Эрүүл мэндийн даатгалын дэвтрээр хөнгөлөлт эдлэх орон нутгийн эмнэлгүүд

2016 оны 02 сарын 29      0      5308

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 онд эрүүл мэндийн даатгалын дэвтрээр үйлчлүүлж болох орон нутгийн төрийн өмчийн эмнэлгүүдийн жагсаалтыг гаргажээ. 2016 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН, ДААТГУУЛАГЧДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЭМНЭЛГҮҮД

Владимир Кувшинов: Бид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж чадахгүй ч хор уршгийг бууруулж чадна

2016 оны 02 сарын 29      0      2686

ОУИХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшинов мэндчилгээ ирүүлжээ.  Уг мэндчилгээнд, өнөө үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гамшигтай тэмцэх нь шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Хэрэв шинжлэх ухаан, технологийг зохистойгоор ашиглаж чадвал гамшгийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Бид газар хөдлөлт, хар салхинаас урьдчилан сэргийлж чадахгүй ч эдгээрийн хор уршгийг бууруулж...

”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээг шуурхай болгохыг даалгалаа

2016 оны 02 сарын 29      0      3638

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/153 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд: Газар, барилгажилтын зөвлөлийн хурлыг долоо...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Өнөөдөр оюутны 70 мянган төгрөгийн талаар мэдээлэл өгнө

2016 оны 02 сарын 29      0      3797

Хоёрдугаар сарын 29 Өнөөдөр бол жилийн 60 дахь өдөр бөгөөд 4 жил тутамд нэг удаа тохиодог. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 21, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2039.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад...

Нийслэл 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа 1000 сэтгүүлчид тайлагнана

2016 оны 02 сарын 26      0      1555

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг гуравдугаар сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын...

Эмнэлгийн үйлчилгээний төрөл нэмэгдсэн ч боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэв

2016 оны 02 сарын 26      0      1835

УИХ-ын гишүүн C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцсон юм. Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах...

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулна

2016 оны 02 сарын 26      0      1677

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ,...

Энэ сард иргэдээс 59 өргөдөл, гомдол ирүүлжээ

2016 оны 02 сарын 26      0      1906

Хууль зүйн яаманд иргэд, байгууллагаас нийт 59  өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч 18   буюу 30.5 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Харин 41   буюу 69.5 хувь нь хяналтад байгаа аж. Мөн түүнчлэн Засгийн газрын санал, хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс  өргөдөл 1, гомдол 2,  шүүмжлэл 2, санал хүсэлт 10 ирсэн байна.

Эмээлт өртөөний орчимд байршиж буй хоёр буга өвс тэжээл ховордсоны улмаас хотод ойртон иржээ

2016 оны 02 сарын 26      0      4192

Эмээлт өртөө орчимд байршиж байгаа хоёр буганы талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн ташаа мэдээлэл тарсантай холбогдуулж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор БОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран өнөөдөр СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөөний орчимд ажилласан байна. Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан...

Манай улс 2.0 сая тонн нүүрс олборложээ

2016 оны 02 сарын 26      0      2158

Уул уурхайн яамны мэдээлснээр өнгөрсөн  сард манай улс нүүрс 2.0 сая тонн, алт 569 кг, газрын тос 110.7 мянган тонныг тус тус олборлоод байгаа аж. Мөн түүнчлэн 11.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 134.2 мянган тонн зэсийн баяжмал, 23.2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал 6.2 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Харин экспортын хувьд тайлант сард 139.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 475.2 мянган тонныг, алт 700 кг, нүүрс 1.2 сая...