М.Мэтиссэн: Европын холбоо Монгол Улсыг тууштай дэмжинэ

2016 оны 02 сарын 24      0      2234

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын эхэнд ноён М.Мэтиссэнтэй уулзаж байгаадаа таатай байна гээд, Монгол Улсад тавтай саатахыг хүслээ. Тэрээр, Монгол Улс өөрийн бүс нутагт төдийгүй дэлхийд өрнөж буй үйл явцад идэвхтэй...

ТТТӨ-өөр өвчлөгсдийн дийлэнхийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна

2016 оны 02 сарын 24      0      6877

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79625 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношлогдсон буюу  нийт үзлэгийн  8.2 хувийг  эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 3.3 хувиар буурсан,  өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  Нийт өвчлөгсдийн  84.0 хувийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245...

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг хүүхдэд ээлтэй хүлээлгийн өрөөтэй боллоо

2016 оны 02 сарын 24      1      2494

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубын хамтын ажиллагааны хүрээнд “Dream Corner” төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж  өгөөд байна. Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн чанарт дэмжлэг үзүүлэх, тэдний тоглох, зураг зурах,...

Нүүрсний экспортийг дэмжих цогц арга хэмжээ авч эхэллээ

2016 оны 02 сарын 24      0      2217

Засгийн газрын энэ сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний АМНАТ-ийг гэрээний үнээс тооцож авах тухай” Засгийн газрын тогтоол болон “Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэн батлуулсан билээ. Ингэснээр АМНАТ болон Гаалийн хураамжаас  улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч...

Уул уурхайн яамнаас “ДМНН” ТББ-ын тавьсан шаардлагад хариу өглөө

2016 оны 02 сарын 24      0      2398

“ДМНН” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тус ТББ-аас дараах 2 шаардлага тавьсанд тайлбар хийж байна. Нэг,  “Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сав бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборлуулахаар тусгай зөвшөөрөл өгсөн” гэсэн мэдээллийн тухайд....

”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны ялагч орон сууцаар шагнуулна

2016 оны 02 сарын 24      0      2184

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдааны нээлтийн үйл...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улсын элчин сайд бараалхав

2016 оны 02 сарын 24      0      2929

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдон ирж буйгаараа онцлог юм. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Абдулла Аль-Тинижийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Абдулла...

Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны анхны сургууль үүд хаалгаа нээлээ

2016 оны 02 сарын 24      2      35164

Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа өнөө үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 1300 гаруй сурагч шинэ сургуультай болж байна. Учир нь тус хорооны анхны бүрэн дунд сургууль болох 124 дүгээр сургууль өнөөдөр нээлтээ хийлээ. 2008 онд анх Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгох гэрчилгээгээ авч, 2010 оноос сургуулийн барилгын ажлыг эхэлж байсан боловч 2011 онд барилга царцанги байдалд орж байжээ. Дөрвөн жилийн хугацаанд царцанги байдалтай байж байгаад 2015 онд дахин...

Монголбанк 24.0 сая ам.доллар нийлүүлжээ

2016 оны 02 сарын 24      0      3630

Энэ сарын 23-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк 2033.99 төгрөгийн нэг ханшаар 24.0 сая ам.доллар, 311.35 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая юанийг гадаад валютын дотоодын захад тус тус нийлүүлсэн байна. Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 2.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 12.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах...

Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ

2016 оны 02 сарын 24      0      4190

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/134 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог нийт 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн батлав. Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх...