Орон сууцны үнэ буурсаар байна

2016 оны 03 сарын 14      9      4689

Өнгөрсөн  сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн  ( ОСҮИ )  судалгааг олон нийтэд танилцуулжээ . Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4657 орон сууцны мэдээллийг хамрууллаа. Тус судалгаагаар  ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа . Энэ нь өмнөх сараас -0.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн...

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Эх орныхоо хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

2016 оны 03 сарын 14      0      3699

Гуравдугаар сарын  14 Өнөөдөр бол жилийн 74 дэх өдөр бөгөөд он дуустал 292 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ. Билгийн тооллын 6, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж...

51 мянган иргэн 1 сая 500 мянган төгрөгөөс дээш цалин авч байна

2016 оны 03 сарын 12      2      2255

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тайлант улиралд нийт 35.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 561.8 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.0 мянга буюу 5.0 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 56.1 мянга буюу 10.0 хувь нь 192.0- 300.0 мянган төгрөгийн цалинтай, 97.0 мянга буюу 17.3 хувь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 211.6 мянга буюу 37.7 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 96.8 мянга буюу 17.2 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн...

Гадаадад амьдарч буй Монголчууд хэрхэн хуримтлалтай болох вэ?

2016 оны 03 сарын 12      1      3839

ОУ-ын эдийн засагчид хөгжлийн үндсийг “хуримтлал” хэмээн тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт орлого, хоёрдугаарт хуримтлал, гуравдугаарт хөрөнгө оруулалт. Орлогоороо хуримтлал үүсгээд хуримтлалаараа зөв хөрөнгө оруулалтыг хийж чадвал тэр нь эргээд орлого болон орж ирэх замаар хөгжил бий болдог. Учир нь иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр гарч дотоодын олон аж ахуйн нэгжүүдэд очдог. Ингээд ДНБ нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд хөгжинө. Харин улс орон компаниудаасаа татвар...

Туркийн элчин сайдын яамнаас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нүүрс бэлэглэлээ

2016 оны 03 сарын 11      0      3141

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо” ТББ хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Монгол, Турк хоёр улсын эртний найрамдалт харилцаа,...

“Ухаа худаг-Гашуун сухайт”-ын төмөр замд ажилласан дотоодын компаниуд санхүүжилтээ авч чадахгүй байна

2016 оны 03 сарын 11      0      1588

Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих ажилд нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч одоогоор 1 см ч төмөр зам баригдаагүй байгаа талаар өнөөдөр “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ынхан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй тус бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн...

Шар усны үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна

2016 оны 03 сарын 11      1      1054

Цаг агаар дулаарч байгаа энэ үед  томоохон гол, мөрөн, нуурын ус хайлмагтаж зарим гол нуурын мөсөн замд осол, зөрчил цөөнгүй гарлаа. Өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул МХЕГ-аас авто замын ашиглагч, хариуцагч болон автотээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 1. Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл,...

Олон Улсын Абилимпын наадамд оролцох тамирчдын зардлыг нийслэлээс санхүүжүүлнэ

2016 оны 03 сарын 11      2      1570

Энэ сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцох иргэдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулбал, тэмцээнд оролцох зардал болох 16.686.100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын абилимпын холбооны гүйцэтгэх захирал...

Менингококкт халдвараас сэргийлье

2016 оны 03 сарын 11      1      11519

Менингококкт халдвар   гэж ямар өвчин бэ? Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Хэрхэн халдварлах вэ? Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10...

Нийслэл хотод аялсан жуулчдын тоог ор хоногоор нь тооцно

2016 оны 03 сарын 11      0      1175

Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор хоногоор нь буюу тухайн хотын зочид буудалд хоноглосон хоногийн тоогоор тооцоолж гаргадаг байна. Харин манай улсад Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах хүртэл Улаанбаатар хотод аялсан жуулчдын тоог ор хоногоор нь тооцох боломжгүй байсан. Иймд Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн...