Баярын өдрүүдэд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2016 оны 02 сарын 06      1      2220

Монгол түмний сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Тухайлбал, ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

2016 оны 02 сарын 06      0      1546

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн сар шинийн босгон дээр үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. XYII жарны “Муу нүүрт” хэмээх гал улаан бичин жилийн босгон дээр буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян нар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч...

Шилдэг аж ахуйн нэгжүүд тугаа мандуулжээ

2016 оны 02 сарын 06      1      1253

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг ENTREPRENEUR арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ. Тэгвэл 2015 онд, бүтэн жилийнхээ ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж тодруулах энэхүү үйл ажиллагаанаас дараах аж ахуйн нэгжүүд “Оны Онцлох Аж Ахуй Нэгж"-ээр шалгарсан бөгөөд энэ сарын 5-ны өдөр  хүндэтгэлийн тугаа...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Нийслэлчүүдийн ”Өвлийн наадам” зохион байгуулагдана

2016 оны 02 сарын 06      0      2655

Хоёрдугаар сарын 6   Өнөөдөр бол жилийн 37 дахь өдөр. Өнөөдөр өвлийн адаг шарагчин үхэр сарын 28-ны өдөр. Хаврын тэргүүн сарын Шинийн 1-тэй золгоход 3 өглөө үлдлээ. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 28, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ...

Чанарын шаардлага хангахгүй 47 шил архи оруулж ирэхийг завджээ

2016 оны 02 сарын 06      0      2164

Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Иймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүллээ.  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага хангахгүй 47...

Малчны зээлийн хүүг бууруулж, 18 хувь болголоо

2016 оны 02 сарын 05      0      3395

Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан, Монгол банкны захирал Н.Золжаргал нар оролцлоо. Энэ үеэр жилийн 29.5 хувийн хүүтэй...

Анхан болон давж заалдах шатны шүүгчид үнэмлэхээ гардан авлаа

2016 оны 02 сарын 05      0      1203

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон хүмүүст өнөөдөр үнэмлэх гардуулан өгөв.  Эдгээр хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсголоо. Ерөнхийлөгчийн зарлигт “Т.Даваасүрэнг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,...

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

2016 оны 02 сарын 05      0      1180

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв.  Төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль нь 1995 онд батлагджээ. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн харилцаа, эрх зүйн тогтолцоонд томоохон өөрчлөлт, шинэчлэл хийгдсэн. Гадаад...

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2016 оны 02 сарын 05      1      1417

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийн /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад гишүүд зарчмын зөрүүтэй санал...

АСЕМ-ын үеэр зардлаа хэмнэж, үр бүтээлтэй ажиллахыг даалгав

2016 оны 02 сарын 05      0      1735

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо.   АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох бөгөөд эхний хурал 4 дүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий...