Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах олон улсын өдөр

2015 оны 12 сарын 03      0      4792

Арванхоёрдугаар сарын 0 3 Григорийн тооллын 337 дахь өдөр. Мөн он дуустал 28-хан өдөр үлдлээ. Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. Түүнчлэн бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 23, бага морь одтой, харагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд эдлэл, идээ ундаа элбэг олдох сайн өдөр гэнэ. Өнөөдөр тахиа,...

Гадаад валютын улсын нөөц импортын таван сарын хэрэглээг хангана

2015 оны 12 сарын 02      1      2946

Өнгөрсөн сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2016 онд баримтлах үндэсний чиглэлийг баталсан. Ингэснээр Монголбанкны боловсруулсан Мөнгөний бодлогын төсөл макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах боломжтой. Түүнчлэн энэ удаагийн баримтлах мөнгөний бодлогоор Төв банк эдийн засггийн “шинэ тэнцвэр”-ийг томъёолж, түүнд хүрэх бодлогын зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, “шинэ тэнцвэрийг хангах хамгийн эхний зорилт нь төлбөрийн тэнцлийн эерэг хандлагыг хадгалах,...

УИХ-ын гишүүн М.Сономпил 50 нас хүрлээ

2015 оны 12 сарын 02      1      3122

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын гишүүн М.Сономпилийг 50 нас хүрч буйтай нь холбогдуулан өнөөдөр уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулав. Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд ажиллажээ. 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажилласан байна....

Цахим болон интернэт орчны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоно

2015 оны 12 сарын 02      0      3826

“Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэгдэн нийлүүлэлт, тус салбарын хурдацтай хөгжил, дэлхийн чиг хандлага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил, цахим болон интернэт орчны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан байна....

Зарим нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй

2015 оны 12 сарын 02      0      4137

Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байна. Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй....

Цагаан суваргын ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын зээлээр санхүүжүүлнэ

2015 оны 12 сарын 02      0      2995

Засгийн газрын ээлжит хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн сарын 16-25-нд Герман, Франц, Итали, Чех улсад хийсэн ажлын айлчлалын дүнгийн талаар танилцууллаа. Эдгээр улстай хамтран хүнд, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх механизмыг тохирсон байна. ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан...

Талбайн гацуурын гэрлийг асаана

2015 оны 12 сарын 02      0      2756

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг энэ сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, холбогдох...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Britney Spears 34 нас хүрлээ

2015 оны 12 сарын 02      0      3954

Арванхоёрдугаар сарын 02 Григорийн тооллын 336 дахь өдөр. Мөн он дуустал 29-хөн өдөр үлдлээ. Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Түүнчлэн бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 22, их морь одтой, хар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, идээ ундаа элбэг олдох сайн өдөр гэнэ. Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг...

Эрдэнэсийн сангийн үзвэрийн тайлбар, эхийг электрон хэлбэрт шилжүүлнэ

2015 оны 12 сарын 01      0      2799

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн сарын 30-нд болж, хурлаар Монголбанкны 2013 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын компанийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцсан зөвлөлийн гишүүн Д.Нямаагийн мэдээлэл, Монголбанкны Эрдэнэсийн санг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах ажилтай танилцсан зөвлөлийн гишүүн Х.Ганбаатарын мэдээлэл, Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатарын сонсгол, Хяналтын зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг...

Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулахад 53.1 тэрбум төгрөгийг зарцуулна

2015 оны 12 сарын 01      0      3428

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан болж, хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг биелүүлэх,  төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал...