Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан иргэн мэдээлэл хийнэ

2016 оны 02 сарын 23      0      3629

Хоёрдугаар сарын 23 Өнөөдөр бол жилийн 54 дахь өдөр. Он дуусахад 312 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 16, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж...

М.Нямжаргал, Ц.Отгонбилэг нарын хоёр дахь түрүү

2016 оны 02 сарын 22      0      1330

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-нд “Монгол Коосэн” сургууль дээр боллоо. Ес дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин (үүний дотор Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 4, спортын мастер 1, дэд мастер 8 байв) оролцсон юм. Швейца рь системээр эрэгтэйчүүд найман өрөг...

”Найрсаг Улаанбаатар”-ын хүрээнд энэ онд соёл урлагийн нийт 18 арга хэмжээг зохион байгуулна

2016 оны 02 сарын 22      0      1696

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус...

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явагдана

2016 оны 02 сарын 22      0      1675

Нийслэлийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын  хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 8:30 минутаас эхлэн – 03 дугаар сарын 03-ны өдрийн...

Монголын тэшүүрийн холбооны Хандгайтын аманд газар эзэмших эрхийг цуцалжээ

2016 оны 02 сарын 22      1      1042

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  “ Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай”  А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул нийслэлийн...

НӨАТ-тэй холбоотой асуудлаар иргэдээс гомдол санал их ирж байна

2016 оны 02 сарын 22      10      12133

Засгийн газрын харьяа 11-11 төвд НӨАТ-ын хууль болон татвартай холбоотой асуудлаар иргэдээс маш их гомдол, санал хүсэлт ирж байгаа юм байна. Тухайлбал, " №1602195554  НӨАТ-ын шинэ хууль гарсантай холбоотой санал: Юнитель компаниас авсан НӨАТ-ын баримтаа хийхээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна гээд орохгүй юм. Энэ асуудлыг шалгаж өгнө үү" гэжээ. Үүнээс гадны ТЕГ-ын 1800-1288 дугаар утсаа огт авахгүй байна гэсэн гомдол ихээр ирж байгаа юм байна. №1602192935  “НӨАТ-ын...

Банкуудын зээл, хадгаламжийн хүү, шимтгэлийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр тооцоолон гаргажээ

2016 оны 02 сарын 22      1      5581

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалд тусгасан “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын гуравт заасны дагуу банкуудын зээл, хадгаламжийн зарласан хүү, зээлийн бодит өртөг, хадгаламжийн бодит үйлчилж буй хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр нэгтгэж гаргасан. Энэ удаад орон сууц хашаа байшин барьцаалсан зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна....

Хүүхдийн чих өвдвөл ямар арга хэмжээ авах вэ?

2016 оны 02 сарын 22      1      26094

Үрэвсэл чихний хаана үүссэнээр нь эмнэлгийн ойлголтоор гадна, дунд, дотор чихний үрэвсэл гэж нэрлэнэ. Чихээр хатгаж өвдөх булагтах нь нярай, хөхүүл, бага насны хүүхдэд тодорхой шинж тэмдэггүй гэнэт шүүс, идээ гоожих шинжээр эхэлнэ. Нярай хүүхдийн чихээр хатгаж өвдөх нь нусгай, ханиад томуу, улаан бурхан, ягаан эсэргэнэ, төрөх үед хүүхдийн дунд чихний хөндийд ургийн ус орсноос, дунд чихний үрэвсэл үүснэ гэж үздэг. Хамар залгиурын хоорондоо харьцдаг хоолой буюу хөндийг Евстахийн хоолой гэж...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Улс төрчид хоккейн нөхөрсөг тэмцээнд оролцоно

2016 оны 02 сарын 22      0      3383

Хоёрдугаар сарын 22 Өнөөдөр бол жилийн 53 дахь өдөр. Он дуусахад 313 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна. Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай...

Хан-Уул дүүрэг ахуйн үйлчилгээний цогцолбортой болно

2016 оны 02 сарын 19      0      1042

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд  ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо. Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай боловч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн үйчилгээний цогцолбор барих ажлыг 2015 онд нийслэлийн...