Шашны байгууллагуудыг шалгаж байна

2016 оны 04 сарын 21      0      8828

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай  А/295 дугаар захирамж гаргаж тус захирамжийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэллээ. Ажлын хэсэг нь Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж,...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Ам.долларын ханш буурсаар байна

2016 оны 04 сарын 21      0      5075

Дөрөвдүгээр сарын 21 Өнөөдөр бол жилийн 111 дахь өдөр бөгөөд он дуустал 254 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 14, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ...

Япон улстай СУРАГЧ солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

2016 оны 04 сарын 20      1      7900

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр Япон улсын Итабаши хотын Захирагч, ноён Такеши Сакамото болон тус хотын ИТХ-ын дарга, ноён Х.Сугита тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Япон улс Монголын ард түмэнд олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь Япон улсын Мияконожо, Саппоро, Аомори, Киото, Фүкүока хотуудтай ах...

Өнөөдөр орой Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хүрэлцэн ирнэ

2016 оны 04 сарын 20      0      2313

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд  Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт  2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн...

Тээврийн хэрэгслүүдэд 11 сая 202 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

2016 оны 04 сарын 20      0      1061

Нийслэлийн зургаан дүүргийн 8 цэгт Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Техник, замын хяналт хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Авто Замын газрын Авто замын засвар ашиглалтын хяналтын мэргэжилтнүүд хамтарсан шалгалт хийж байгаа билээ. Тус хяналт шалгалтыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 20.00-03.00 цагийн хооронд хийж гүйцэтгэж, 16 хоногийн явцад 4244 тээврийн хэрэгсэл шалгагдсан...

Их Монгол Улсын гудамжны замыг өргөтгөн шинэчилнэ

2016 оны 04 сарын 20      0      1122

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан  Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлээд байна. Уг замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эрдэнэ зам”, “Тотал инж” ХХК-иуд барьж байгаа бөгөөд ажлын явц 20 хувьтай байна.   Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км авто замын зорчих хэсэг нь...

Малчдад туслах хүмүүнлэгийн цуваа үргэлжилсээр байна

2016 оны 04 сарын 20      0      1997

Дорноговь аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Өргөн сумын малчдад туслах зорилгоор Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж-Иргэний хамгаалалын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх хүрээнд  “Каритас Чех Репаблик”, “Онцгой байдлын газар”, “Аймгийн Улаан Загалмайн Хороо”  хамтран дээрхи сумдын малчин өрхүүдэд 1, 5 сарын хүнсний хэрэглээний тусламжийн бараа...

М-СИ-ЭС Кока-Кола компани байгальд ээлтэй БИО уут хандивлав

2016 оны 04 сарын 20      0      3876

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох М-СИ-ЭС Кока-Кола компанитай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргаа оноос хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн билээ. Үүний нэг жишээ бол байгаль орчинд тустай, байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж 2013 онд 20.000 ширхэг, 2014 онд 5000 ширхэг хогны уутыг тус тус хандивласан юм. Уг хогны уутыг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 6 хэсгийн 33 байгаль...

Нийслэлийн угсармал орон сууцуудыг Новосибирск хоттой хамтран шинэчилнэ

2016 оны 04 сарын 20      0      1272

ОХУ-ын Новосибирск хотын дарга А.Е.Локоть болон ИТХ-ын дарга Д.В.Асанцев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Новосибирк хотын дарга А.Е.Локотийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “2015 оны 10 сард Новосибирск хотод айлчилж, ах дүү хотууд болох санамж бичиг байгуулсан. Айлчлалын үр дүнд хоёр хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч,...

Хонины цэцэг өвчний тархалтыг зогсоожээ

2016 оны 04 сарын 20      0      1982

Он гарсаар нийт 6 аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3640 хонь өвчилсний 3006 хонийг устгалд хамруулсан байна. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 5 аймаг нийслэлийн 17 сум,...