Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Баярсайхан гишүүн сонгогдлоо

2015 оны 12 сарын 24      0      877

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд   танилцууллаа. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сонгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт  ...

Мал тооллогын урьдчилсан дүнгээр мал сүргийн тоо толгой 55957.6 мянгад хүрчээ

2015 оны 12 сарын 24      0      1673

Үндэсний статистикийн хорооны гаргасан мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өссөн байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ. Нийт мал сүргийн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ

2015 оны 12 сарын 24      0      2978

Арванхоёрдугаар сарын 24 Григорийн тооллын 358 дахь өдөр. Мөн он дуустал 7-хон хоног үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 14, гөрөөсөн толгой одтой, хөх нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал арвижих сайн өдөр гэнэ. Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь,...

Ерөнхийлөгчийн цомын төлөө 128 бөх барилдана

2015 оны 12 сарын 23      0      988

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ой энэ сарын 29-нд тохиож буй. Эл өдөр бүх нийтээр амрах бөгөөд тус ойд  зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа Бөхийн өргөөнд болох аж. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр...

Импортын улаанбуудайн үрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

2015 оны 12 сарын 23      0      1116

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа УИХ-ын дарга З.Энхболдод Улаанбуудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Тухайлбал, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай тус тус хураан аваад байна. Энэ онд тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, зургадугаар сард аагим халуун болж, хөрсөн дээрх хамгийн их температур...

Цахим газар өмчлөлийн бүртгэл дуусахад 6 хоног үлдлээ

2015 оны 12 сарын 23      0      852

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-ны 12.00 цагт дуусах аж. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Цахимаар бүртгүүлэхийн тулд www.umch.ub.gov.mn цахим хуудас болон “Газар өмчлөл” мобайл...

Эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ

2015 оны 12 сарын 23      0      919

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж,...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Өнөөдөр Японы эзэн хаан Акихито 82 нас хүрлээ

2015 оны 12 сарын 23      0      2203

Арванхоёрдугаар сарын 23 Григорийн тооллын 357 дахь өдөр. Мөн он дуустал 8-хан хоног үлдлээ. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 13, чөлөөт эх одтой, харагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, жаргал ирэх сайн өдөр гэнэ. Өнөөдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнээ сөрөг...

”Гэрэл зураг бол цаг хугацааны цорын ганц аргамжаа”

2015 оны 12 сарын 22      4      3620

"Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ" гэлцдэг. Гэрэл зургийг түүх мэт судлах ёстой хэмээн гэрэл зурагчин "Улаан Од"-ын Б.Чантуу гуай нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр гэрэл зураг тэр дундаа байгалийн болоод шөнийн гэрэл зургийг голчлон авдаг гэрэл зурагчин Хишигтогтохын Түшиг түүхийг нь бичилцэж яваа нэгэн. Сонирхлынхоо дагуу  гэрэл зургийн ертөнцөд татагдан орсон тэрээр өдөр нь ажилтай учир шөнийн гэрэл зураг авдаг болсон аж....

Нийслэлээс ”Зөв амьдрах ухаан” ТББ-д 40 сая 500 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ

2015 оны 12 сарын 22      2      1262

Нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажилладаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын 2015 оны дөрөвдүгээр улирлын 40 сая 500 мянган төгрөгийн санхүүжилтийг олголоо. Түүнчлэн төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт даалгав....