Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын чуулганы бэлтгэл ажлын талаар танилцууллаа

2016 оны 03 сарын 02      0      1526

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Корпорэйт-2 төвд “АСЕМ-ын өдөр”-т зориулан 1000 иргэнд лекц, танилцуулга хийлээ. Лекцийг “Mongol HD” телевизийн сувгаар болон Ерөнхийлөгчийн  твиттер, фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын гишүүд, хамрах хүрээ, ач холбогдол, ирэх долдугаар сард болох АСЕМ-ын чуулганы бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Лекцэнд  Зэвсэгт хүчин, Хууль сахиулах байгууллагын албан хаагчид,...

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар манай улсад 1000 гаруй сэтгүүлч ирнэ

2016 оны 03 сарын 02      0      1954

Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сарын 15-16-нд АСЕМ-ийн дээд түвшний уулзалт болох гэж байгаа билээ. Тус дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой АСЕМ-ын Мэдээллийн төвийг нээх ёслол МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болсон. Гуравдугаар сарын 1 буюу “АСЕМ-ийн өдөр”-ийг тохиолдуулан нээж буй энэхүү мэдээллийн төв нь АСЕМ-ийн үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон дээд түвшний уулзалтын...

Р.Жигжид: Эрдэс баялгийн салбар экспортын орлогын 80-90 хувийг бүрдүүлж байна

2016 оны 03 сарын 02      0      2682

Mонгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын уулзалтыг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ"  Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Юуны өмнө “ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-р батлуулсан. Энэхүү бодлогын баримт бичигт...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: МАХН-аас ”Эх орончдын дуу хоолой” арга хэмжээг зохион байгуулна

2016 оны 03 сарын 02      0      3583

Гуравдугаар сарын  2 Өнөөдөр бол жилийн 62 дэх өдөр. Он дуусахад 304 хоног үлдсэн байна. Цаг агаар өдөртөө +2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 23, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд эдлэл, идээ будаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул...

Гадаадад сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутныг сонгон шалгаруулна

2016 оны 03 сарын 01      4      10598

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан...

Ипотекийн зээл өмнөх сараас 49.1 хувиар буурчээ

2016 оны 03 сарын 01      1      1201

Монголбанкны гаргасан тайлангаар арилжааны банкууд өнгөрсөн нэгдүгээр сард нийт 387 зээлдэгчид 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3434.8 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77226-д хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 24.9 нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.6 хувь буюу...

МАН, МАХН Эх орончдын өдрийг хамтдаа тэмдэглэж байна

2016 оны 03 сарын 01      0      1263

1921 оны гуравдугаар сарын 1-нд Монголын улс төрийн анхны бүлэг болох МАХН байгуулагдаж байсан түүхтэй. Тиймдээ ч жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг "Эх орончдын өдөр" хэмээн нэрийдэж тэмдэглэдэг болсон. Харин энэ жилийнхийг МАН, МАХН хоёр хамтдаа тэмдэглэж,  их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д гэрлэлт цуцлуулсны бүртгэлийн лавлагаа олгож байна

2016 оны 03 сарын 01      0      1923

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нэгдүгээр сарын 4-ний өдрөөс туршилтаар, нэгдүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн билээ. Тус төвөөр нэгдүгээр сард 40.117, хоёрдугаар сард 29.649 нийт 69 766 иргэн үйлчлүүлжээ. Нийт үйлчлүүлсэн иргэдийн 60.7 хувь нь шуурхай, 8.1 хувь нь богино хугацаанд үзүүлэх, 8.9 хувь нь урт хугацаанд үзүүлэх, 22.3 хувь нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Нийслэлийн бүртгэл статистикийн газраас  тус төвд 12 улсын бүртгэгчийг тогтмол ажиллуулж,...

Үхрийн ястай мах дунджаар 7095 төгрөгөөр худалдаалагдаж байна

2016 оны 03 сарын 01      0      2445

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 9.8 хувиар өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал,  хонины ястай нэг килограмм мах дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 190 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд...

ТББ-ууд хамтарсан мэдэгдэл гаргалаа

2016 оны 03 сарын 01      0      2210

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсанаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Түүний гэр бүл, ойр дотныхон, хамт ажиллагсад, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхан болон олон нийт түүний амь насаа алдсан шалтгааныг хууль, хяналтын байгууллага хэрхэн илрүүлэхийг анхааралтай ажиглан, хүлээсээр байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр...