Монголын Улаан загалмай нийгэмлэг 300 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

2016 оны 01 сарын 26      0      1329

Монгол улсын нийт нутгаар цаг агаар хүйтэрч, өвөлжилт хүндрэн 18 аймгийн 97 сум “цагаан зуд”-тай, 20 аймгийн 111 сум “цагаанаар зудархуу” байгаатай холбогдуулан малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна. Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн 300 өрхөд тус бүр 192 мянган төгрөг, /нэг аймгийн 100 өрхөд тусламж...

Манай улсын нөөц мөнгө 2459.6 тэрбум төгрөгт хүрчээ

2016 оны 01 сарын 26      0      1824

Монгол Улсын нөөц мөнгө өнгөрсөн сард 2459.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 17.9 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс мөн 28.2 хувиар буурчээ. Тайлант сард Төв банк дахь харилцах, хадгаламж 27.3 хувь буюу 376.5 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 6.0 хувь буюу 25.8 тэрбум төгрөгөөр өссөн бол банкуудын касс 10.8 хувь буюу 29.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн банкуудын Төв банк дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны...

Өнгөрсөн сард нийт 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

2016 оны 01 сарын 26      0      2114

Монголбанкны гаргасан судалгаагаар арилжааны банкууд 2015 оны арванхоёрдугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3433.0 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77105-д хүрчээ. Тухайлбал, тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.9 нэгж хувиар, оны эхнээс 26.0 нэгж хувиар буурсан байна. Мөн тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.5 хувь буюу 2591.0 тэрбум...

Зам тээврийн ослын 367 дуудлага иржээ

2016 оны 01 сарын 26      0      1107

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 419  дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн ослын 367 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 16 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан...

Хүчит шонхор захын замын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулна

2016 оны 01 сарын 26      0      1122

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, завыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан.  Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг...

Энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлнэ

2016 оны 01 сарын 26      0      2002

Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргаж...

Амралтын өдрүүдэд Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна

2016 оны 01 сарын 26      0      2055

Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын энэ сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн...

“Монгол-Унгарын бизнес форум” байгуулагдлаа

2016 оны 01 сарын 26      0      1925

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Унгарын бизнес форум” зохион байгуулагдлаа. Форумд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцож, үг хэлсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ газар зүйн байршлын хувьд Монгол Улс Европын холбоо, Унгар Улсаас хол...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Амьдралын боломж тааруу 7 өрхөд туслах аян явагдана

2016 оны 01 сарын 26      0      3231

Нэгдүгээр сарын 26   Өнөөдөр бол жилийн 26 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 17, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс доройтох муу өдөр гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол...

АНУ-ын Фулбрайтын тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

2016 оны 01 сарын 26      1      30099

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь магистерийн зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэгжиж байна. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг байсан. 2011...