аргагүй "Жалам хар" юм. Тэгвэл энэхүү бүжгээр маргааш флашмоб хийж, үндэснийхээ соёл урлагийг сурталчлах юм байна. Тодруулбал, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, СУИС, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гээд нийт 1000 орчим хүнийг хамарсан "Жалам хар" флашмоб болох аж.  Тус арга хэмжээ нь маргааш буюу энэ сарын 21-ний өдрийн...