Лионель Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тав дахь удаагаа шалгарлаа

2016 оны 01 сарын 12      4      2918

Аргентины шигшээ баг болон "Барселона" клубын тамирчин Леонел Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр 5 дахь удаагаа шалгарч, "Алтан бөмбөг" цомын эзэн боллоо. Тэрээр өмнө нь 2009, 2010, 2011, 2012 онуудад дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчний Ballond`Or шагналыг хүртэж байсан аж. Энэ жилийн санал асуулгаар Месси 41.33 хувийн саналаар тэргүүлсэн бол түүний араас “Реал Мадрид”-ын Роналдо 27.76 хувь, “Барселона”-гийн Неймар 7.86 хувиар удаалжээ. Харин...

”Төрийн гэрэгэ” шагналыг сар шинийн баяраар гардуулна

2016 оны 01 сарын 12      0      1374

"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг сар шинийн баяраар гардуулна хэмээн холбогдох албанаас мэдээллээ. Тодруулбал, "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд...

27-р цэцэрлэгт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

2016 оны 01 сарын 12      0      4266

Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг 2015 оны арваннэгдүгээр сарын 16-нд ашиглалтад орж, арваннэгдүгээр сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тус цэцэрлэг нь найман бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд цэцэрлэгийн барилгын ажлыг нийт дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн сарын хугацаанд эцэг эхчүүд болон улсын хандиваар нийтдээ 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн аж. Тодруулбал, БСШУЯ-аас 22 сая, ХУД-ээс 9.9 сая, мөн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Өнөөдөр Туркменистан улсын Дайнд үрэгдэгсдийг дурсгалыг хүндэтгэх өдөр

2016 оны 01 сарын 12      0      2746

Нэгдүгээр сарын 1 2   Григорийн тооллын жилийн 12 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 03, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал баялаг төгөлдөр болох өдөр гэнэ. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00...

Улсын Ерөнхий прокурор талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгтэй биечлэн танилцжээ

2016 оны 01 сарын 11      6      5769

"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан  талийгаач “Л”  өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон. Тус хэрэгт  Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна. Тэгвэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ирвэс хамгаалах...

Монголын сайхан бичигтнүүд тодорлоо

2016 оны 01 сарын 11      3      1759

МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос жил бүр эрхлэн явуулдаг “Монголын сайхан бичигтэн” 19 дэх удаагийн уралдааны шагналтнууд өнөөдөр тодорлоо. Уг уралдааны тэргүүн болон дэд, тусгай  байрт шалгарсан оролцогчдод  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулав.  Энэ удаагийн Монголын сайхан бичигтнээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 12 дугаар ангийн сурагч Ганбагана, Дархан –Уул аймгийн 29 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн...

Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Г. Байгалмаа томилогдлоо

2016 оны 01 сарын 11      9      3366

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Г. Байгалмааг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо. Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв пүрэв гарагт нээлтээ хийнэ

2016 оны 01 сарын 11      0      1864

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд гурван сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний...

М.Зоригт сайдыг АТГ-т шалгуулна

2016 оны 01 сарын 11      0      1672

  “МИАТ”-ын гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулахаар өргөдлөө өгчээ. Тэрбээр салбарын сайдыг албан тушаалаа урвуулан ашиглан “МИАТ” ТӨХК-ийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Жишээлбэл, М.Зоригт сайд Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” ТӨХК-ийн дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас өөрийн хувьцаа эзэмшдэг...

Нийслэл харилцаа холбооны зардлаа хэмнэж эхэллээ

2016 оны 01 сарын 11      0      796

Монгол Улсын Засгийн газрын “2008 оны Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай” 128 дугаар тогтоол,  2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн харилцааны холбооны зардлыг хэмнэх тухай” захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийслэлийн бүх шатны...