93 дугаар сургуулийнхан зориулалтын байртай боллоо

2015 оны 12 сарын 17      2      5652

Хөгжим эгшиглэж, хүүхдүүд гүйлдэх нь өвлийн жавар үргээх мэт дулаахан, сайхан мэдрэмж төрүүлнэ. Нийслэлийн Баянгол дүүргийн гоц авьяастны 93 дугаар сургуулийн хичээлийн шинэ байр өнөөдөр үүдээ нээлээ. Тус сургууль 1991 онд гоц авьяастнуудыг хөгжүүлэх дугуйлан хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Тэндхийн хүүхдүүд өдий хүртэл зориулалтын бус байранд сурч, хүмүүжиж ирсэн байна. Харин тэд урлаг, спортын заал, цайны газар, номын сан, зургаан настнуудад зориулсан стандартын ширээ сандал, анги...

Нийслэлийн захирагчийн алба хийсэн ажлаа тайлагналаа

2015 оны 12 сарын 17      0      1265

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал иргэдэд танилцууллаа. 2013-2015 онд Улаанбаатар хотын 39.8 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилж, 12000 өрхийн цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулж, шинээр 6154 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Ингэснээр 6500 орчим өрх цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Одоогоор шинэ суурьшлын бүсийн 52...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Биеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр

2015 оны 12 сарын 17      0      2648

Арванхоёрдугаар сарын 17 Григорийн тооллын 351 дахь өдөр. Мөн он дуустал 14-хөн хоног үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 6, чөдөр одтой, улаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс сайжрах сайн өдөр гэнэ. Өнөөдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол...

Мал, тэжээвэр амьтдын тооллого маргааш дуусна

2015 оны 12 сарын 16      0      1484

Үндэсний статистикийн хорооноос мал, тэжээвэр амьтдын тооллогыг “Статистикийн тухай” хуулийн долдугаар зүйлийн 1 дэх заалт,  Монгол Улсын Засгийн газрын  2003  оны 224 тоот тогтоолын  дагуу энэ жилийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж дуусч байна. Энэ удаагийн мал тооллого нь 3 жил тутамд явуулдаг хашаа худаг, уст цэгийн тооллоготой хамт явагдаж байгаагаараа онцлогтой юм.  Иргэдийн мал, тэжээвэр, амьтдын...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Ам.долларын ханш бага зэрэг буурчээ

2015 оны 12 сарын 16      0      2572

Арванхоёрдугаар сарын 16 Григорийн тооллын 350 дахь өдөр. Мөн он дуустал 15-хан хоног үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 5, тооно одтой, улаан бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал арвижих сайн өдөр гэнэ. Өнөөдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу...

Манай улсын экспортын хэмжээ 947.5 сая ам.доллараар буурчээ

2015 оны 12 сарын 15      0      1120

Монголбанкны гаргасан статистик мэдээллээр өнгөрсөн сард манай улсын гадаад худалдааны эргэлт 7,737.5 сая долларт хүрсэн байна. Тодруулбал, тайлант сард гадаад худалдааны нийт тэнцэл 748.2 сая доллар, валютын төлбөртэй худалдааны тэнцэл 1041.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт эргэлтээс 22.8 хувиар буюу 2,285.0 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Үүнд, экспорт 947.5 сая ам.доллараар, импорт 1,337.5 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн гэж...

Дотоодын бүтээгдэхүүнүүдэд Европын орнуудын дэвшилтэт техник хэрэгтэй

2015 оны 12 сарын 15      0      1466

МҮХАҮТ-ын удирдлага Европын Холбооны гишүүн орнуудаас манай улсад хавсран суугаа Элчин сайд нарыг өөрийн байран дээр хүлээн авч уулзсан юм. Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй Европын холбооны 22 гишүүн орны Элчин сайд нар оролцсон юм. МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг зочид төлөөлөгчдөд Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгөхийн сацуу Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хичээл зүтгэл...

Иргэд 200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авна

2015 оны 12 сарын 15      3      1972

Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байна. Н ийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх зөрчигдөж буй талаар мэдээлнэ

2015 оны 12 сарын 15      0      3077

Арванхоёрдугаар сарын 15 Григорийн тооллын 349 дахь өдөр. Мөн он дуустал 16-хан хоног үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 4, яруу эгшигт одтой, хөхөгчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, бие эрхтний хүч сайжрах сайн өдөр гэнэ. Өнөөдөр могой жилтнээ аливаа үйлийг...

Түлэнхийн төвд ирж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь гэр хорооллоос ирж байна

2015 оны 12 сарын 14      0      1051

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа  Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын гурван тасаг 80 ортой үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг аж. Тэгвэл өнөөдөр  Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар тус тасгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр тус тасгийн эрхлэгч Э.Галбадрах түлэгдсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр хорооллоос ирж байгаа бөгөөд...