Хөдөө орон нутгийн сургуулиудын дотуур байрны амьдрах орчинг сайжруулна

2016 оны 01 сарын 28      1      1199

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар 7 сая ам долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн гурван төслийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Төслүүд нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин, иргэдийн амьжиргааг сайжруулах,  Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн загвар дотуур байруудыг байгуулж нэвтрүүлэх,  Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.  Эдгээр...

Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахдаа экосимтемийг бүхэлд нь хамруулах шаардлагатай

2016 оны 01 сарын 28      0      1248

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 23-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэх, тус бүс нутгийг Улсын тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор тус суманд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн нөхцөл...

Төвбанк 19.0 сая ам.долларыг зах зээлд нийлүүлжээ

2016 оны 01 сарын 28      0      903

Өнөөдрийн буюу энэ сарын 28-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2006.50-2009.91 төгрөгийн ханшаар 45.7 сая ам.доллар худалдан авах, 304.20-305.20 төгрөгийн ханшаар 23.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин Монголбанк 2009.05 төгрөгийн нэг ханшаар 19.0 сая ам.доллар, 305.0 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая юанийг тус тус нийлүүлсэн аж. Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкууд 0.74 сая...

Хэрэглэгчдэд хямд үнийг санал болгож байна

2016 оны 01 сарын 28      0      1339

2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ноос ирэх сарын 7-ны өдрүүдэд “Хүннү Молл”,  “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол...

Нийслэлийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

2016 оны 01 сарын 28      0      1164

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/66 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн...

Засгийн газар хоорондын тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

2016 оны 01 сарын 28      2      5589

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дараах хэлбэрээр Монгол Улсын иргэнийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг зохион байгуулж явуулдаг байна. Үүнд: Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу     ·      Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр     ·      Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд   НЭГ. ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД   Монгол...

Монгол, Унгар хамтарсан хөрөнгө оруулалтын сантай болох боломжтой

2016 оны 01 сарын 28      0      1299

Монгол Улсын Хөгжлийн банк Унгар улсын Экспорт- Импортын банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улс болон Унгар Улс хоорондын худалдаа бизнесийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжууд гарч ирж байгааг холбогдох албанаас мэдээллээ. Түүнчлэн боломжит төсөл хөтөлбөрүүдийн тухай болон хоёр улсын эдийн засаг, санхүү...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Япон улсад суралцах оюутнууд батламжаа гардаж авна

2016 оны 01 сарын 28      0      3096

Нэгдүгээр сарын 28 Өнөөдөр бол жилийн 28 дахь өдөр. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 19, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, сайн нөхөртэй нөхөрлөх сайн өдөр гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол үхэр, луу, хонь,...

ОРОН НУТГИЙН МАНДАТЫН ТООГ ХАСАХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

2016 оны 01 сарын 27      2      773

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д “Орон нутгийн мандатыг хасах” тухай асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулж “Завхан эв нэгдэл” ТББ-аас хөдөө орон нутгийн мандатын тоог цөөлөхийг эсэргүүцлээ. Энэ талаар  “Завхан эв нэгдэл” ТББ-ын Тэргүүн Л.Батсайхан хэлэхдээ " УИХ-ын гишүүн нь сонгогчдын төлөөллөөс гадна нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн төлөөлөл бөгөөд 2012 оны УИХ-д намын жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн бол орон нутгийн...

Санхүүгийн зуучлалын үйлчилгээ илүү хялбар, шуурхай боллоо

2016 оны 01 сарын 27      0      1047

Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем”-ийг нэвтрүүлж эхэллээ. Энэхүү системийг нэвтрүүлсэнээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах өргөдлөө зайнаас гаргах боломжтой болж байгаа бөгөөд хүсэлт, материалыг хүлээн авч, хянах бүх үйл ажиллагаа цахим хувилбарт шилжин, хүний хүчин зүйлээс хамааралгүй,  хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдвэрлэгдэх боломжтой боллоо. Аж ахуйн үйл ажиллагааны...