Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудад шалгалт хийв

2016 оны 03 сарын 07      0      780

Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгаа барилга байгууламжийн баримт, бичгийн бүрдэл, угсралтын ажлын гүйцэтгэлд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалт зохион байгуулав. Шалгалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, зураг төсөл баталгаажаагүй, бүрдэл дутуу 83 барилгын захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талд хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож ажилласан байна. Зөрчил...

95.770 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна

2016 оны 03 сарын 07      2      1738

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна. Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1, 2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62.350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан татварт хамрагджээ. Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2016 оны 2...

З.Энхболд: 21 аймагт ипотекийн зээлийн хүү 5 хувь боллоо

2016 оны 03 сарын 07      0      2387

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв.  Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна,...

Нийслэлд бүртгэлтэй хөдөө орон нутгийн машинууд татвар төлнө

2016 оны 03 сарын 07      0      2660

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан...

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2016 оны 03 сарын 07      0      3129

Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа. Харин амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд журмын үйлчлэл зогсдог. Тиймээс маргааш буюу  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Ам.долларын ханш 2043 төгрөгт хүрлээ

2016 оны 03 сарын 07      0      2353

Ноён долларын ханш 2043 төгрөгт хүрлээ. Тодруулбал, “Найман шарга” валютын зах дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2043 төгрөгтэй тэнцээд байна. Харин Монголбанкны хаалтын ханшаар 2042.34 төгрөгтэй тэнцэж байгаа юм байна.

НӨАТ: 11 азтан 4 сая төгрөгийн эзэн болжээ

2016 оны 03 сарын 07      13      6620

НӨАТ тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ.  Он гарснаас хойш зургаан удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт шагналын сан НЭГ ТЭРБУМ гаруй төгрөг болоод байгаа ​ аж. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр тохирол явагдаж, нийт 17.447 азтан тодорсон байна. Тодруулбал, 15.743 азтан 20.000 төгрөг, 1524 азтан 100.000 төгрөг, 169 азтан 500 мянган төгрөг, 11 азтан 4 сая төгрөгийн эзэн болжээ....

Иргэд тэтгэврийн зээл авахаар банкинд дугаарлаж байна

2016 оны 03 сарын 07      1      3498

Арилжааны банкууд энэ сарын 3-4-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийг олгож эхэлсэн билээ. Тэгвэл тус зээлэнд хамрагдахаар ахмадууд банкны гадаа үүрийн 05.00 цагаас хойш дугаарлаж эхэлжээ. Тус зээл нь дунджаар сарын 1.5 хувийн хүүтэй байдаг ба 6-12 сарын хугацаатай авах боломжтой аж.

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: ”НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн жагсаал болно

2016 оны 03 сарын 07      0      3570

Гуравдугаар сарын 7 Өнөөдөр бол жилийн 67 дахь өдөр бөгөөд он дуустал 299 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 28, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2045.00 төгрөгтэй тэнцэж...

Цасанд боогдсон иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

2016 оны 03 сарын 04      0      1945

Цаг агаарын ангийн нөхцөл байдлын улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс цасанд автмашинтайгаа суусан,  боогдсон дуудлагууд ирсэн байна.   Дуудлагуудын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын 3 бүлгийн нийт 26 албан хаагч 4 автомашинтайгаар СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр Их нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэг, мөн 52-ийн болон Жаргалантын даваа, хойд чиглэлийн товчоо, Эмээлт, цагаан хөтөл зэрэг газруудадцасанд боогдсон болон цасанд суусан 27 автомашиныг...