Хүүхдийн мөнгө хуулиар тогтоосон хугацаанд хэвийн олгогдоно

2016 оны 01 сарын 15      0      3136

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултын агуулга нь хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тодотголыг хэдийд оруулж ирэх, эх үүсвэрийг  хаанаас олох, Хүний хөгжил сангийн орлого, зарлага нь ямар байгаа, тус сангаас хүүхдийн мөнгө олгоход бэлэн эсэх,...

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барилаа

2016 оны 01 сарын 15      0      2248

УИХ-ын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага зэрэг олон талуудын төлөөллийг оролцуулан...

Төв банк 20.43 сая ам.доллар арилжаалжээ

2016 оны 01 сарын 15      0      2620

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тус дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1998.50-2000.51 төгрөгийн ханшаар 35.53 сая ам.доллар худалдан авах, 303.80-304.21 төгрөгийн ханшаар 24.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1999.87 төгрөгийн хаалтын ханштайгаар 20.43 сая ам.долларыг нэг ханшаар хийх арилжааны хэлбэрээр нийлүүлэв. Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.3 сая ам.доллар...

Алтанбулагийн боомт дээр 1 км урт дараалал үүсчээ

2016 оны 01 сарын 15      5      3637

Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсноор Алтанбулагийн боомтоор зорчигсдын тоо эрс ихэссэн. Тэгвэл сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан тус хил дээр нэг км урт дараалал үүсчээ. Бүтэн 32 цаг дугаарлаад зорчиж байгаа хүн ч байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Иргэдийн хэлж буйгаар  үүрийн 04.30 гээд хил дээр очиход 250 гаруй машин 2-3 давхар эгнээгээр дугаарлаж байгаа аж. Мөн хойд хөрш 30 кг-аас дээш барааг шалгадаг, мөн татвар...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Википедиа 2001 оны энэ өдөр анх гарч иржээ

2016 оны 01 сарын 15      0      4260

Нэгдүгээр сарын 1 5 Өнөөдөр бол жилийн 15 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 6, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс сайжрах сайн өдөр гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ...

Жүжигчин Алан Рикман нас баржээ

2016 оны 01 сарын 14      1      3368

 Английн зохиолч  Ж. К. Роулингийн  бичсэн цуврал номоор хийгдсэн "Харри поттер" кинонд Северус Снэйп багшийн дүрд тоглодог алдарт жүжигчин Алан Рикман өнөөдөр 69 насандаа таалал төгсчээ. Түүний гэр бүл, ойр дотныхны мэдээлж буйгаар тэрээр сүүлийн жилүүдэд хорт хавдартай тэмцэж байсан байна. Тэрээр "Харри Поттер" цуврал киноны профессор Снейп болон "Хатуу самар" киноны Ханс Груберын дүрээрээ Английн хамгийн олон үзэгчдийн хайрыг татсан жүжигчнээр тодорч байсан аж. Мөн...

Хүүхдээ орцонд хаясан ээжийг таван жил хүртэл хугацаагаар хорино

2016 оны 01 сарын 14      26      6411

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны орцонд ой таван сартай охиноо орхиж явсан хэрэг өнгөрсөн сарын 21-22-нд өдөр гарсан.  Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгсөн ч охин өчигдөр нас барсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл охиноо орцонд орхиж явсан ээжид ямар хариуцлага хүлээлгэх ёстойг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Өнгөрсөн сарын сүүлчээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон...

Талийгаач Т.Лхагвасүмбэрэл согтуу байсан нь тогтоогджээ

2016 оны 01 сарын 14      17      9731

"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон бөгөөд зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус хуралд Мөрдөн байцаах газрын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Манлайбаяр нар...

”Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар мэдээлнэ

2016 оны 01 сарын 14      0      2311

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич агсан Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийхээр болжээ. Тус хурал Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн мэдээллийн өрөөнд 11.30 цагт болох аж. Талийгаачийг амиа хорлоогүй, гаднын нөлөөтэй нас барсан хэмээн ар гэрийнхэн нь үзэж буй бөгөөд өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж, энэ талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх...

Төв банк бодлогынхоо хүүг 1.0 хувиар буурууллаа

2016 оны 01 сарын 14      0      2229

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнгөрсөн сарын хуралдаанаар мөнгөний Бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл тусбБодлогын шийдвэр нь өнөөдрөөс эхлэн мөрдөгдөх юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ...