УЛААНБУРХАН: 0-9 сартай 21 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна

2016 оны 04 сарын 26      0      3425

Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин...

Дотооддоо АВТОМАШИН үйлдвэрлэх боломжийг бий болгоно

2016 оны 04 сарын 26      0      2457

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төсөлд Засгийн гарын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150 нийтийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх боломжтой юм. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж 20 автобус угсарч, үйлдвэрлэхэд...

ОЮУТНУУДАД: Сургалтын төлбөрийн зээлд хамрагдахын тулд голч оноо 2.5-аас дээш байх хэрэгтэй

2016 оны 04 сарын 26      1      11687

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа.  Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос...

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ байрандаа оржээ

2016 оны 04 сарын 26      0      1584

Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу гээд хэд хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоноос 30 орчим хувь нь баригдаад дуусах шатандаа явж...

”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг түр хугацаагаар хаагдлаа

2016 оны 04 сарын 26      4      4799

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн редактор П.Анужин өнөөдөр "MN мэдээллийн танхим"-д цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр хурлын эхэнд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг анхны нэвтрүүлгээ цацаад 5 жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд нийт 50-иад нэвтрүүлгийг Монголын ард түмэнд хүргэлээ. Эхнээс нь дуустал нэвтрүүлэгт уригдаж, оролцож байсан бүх эрхэм зочиддоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна" хэмээсэн юм. Үүний дараа "Монгол тулгатны 100...

Баян-Өлгийд 585 хүүхэд ”гэр-цэцэрлэг”-т хамрагдах боломжтой боллоо

2016 оны 04 сарын 26      0      9166

Баян-Өлгий аймагт  117 хүүхэд харагч ажлын байрныхаа зөвшөөрлийг авч, үйлчилгээгээ эхлэхэд бэлэн болсон талаараа мэдэгдлээ. Тодруулбал, тус аймгийн төвд  113.000 төгрөг, бусад суманд 136.100 төгрөг гэж тооцож 74 сая төгрөг олгохоор болжээ.  Дашрамд сануулахад, өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 2972 хүүхэд байгаа бөгөөд түүний 15 хувьтай тэнцэх хэмжээний 585 орчим хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах төсөв хуваарилахаар урьдчилсан квот...

Нийслэлийн эд хөрөнгийн үзлэг, тооллого явагдаж байна

2016 оны 04 сарын 26      0      799

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/298 дугаар захирамжийн дагуу нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж байна. Тооллогын комисс нь нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг дүүрэг тус бүрд 2016 оны 5 дугаар сарын 01-ний дотор байгуулах юм. Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Сангийн сайдын 2016 оны 126 тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, Төрийн болон орон нутгийн өмчийн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: П.Анужин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2016 оны 04 сарын 26      0      4587

Дөрөвдүгээр сарын 2 6 Өнөөдөр бол жилийн 116 дахь өдөр бөгөөд он дуустал 249 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +14 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 19, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал...

Н.Сувдмаа: Өнгөрсөн долоо хоногт улаанбурхны улмаас нас барсан тохиолдол гараагүй

2016 оны 04 сарын 25      3      9260

Улс орон даяар Улаанбурхан өвчний тархалт гамшгийн хэмжээнд хүрч, зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд 15540 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр тусч, 59 хүүхэд энджээ. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ЭМСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын хэлснээр 2016 он гарсаар Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 16270 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор тус өвчний халдвар...

Улаанбаатар Истанбул хотуудын хооронд шууд нисэх нислэгийн тоог нэмэгдүүлнэ

2016 оны 04 сарын 25      1      2243

Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Кадир Топаш Улаанбаатар хоттой барилга хот байгуулалт болон ундны усны хангамжийг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Истанбул хоттой тэргүүлэх хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тэр дундаа хог...