Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Хүүхдийн төлөө байгууллагууд Дүнжингарав өвлийн уралдааныг эсэргүүцэж байна

2016 оны 02 сарын 24      0      3809

Хоёрдугаар сарын 2 4 Өнөөдөр бол жилийн 55 дахь өдөр. Он дуусахад 311 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 17, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс доройтно гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна. Манай улсын голлох...

Хувийн хэвшлийн байгууллагууд эзэнгүй нохой муурыг устгах ажилд хяналт тавина

2016 оны 02 сарын 23      0      1753

Төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай  эзэнгүй нохой муурыг устгах талаар дэвшилтэт арга технологи, санал, санаачилгыг судалж, 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээ байгуулан хамтран ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэнгүй золбин нохой, муур устгалын...

”Шинэ толгойт” төслийн эхний 280 айлын орон сууцыг энэ улиралд ашиглалтад оруулна

2016 оны 02 сарын 23      0      2237

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төслийн дэд бүтэцтэй холбоотой...

Иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний ажилтны харилцаанд сэтгэл дундуур байна

2016 оны 02 сарын 23      0      2074

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.  Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс...

Лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл Гацууртын ордыг ашиглах боломжгүй гэв

2016 оны 02 сарын 23      0      2708

"Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэсэн. Ингэснээр "Сентерра гоулд" компани Ноён уулын лицензыг ашиглах боломжгүй болсон талаар хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийлээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын ордын алтны нөөцийг 75 тонн-оор тогтоож, Монгол Улсын стратегийн 16 дахь ордоор бүртгэж авсан. Нэгэнт стратегийн ордод хамруулсан...

10.0 тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаасыг арилжаалжээ

2016 оны 02 сарын 23      0      2047

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн ээлжит арилжаагаар нэгж бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 100.000 ширхэг, нийт 10.0 тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаасыг 13.635 хувийн хүүтэй, хямдралтай нөхцөлөөр арилжааллаа. Харин дунд хугацаат үнэт цаасны хувьд Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаагаар 100,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3 жилийн хугацаатай 180.0 ширхэг, нийт 18.0 сая төгрөгийн жижиглэнгийн үнэт...

Ц.Шаравдорж: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол хурдан морины уралдааныг хориглоно

2016 оны 02 сарын 23      0      2236

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  “Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг...

“Говийн чоно-2016” уулзалт болж байна

2016 оны 02 сарын 23      0      1452

“Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын хамтарсан сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Орчны шинжилгээний уулзалт”-ыг ОБЕГ болон Орхон аймагт энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ЗХЖШтабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, АНУ-ын цэргийн атташше, дэд хурандаа МаттевКент нарын албаны хүмүүс оролцож...

Монгол хэлний их тайлбар толины IOS хувилбар бэлэн болжээ

2016 оны 02 сарын 23      0      3245

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг / www.монголтоль.мон ,  www.mongoltoli.mn/  2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлтийг энэ хоёрдугаар сарын 2-ны өдөр хийсэн юм. Андройд үйлдлийн систем болон...

Энхийг сахиулагчид Төрийн одон медалиар энгэрээ мялаалаа

2016 оны 02 сарын 23      0      1454

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж, төр засаг, эх орон, ард түмэн, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэн ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчид маань өнөөдөр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.  Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн...