Малын гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2016 оны 03 сарын 03      0      2342

Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/167 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд Малын гоц халдварт цэцэг өвчин халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт  шалгалтыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, Мал...

”Нарантуул” захын түрээслэгчдийн хохирол хэдэн зуун саяар хэмжигдэж байна гэв

2016 оны 03 сарын 03      3      10067

Урьд шөнө буюу гуравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө "Нарантуул" худалдааны төвд гал гарсан билээ. Гал гарсан талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаарт 03.39 минутанд өгсөн байна. Гал тус худалдааны төвийн бөс барааны худалдааны хэсэг, саравчтай задгай лангуунаас гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр гал нийтдээ 2500 орчим метр талбайг хамарсан байна. Харин тус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг аж....

”Оюутан цэрэг” хөтөлбөр ирэх сарын 10-наас эхлэн хэрэгжинэ

2016 оны 03 сарын 03      0      2664

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны...

Улаанбурхан өвчний дархлаажуулалтыг хийж байна

2016 оны 03 сарын 03      0      1965

Өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 6523 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64.3 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын БЗД-25.8 хувь, СХД- 24.1 хувь, БГД-17.5 хувь, Налайх-1.4 хувь, ЧД-11.8 хувь, ХУД-9.6 хувь, СБД-8.8 хувь, БНД-0.6 хувь,  БХД-0.1 хувь байна. Нийт өвчлөгсдийн 12 хувийг 0-8 сартай хүүхэд, 31%-ийг 10-19 нас,31%-ийг 20-29 насны залуучууд тус тус эзэлж байна. 2016 оны 2 дугаар...

Хүүхдийнхээ сонсголыг хамгаалцгаая

2016 оны 03 сарын 03      0      4801

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.  Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож  мэдэх арга зам нь  харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн  мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм.  Өнөөдөр...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар мэдээлэл хийнэ

2016 оны 03 сарын 03      0      3869

Гуравдугаар сарын 3 Өнөөдөр бол жилийн 63 дахь өдөр. Он дуусахад 303 хоног үлдсэн байна. Цаг агаар өдөртөө +4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 24, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 3.0 тэрбум төгрөг шаардлагатай

2016 оны 03 сарын 02      0      1322

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99.5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хангахад Хөдөлмөрийн яам анхаарч, тодорхой бодлого барьж ажилладаг.  Хөдөлмөрийн сайдын гуравдугаар сарын 1-ний А/50 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж боловсруулах...

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд сургалт, удирдлагын нэгдсэн системтэй боллоо

2016 оны 03 сарын 02      0      1413

Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт удирдлагын e-TVET мэдээллийн нэгдсэн системийг хүлээж авах арга хэмжээ өнөөдөр Хөдөлмөрийн яаманд боллоо. e-TVET  нь Монгол Улсын хэмжээнд нийт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш, ажилтан, суралцагч, төгсөгчид болон түншлэгч байгууллагууд, сургалтын байгууллагын сургалтын орчин, материаллаг баазын талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, Хөдөлмөрийн яам болон бусад хэрэглэгчид тайлан мэдээ мэдээллийг цаг...

Монголчууд орчин цагийн номын сантай танилцаад 95 жилийг ардаа үджээ

2016 оны 03 сарын 02      0      2387

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Тодруулбал, Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол Улсын Үндэсний номын сан 95 жилийн тэртээ байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа эхлэн түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж 2016 онтой золгожээ. Иймд тус номын...

”Монгол хурандаа” түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэж байна

2016 оны 03 сарын 02      3      3546

Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнууд өнөөдөр 80 жилийнхээ “төрсөн өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ. Учир нь Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй аж. Тодруулбал, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн албан хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 оноос,...