”Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн зална

2016 оны 02 сарын 15      0      1837

Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслолыг Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу өнөөдөр зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, эрдэнийг өнөөдөр 13.00 цагт Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд залж, равнай мандал өргөх аж.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 иргэнийг тохилог сууцаар хангана

2016 оны 02 сарын 15      0      2207

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна....

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Нийслэлийн аялал, жуулчлалын салбарын талаар мэдээлнэ

2016 оны 02 сарын 15      0      3160

Хоёрдугаар сарын 15 Өнөөдөр бол жилийн 46 дахь өдөр. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 8, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нас уртсах сайн өдөр гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн байна. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2021.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.80, юань 307.70, вон 1.66...

9 нэгж талбарт гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулна

2016 оны 02 сарын 13      0      1394

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа. “Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг...

Засаг даргын тамгын газар Гүсэн түгийн мандал өргөжээ

2016 оны 02 сарын 13      2      1243

Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж  эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой.  Энэхүү уламжлал, ёсын дагуу  хонь жилийн өвлийн адаг сарын битүүнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олон Манба дацан хийдэд очин...

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-нд эхэлнэ

2016 оны 02 сарын 13      0      1402

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ....

АСЕМ-ын уулзалтад зориулж 13 гудамжийг шинэчлэн тохижуулна

2016 оны 02 сарын 13      1      2496

АСЕМ-ын хурлын тохижилтын ажлын шуурхай штабыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал удирдаж байгаа  бөгөөд энэ хүрээнд хотын 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар  төлөвлөж зураг төслийг гаргажээ. Мөн Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв яаралтай нөөцийн менежментийг хариуцан, удирдлага хяналт мэдээллээр ханган ажиллах юм байна. Энэ ажлын хүрээнд нийт 22 хяналтын хэсэг байгуулагдаж тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлын гүйцэтгэгч...

Баярын өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлага ирээгүй байна

2016 оны 02 сарын 13      0      1244

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.  Улсын хэмжээнд уламжлалт баярын энэ өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа. Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд 2 иргэн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирснээр орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олов. Түүнчлэн иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлагууд зонхилон иржээ....

Зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн болж өнгөрлөө

2016 оны 02 сарын 08      4      1909

Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн энэ сарын 6-7-нд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолборын 77-р сургууль дээр боллоо. 15 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 140 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм. Швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад 6-9 насанд охидоос Л.Надмид (Дорноговь), хөвгүүдээс П.Эрхэмбилэг (97-р сургууль), 10-12 насанд охидоос Б.Мишээл...

Б.ЛХАГВАЖАВ: АЛТАН БОЛОМЖИЙН ЖИЛ АРД ҮЛДЭЖ, ИХ ШИНЭЧЛЭЛИЙН ОН ИРЖ БАЙНА

2016 оны 02 сарын 08      3      1341

МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ. Юуны өмнө МҮХАҮТ-ын нийт гишүүд, хувийн хэвшил болон төрийн нийт компани, ААН-үүд, Монголын бизнес эрхлэгчид болон Танхимтай харилцагч төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч Та бүхэнд Монголчуудын уламжлалт сар шинийн баяр-Цагаан сарын мэндийг өргөн дэвшүүлье! Хэдийгээр монголчууд бид үндэсний уламжлалт сар шинийн баяр Цагаан сараа угтаж байгаа ч...