Өрөө тасалгаанд тань шумуул үүрлэж байгаа бол Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хандаарай

2016 оны 02 сарын 08      0      1019

Дэлхийн 3 тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, өрөө тасалгаанд шумуул үржиж, үүрлэж байгаа...

Сонгуульд нэр дэвшигчийн нэр хүндэд халдахад хариуцлага хүлээлгэх шинэ механизмтай болно

2016 оны 02 сарын 08      4      1639

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах, иргэний сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэх, сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан...

Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

2016 оны 02 сарын 08      0      1215

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар төрөөс баримтлах...

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

2016 оны 02 сарын 08      0      1803

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. Монгол Улсын Тод манлай уяач цолоор  Булган аймгийн Гурванбулаг сумын...

Нийгмийн халамжаас олгох хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүллээ

2016 оны 02 сарын 08      0      1237

Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын заалтыг өөрчлөн найрууллаа. Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13 мянган төгрөгөөр, ахмадын бусад амралт, сувиллын газарт 20 мянган төгрөгөөр тус тус тогтоох...

Хурдан морины бүсийн уралдааны 2016 оны хуваарийг тогтоолоо

2016 оны 02 сарын 08      0      2392

Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны 2 дугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын...

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

2016 оны 02 сарын 08      0      1136

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авахаар тогтжээ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, бусад холбогдох хууль тогтоомжийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталсан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Ипотекийн...

Зургаан азтан тус бүр дөрвөн сая төгрөгийн эзэн болжээ

2016 оны 02 сарын 08      7      3748

Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны гурав дахь тохирол орон нутаг даяар явагдсан. Тус тохирлоор супер азтан болох 4 сая төгрөгийн хонжворыг зургаан иргэн хожсон байна.  Тодруулбал, гурав дахь тохирлоор нийт 6836 азтан тодорч, тэдний дийлэнх нь буюу 6136 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Эдгээрийн дийлэнх буюу 6204 иргэн нийслэлээс шалгарсан аз. Харин 72 азтан 500.000 төгрөг, зургаан азтан тус бүр дөрвөн сая төгрөгийн эзэн болжээ.

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

2016 оны 02 сарын 08      1      1437

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг” гардууллаа

2016 оны 02 сарын 08      0      1392

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан, идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг” гардууллаа. Улсын Их Хурлын гишүүн, гавьяат эдийн засагч Нямжавын Батбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, гавьяат хуульч Шилагарьдын Солонго, Хэнтий аймгийн...