Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн хуваарь

2016 оны 02 сарын 08      0      1536

Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа. Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж,  болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын...

Баярын өдрүүдэд хилийн боомтууд амарна

2016 оны 02 сарын 08      0      1799

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд шинийн 3-ныг дуустал амарна. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ....

Хөрөнгийн бирж өдөрт 1.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

2016 оны 02 сарын 08      0      2090

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 1.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт 45 компанийн 287.501 ширхэг хувьцааг 665,389,053.50 төгрөгөөр арилжсан аж. Мөн түүнчлэн  зах зээлийн үнэлгээ 1,478,040,290,459.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.08 хувиар өссөн ба "MSE ALL" индекс 871.44 нэгж болж 1.78 хувиар өссөн үзүүлэлттэй байна....

Өнөөдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2016 оны 02 сарын 08      0      1680

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Харин  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.  Тиймээс сар шинийн баярын өдрүүд болох шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 9-нөөс 11-ний хооронд дугаарын...

Жюль Верн гэж хэн бэ?

2016 оны 02 сарын 08      1      6112

"Нууцлаг нэгэн далайн мангас далайд үймээн дэгдээж, усан онгоцууд болон хүмүүс тус амьтны улмаас сүйдэж байв. Энэхүү хөнөөлт явдлын эсрэг АНУ-ын засгийн газар цаг алдалгүй хөдөлж өнөөх амьтныг олж устгуулахаар туршлагатай багийг бүрдүүлэн илгээв. “Абрахам Линколин” хэмээх усан онгоцоор эдгээр эрс өнөөх мангасыг олж устгахаар далайн аянд гарна” хэмээн өгүүлдэг энэхүү зөгнөлт зохиол нууцлаг бүхнээр дүүрэн.   Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ”Төрийн гэрэгэ”-г гардуулна

2016 оны 02 сарын 08      2      3667

Хоёрдугаар сарын 8   Өнөөдөр бол жилийн 39 дахь өдөр. Өвлийн адаг шарагчин үхэр сарын 30-ны өдөр. Хаврын тэргүүн сарын Шинийн 1-тэй золгоход ганцхан өглөө үлдлээ. Өнөөдөр 22.40 цагт сар битүү болно. Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 30, таван шар мэнгэтэй цагана бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрлэг лугаа учрах муу өдөр...

Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв

2016 оны 02 сарын 08      0      1827

Цаг уурын байгууллагаас гаргасан 2016 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр сар шинийн баярын өдрүүд буюу 8,9 хүйтний эрч суларна. Харин 10-наас бага зэргийн цас орж, цасан явган шуурга шуурч, цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.   Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.  Иймд иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бэлтгэл,...

Албан татварын өнгөрсөн сарын тайланг энэ сарын 20-ныг дуустал хүлээн авна

2016 оны 02 сарын 08      0      1771

Татварын ерөнхий газраас албан татварын өнгөрсөн сарын тайланг хүлээн авах эцсийн хугацааг зарласан байна. Тодруулбал, албан татварын 2015 оны жилийн эцсийн болон 2016 оны 1-р сарын тайлан, Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг 2-р сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа

2016 оны 02 сарын 06      0      2060

Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлсэн юм. Төв аймгаас энэ жил найман сайн малчин тодорсны нэг нь тус аймгийн...

Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настнуудад зориулан гарын бэлэг бэлтгэлээ

2016 оны 02 сарын 06      5      4388

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настан зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд...