Хүүхдэд ээлтэй орчин дахин нэгээр нэмэгдлээ

2016 оны 04 сарын 22      0      1770

Найрамдал Ротаракт багийнхан дахин эмнэлгийн нэг өрөөг хүүхдэд ээлтэй өрөө болгон тохижууллаа. Тодруулбал,  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Найрамдал Ротаракт клубын хэрэгжүүлж буй  “Dream Corner  2015/2016 ”  төслийн 7 дахь нээлт Сүхбаатар Нэгдсэн эмнэлэгт болж,  хүүхдэд ээлтэй орчин дахин нэгээр нэмэгдлээ.  Сүхбаатар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тарианы өрөөг хүүхдийн эрүүл мэндэд хоргүй...

Герман улстай хийсэн гэрээний хугацааг сунгалаа

2016 оны 04 сарын 22      1      834

ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-т хэрэгжүүлж байгаа төслийн “Уул уурхайн хяналтын мэдээллийн системийг тогтворжуулах шат”-ны гэрээний хугацааг сунгалаа. Энэхүү хугацаа сунгах гэрээнд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, төслийн зохицуулагч асан Текла Абел нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.  Уг гэрээ нь “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн үргэлжлэл ажээ. Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Юуны...

Бүх номондоо 50 хүртэлх хувийн ХЯМДРАЛ зарлалаа

2016 оны 04 сарын 22      6      15099

Жил бүр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн оюунлаг өдөр бол Дэлхийн номын өдөр. Тэгвэл энэ өдөр  Интерном номын дэлгүүрүүдийн бүх салбараар Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүх номуудад 15-50 хувийн хямдрал зарлах гэж байна Мөн түүнчлэн энэ өдөр Азхур номын их дэлгүүрт Английн зохиолч Жон Грийний номын өдөрлөг болох бөгөөд энэ өдөрлөгийн хүрээнд "Цаасан хотууд" номоор хийсэн киноны хэсэгт дуу оруулах уралдааныг зохион байгуулж байгаа юм. Мөн зохиолчийн...

С.Дали, П.Пикассогийн бүтээлийг ЭХ ОРОНДОО үзээрэй

2016 оны 04 сарын 22      5      8838

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран 4  дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ. ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт...

Үхрийн ястай мах 8125 төгрөгөөр худалдаалагдаж байна

2016 оны 04 сарын 22      0      2409

Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад...

300 мянга гаруй иргэнийг Улаанбурхны вакцинд хамруулна

2016 оны 04 сарын 22      0      2364

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Хуралдаанаар Эх хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн 9 орны тоонд орсон бөгөөд эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх гэсэн ЭМ-ийн зорилтуудын хүрээнд 1000 амьд төрөлтөд ногдох нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 63,4 байсан бол 2015 онд 15,3 болж 4,1 дахин, 1000 амьд...

Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ

2016 оны 04 сарын 22      2      3645

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн хурлыг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа удирдан явуулсан бөгөөд I-XII хорооны Засаг дарга нар, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн холбогдох хүмүүс хуралд оролцов. Энэхүү хурлаар дүүргийн I-XII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа...

Увс аймагт их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

2016 оны 04 сарын 22      1      6999

Улаанбаатар хотоос гадна хоёр аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь Увс аймаг юм. Тус төслийн хүрээнд тус аймагт 10.5 км автозам, явган хүний 14.5 км зам, 2.1 км дугуйн зам баригдаж, гэрэлтүүлэг тавьж, газар дорх инженерийн байгууламжийг засварласан бөгөөд зарим бүтээн байгуулалтын ажилтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа. Тэсийн гол дээр 127 метр урт төмөр бетонон гүүрийг 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэсэн, ингэснээр малчид өвөлжөө,...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Өнөөдөр бол Эх дэлхийн өдөр

2016 оны 04 сарын 22      0      4950

Дөрөвдүгээр  сарын 22 Өнөөдөр бол жилийн 112 дахь өдөр бөгөөд он дуустал 253 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 15, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг...

Гурван иргэн хээрийн түймэрт өртөж амь насаа алджээ

2016 оны 04 сарын 21      1      1807

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархсан билээ. Уг хээрийн түймрийн үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоциклтой зорчиж явсан 4 иргэн хайрагдан түлэгдсэн байна. Иргэн М /25 настай, эрэгтэй/ хайрагдан түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10-15 настай 2 хүүхэд,...