Гадаад худалдааны тэнцлийн ашиг 95.4 сая ам.доллараар буурлаа

2016 оны 02 сарын 18      0      2303

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сард 528.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 26.6 хувиар буюу 191.8 сая ам.доллараар буурсан. Үүнд, экспорт 143.6 сая ам.доллараар, импорт 48.2 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 66.7 хувь буюу 352.5 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 10.0 хувь буюу 53.1 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: ”Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье” өдөрлөг болно

2016 оны 02 сарын 18      1      3455

Хоёрдугаар сарын 1 8 Өнөөдөр бол жилийн 49 дахь өдөр. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. Мөн өдөртөө бага цэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 11, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд...

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болжээ

2016 оны 02 сарын 18      0      2718

Mанай улсын мөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 191.7 тэрбум төгрөг буюу 1.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 456.1 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөг буюу 1.0 хувиар өсчээ. Тухайлбал, нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 1599.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 155.9 тэрбум төгрөг буюу 8.9 хувь, өмнөх оны мөн...

”Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулна

2016 оны 02 сарын 17      0      1108

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар  өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр энэхүү тэмцээнийг 2015-2016 оны...

Манай улсын ДНБ 2.3 хувиар өсчээ

2016 оны 02 сарын 17      0      1638

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15837.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 355.4 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 10.7 хувь, уул уурхайн салбарынх 13.0 хувь, банк санхүүгийн салбарынх 6.7 хувь, тээврийн салбарынх 5.7 хувиар өсч, харин бүтээгдэхүүний цэвэр татвар 21.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж. Харин эцсийн...

“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг энэ сарын 18-нд болно

2016 оны 02 сарын 17      0      2191

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон “ Эрдэс баялаг 2025 ”  хэлэлцүүлгийг зохион байгуулж өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөж ирсэн. Энэ онд “ Эрдэс баялаг 2025”  хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, дэмжих асуудлыг шийдвэрлэх үүднээс Уул Уурхайн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ), Эрдэс баялаг, түүхий...

”Приус-50” Монголд орж иржээ

2016 оны 02 сарын 17      28      24096

Тоёота корпорацийн "Приус-50" 2015 оны есдүгээр сарын 9-нд Лас Вегас хотод анх танилцуулагдсан бөгөөд 35.740 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэгвэл саяхан  Монгол Улсад албан ёсоор худалдаанд гарчээ.  Тухайлбал, хоёр ширхэг "приус-50"-ыг оруулж ирсэн бөгөөд 73 сая төгрөгөөр худалдаалагдах юм байна.

Говийн бүсэд нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмшинэ

2016 оны 02 сарын 17      0      2297

Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” ХХК (ЭТТ) болон Японы “Нагата Инженеринг” ХХК нарын хооронд 2013 оны 8-р сарын 13-нд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд...

”Туркиш Эйрлайны шууд нислэгийг эхлүүлэх хүсэлтэй байна”

2016 оны 02 сарын 17      1      2487

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагозыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотын Захирагч Кадыр Топбаз Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд айлчлах богино хугацааны айлчлалыг үр дүнтэй болгох, тус хотын даргыг дагалдан ирэх бизнесийн бүрэлдэхүүний чиглэлийг тодорхойлох үүднээс талууд бэлтгэл ажлыг сайтар хангах нь чухал гэдгийг онцлов....

Өнгөрсөн сард олгосон тэтгэврийн хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

2016 оны 02 сарын 17      0      2573

Нийгмийн халамжийн сангаас өнгөрсөн сард 148.0 мянган хүнд 10.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 31.4 мянга буюу 26.9 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 2.4 тэрбум төгрөг буюу 30.2 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 47.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 7.9 мянга буюу 19.7 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.5 тэрбум төгрөг буюу 31.8 хувиар нэмэгджээ....