Засаг даргын нөөц хөрөнгөөр түргэн тусламжийн 10 машин худалдан авна

2016 оны 04 сарын 21      0      1349

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай биш гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж байгаа юм. Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой...

”Торгоны замыг бодитоор сэргээж, Ази-Европ, Итали-Монголыг холбох боломжтой”

2016 оны 04 сарын 21      2      3566

Улаанбаатарт нээлтээ хийж буй АСЕП буюу Ази-Номхон далайн парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд гаргасан Ерөнхийлөгч таны гавьяаг би өндрөөр үнэлдэг. Би 43 жилийн турш шүүгчээр ажиллахдаа авлигын эсрэг ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байна. Саяхан мөнгө угаах болон...

“ДЦС-3” ТӨХК-ийн удирдлагын системийн тэжээлийн блок гэмтжээ

2016 оны 04 сарын 21      2      2664

“ДЦС-3” ТӨХК-ийн зүгээс албан ёсоор тайлбар хийлээ.  Уг тайлбарт “2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт хяналт удирдлагын системийн тэжээлийн блокийг шинээр сольж, хэмжих хэрэгслүүдийг ажилд оруулан 9 дүгээр зуухыг галлаж, тээрмийн салхилуур...

Зуны улирлын горим, тохиргоог өөрчилж МАГАДГҮЙ

2016 оны 04 сарын 21      0      2424

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүд өнөөдөр ЭХЯ дээр цуглаж салбарын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 2016 оны зуны горим тохиргооны асуудлаар хуралдаж байна. Эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс буурах үзүүлэлттэй байгаа, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байгаа зэрэг нь салбарын үйлдвэр, компаниудын хувьд горим тохируулгад эргэж харах, зуны улиралд хийгдэх завсвар үйлчилгээний графикт...

Үзлэгт хамрагдаагүй 179 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хасуулжээ

2016 оны 04 сарын 21      0      2215

2016 оны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгт үндсэн чиглэлийн 20, туслах чиглэлийн 11, буухиа чиглэлийн 4, такси үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байгуулагуудын нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа. Тушаалаар батлагдсан хугацаанд үзлэгт хамрагдаагүй 179, стандартын шаардлага хангаагүй 13 тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар смарт карт болон холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн нийтийн зорчигч тээврийн...

Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийг угтан авлаа

2016 оны 04 сарын 21      0      2845

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо хүндэт зочны дэвтэрт...

Ахлах ангийн сурагчид цэргийн албыг сонирхох болсон гэв

2016 оны 04 сарын 21      0      2805

Хүүхэд залууст эх оронч хүмүүжил олгох, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг нь ойлгуулахад эцэг, эхээс гадна багш, сурган хүмүүжүүлэгчид маш чухал үүрэгтэй. Тэр үүднээс нь УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Шавь" цогцолбор сургуулийн эрдэмтэн багш, ажилтан алба хаагчдад 2015 онд УИХ-аар шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг танилцуулж, эх оронч хүмүүжил олгох тухай, сурагчдыг биеийн бялдарын төлөвшлийг сайжруулах тухай харилцан ярилцлаа....

ОБЕГ албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

2016 оны 04 сарын 21      0      1852

Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг  4 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг...

576 иргэний ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ

2016 оны 04 сарын 21      2      4785

Монголбанкны гаргасан судалгаагаар энэ сарын 20-ны өдрийн байдлаар арилжааны банкууд 4166 иргэний 257.4 тэрбум төгрөгийн зээлийнхүсэлтийг хүлээн авч, 1052 иргэний 5 хувийн хүүтэй 49.5 тэрбум төгрөгийн, 2283 иргэний 8 хувийн хүүтэй 151.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.   Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан...

ОХУ-ын Новосибирск хот манай улсаас туршлага судална

2016 оны 04 сарын 21      1      2274

ОХУ-ын Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев болон хотын дарга А.Е.Локоть нар Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов. Тус төвийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд нар танилцууллаа. Энэ үеэр Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй, шуурхай...