Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Ам.долларын ханш чангарлаа

2016 оны 01 сарын 19      0      2652

Нэгдүгээр сарын 18  Өнөөдөр бол жилийн 18 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 10, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрч хүч ихсэх сайн өдөр гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг...

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулж 1000 зул өргөлөө

2016 оны 01 сарын 18      0      1684

"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулж өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбай дээр 1000 зул өргөх ёслол болж өнгөрлөө. Тус ёслолд албан бус тоогоор 700 орчим хүн ирж 5000 орчим зул өргөсөн байна. Мөн түүнчлэн зул өргөх ёслолд УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Энх-Амгалан нар оролцлоо.  

Эрчим хүчний салбарын 300 гаруй төлөөлөгчид чуулна

2016 оны 01 сарын 18      1      934

Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдсэн билээ. Тодруулбал, 2015 оны Зургадугаар сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилтыг баталсан. Мөн тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон. Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь улсыг зорилоо

2016 оны 01 сарын 18      2      900

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр мордов. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар...

Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна

2016 оны 01 сарын 18      0      4583

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах журам шинэчлэгдэж автомашины дугаарын төгсгөлийн оронгоор төлбөр төлөх болон Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал,  энэ сарын 30 болон ирэх сарын 6-ны бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 31 болон хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад...

Орон гэргүй иргэдийг ”Нийгмийн хамгааллын тусгай төв”-д шилжүүлнэ

2016 оны 01 сарын 18      0      1010

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гаргасан “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамжаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д хүлээлгэж өгөх ажлын...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулж 1000 зул өргөнө

2016 оны 01 сарын 18      0      2532

Нэгдүгээр сарын 17   Өнөөдөр бол жилийн 17 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 9, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин өчүүхэн ирэх өдөр гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол...

Энэ долоо хоногийн тойм

2016 оны 01 сарын 17      0      2507

Энэ долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе. ЦЕГ-аас Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар мэдээлэв "Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон бөгөөд зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан билээ. Уг хэргийг хурдан шуурхай илрүүлэхийг олон нийт шаардсаар...

Цагаан сар: Тавгийн идээний үнэ ханш

2016 оны 01 сарын 16      8      32317

Цагаан сар бол өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Нэг ёсондоо Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Тиймдээ ч Монголчууд шинэ жилээ элбэг дэлбэг угтахыг хүсдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нүүрлэж буй эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасч, худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ 20 гаруй тэрбум төгрөгөөр буурсан өнөө үед хямд бараа бүтээгдэхүүнийг сонгох болсон. Гэхдээ жилдээ ганцхан удаа болдог үндэснийхээ баяраар...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ”Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

2016 оны 01 сарын 16      2      2968

Нэгдүгээр сарын 16 Өнөөдөр бол жилийн 16 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -25 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 6, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа...