”Чимээгүй БААТАР”-ын хөшөөг сүндэрлүүлнэ

2015 оны 12 сарын 10      1      12051

Харамсалтайгаар амиа алдсан "Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг үнэн мөнөөр нь шалгаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисээс хүссэн бол УИХ-ын дарга З.Энхболд ирвэс хамгаалагчийн үхэлтэй холбоотой хэргийг хурдан шалгаж илрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон аж. Үүгээр ч зогсохгүй  "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чин­бат өөрийн фэйсүүк...

Цас мөсний цэвэрлэгээ хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй

2015 оны 12 сарын 10      0      3256

Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ хамгаалалтыг хариуцах заалт бүхий гэрээг байгуулсан байна. Гэрээний заалтыг биелүүлээгүй аж ахуйн нэгж иргэдэд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх хүртэл хариуцлага тооцон ажиллаж байгаа юм. Мөн Баянгол дүүрэг 50 метр газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа...

Дэлхийн сонгодог бүжгэн жүжиг ”Цөмөөхэй” энэ сарын 12-ноос тоглогдоно

2015 оны 12 сарын 10      0      7407

Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд анх “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож, түүнээс сэдэвлэн “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичжээ. Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэхүү балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж байсан билээ. ...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Монголын ардчилсан хувьсгалын анхны цуглаан болсны 26 жилийн ой тохиож байна

2015 оны 12 сарын 10      0      5021

Арванхоёрдугаар сарын 10 Григорийн тооллын 344 дахь өдөр. Мөн он дуустал 21-хэн өдөр үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 29, онгоц одтой, цагаан бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, сүлд тэнэж одох муу өдөр гэнэ. Өнөөдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд...

Гацуурын үнэ ханш: Хамгийн үнэтэй гацуур 5 сая, хямд нь 50.000 төгрөгийн үнэтэй байна

2015 оны 12 сарын 09      5      40425

Шинэ жилийг ганган ногоон гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор ирсэн болохоор тэр. Харин зул баярын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө Эртний египетчүүд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авчирч гэрээ чимдэг байсан гэдэг. Үүний дараагаас XV – XVI зуунд Герман улсад зул сарын баярт зориулан сүлд мод зассанаар жил бүр сүлд мод засах уламжлал...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Өнөөдөр Дэлхийн авлигатай тэмцэх өдөр

2015 оны 12 сарын 09      0      4171

Арванхоёрдугаар сарын 09 Григорийн тооллын 343 дахь өдөр. Мөн он дуустал 22-хон өдөр үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 28, хонгорцог одтой, шарагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэрүүл тэмцэл хийх муу өдөр гэнэ. Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ...

Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болох эсэх талаар хэлэлцэв

2015 оны 12 сарын 08      0      3274

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Роберто Жагуарибэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Талууд Монгол, Бразилын харилцаа, хамтын ажиллагааг байгаль орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон технологийн салбарт хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсоны зэрэгцээ олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцав....

Баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг 260 хүртэлх төгрөгөөр бууруулжээ

2015 оны 12 сарын 08      0      3093

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажиллах үеэрээ алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцжээ.  Тэрээр энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван  жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн болохыг дурдаад “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирсэн. Засгийн газраас...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрлээ

2015 оны 12 сарын 08      0      4466

Арванхоёрдугаар сарын 08 Григорийн тооллын 342 дахь өдөр. Мөн он дуустал 23-хан өдөр үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 27, салхины эх одтой, шар морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өлзийтэй сайн өдөр гэнэ. Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич,...

Автобуснуудад гэнэтийн шалгалт хийхэд олон зөрчил илэрчээ

2015 оны 12 сарын 07      0      3445

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид  гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу гурав, гадна дотор...